ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Сандаг-Очир: Орон нутгийн эрх мэдлийг нэмэх зүйл яригдаж байхад аймаг, сумын Засаг дарга нарын газар олгох эрхийг нь хориглож болохгүй

Т.Саран, iKon.mn
2022 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

11:44 2022/11/17

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/1612470282502199

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Шүүх дээр байгаа нийт хэргийн 23 хувь нь газрын маргаантай холбоотой асуудал байна гэж мэдээлж байсан. Ерөнхий хууль бол хамгийн чухал. Аймаг, нийслэлийн иргэдийн хурал Засаг даргын бүрэн эрх, үүрэгтэй холбоотой нэг ч заалт алга. Нийслэлийн болон аймаг, сумын Засаг дарга нарыг газар олгохыг хориглож байна. Зөвхөн газрын алба л газар олгох юм байна. 

Аймгийн газрын албаны хэлтсийн дарга нар, мэргэжилтэн болон сумын газрын албаны хүмүүсийг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас томилох гэж байна. Өөрсдөө эрх мэдэл авах, төвлөрүүлэх ийм л зорилготой. Түүнээс биш газрынхаа үндсэн асуудлыг цэгцлэх зүйл орж ирээгүй байна. Нийслэл, аймгаас олгосон газрыг шууд хүчингүй болгодог эрхийг агентлаг дээр авах зүйл заалт яригдаж байна. Яагаад ийм зүйл хийгээд байгаа юм бэ? Төвлөрлийг сааруулах, орон нутгийн эрх мэдлийг нэмэх зүйл Засгийн газар, УИХ-ын түвшинд яригдаж байхад агентлагийнхан зөвхөн өөрсдийнхөө эрх мэдлийг нэмэх зүйл хийж байна. Ингэж болохгүй.

Ашигт малтмалын тухай асуудлыг Газрын ерөнхий хуульд оруулж өгмөөр байна. Газрын маргаан таслах зөвлөл гээд татварын маргаан таслах зөвлөл шиг дамжлага болсон зүйл бий болох гээд байна" гэлээ. 

Түүний асуултад Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн "Аймаг, нийслэлийн Засаг дарга нар агентлагтай зөвшилцөж, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын удирдлагаа тухайн шатандаа томилох зохицуулалтыг хэвээр оруулж ирсэн. Сум, дүүргийн албан хаагчдын тухайд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас томилгоо хийгдэх онцлог зохицуулалт оруулж ирсэн. Газрын сан нэгдмэл төвлөрсөн байх зарчимтай уялдуулж авч үзсэн.

Аймаг нийслэлийн Засаг даргын эрх хэмжээ хумигдсан зүйл байхгүй гэж хэлж болно. Яагаад гэвэл газар зохион байгуулалтын төлөвлөлтөөр бүх асуудлыг цэгцэлж базаж байгаа. Энэ төлөвлөлтийг аймаг, нийслэлийн Засаг дарга нар боловсруулж, батлуулж, хянуулж, үнэлгээ өгөөд шинэчлэх өөрчлөхтэй холбоотой бүх асуудал дээд шатны төлөвлөлтөд саналаа өгөөд хэрэгжилтийг хангах төвлөрсөн зохицуулалт орж ирж байгаа. Энэ хүрээнд бүх эрх нь байж байгаа.

Төлөвлөсөн төлөвлөлтийн дагуу цахим программаар асуудал шийдэгдээд, тухайн шийдэл нь газрын асуудал эрхэлсэн аймаг, нийслэлийн байгууллага дээр шийдэгдэж байгаа нь Засаг дарга дээр шийдэгдэхгүй байгаа гэдгээс илүү мэргэжлийн шийдэл гарч байгаа. Тиймээс тэр байгууллага нь шийдээд явах нь зүйтэй гэсэн агуулга орж ирж байгаа. 

Ямар нэгэн маргаантай асуудал үүслээ гэхэд дараагийн албан тушаалтан хүчингүй болгох эрх нь байгаа учраас хяналт хариуцлага боломжийн тусгагдсан гэж үзэж байна.

Жилд 13 мянга орчим маргаан захиргааны шүүх дээр байгаагаас 3,000 гаруй нь газартай холбоотой маргаан байдаг. Энэхүү маргаан шүүх дээр ачаалал үүсгэдэг. Тийм учраас энэхүү маргааныг шийдэх маргаан таслах зөвлөлийг оруулж ирсэн" гэв. 

Газрын ерөнхий хуулийг хэлэлцэх үеэр хууль санаачлагч байхгүй тул санал хураалтыг хойшлуулав. Үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан завсарлалаа. 

09:35 2022/11/17

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Газрын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 11 бүлэг 110 зүйлтэй боловсруулж, салбарын үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, газрыг төлөвлөх, бүртгэх, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, хяналт тавих тогтолцоог бүрдүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөл боломжийг нэмэгдүүлж, бэхжүүлэх зэрэг зохицуулалтыг тусгажээ. 

Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:

  • Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.11.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.06.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.06.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.06.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.06.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.06.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2021.06.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Намрын ургац хураалт болон өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар