• 6 сарын 14, Бямба
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Одбаяр: Л.Оюун-Эрдэнэ МАН-ын дарга, Ерөнхий сайд, Монгол Улсын иргэн гэсэн гурван статусаар шүүхэд гомдол гаргасан

Г.Өлзийхутаг, iKon.mn
2022 оны 11 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн Баасан гарагт БГД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн иргэн Э.Одбаяр нарын таван хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан үргэлжилж байна.

Тодруулбал, цахим үндэстэн арга хэмжээг эсэргүүцсэн NoDoubleStandart хөдөлгөөнтэй холбоотой болон 461 дүгээр ангиас хүн оргуулж байх явцдаа хууль сахиулагч нарыг эсэргүүцсэн гэх үндэслэлээр дээрх таван иргэнийг Эрүүгийн хуулийн 13.14 болон 23.1.1 дүгээр зүйл ангид холбогдуулж, яллагдагчаар татаад байгаа юм.

Одоогоор шүүх хурал түр завсарлаад байгаа бөгөөд энэ талаар иргэн Э.Одбаяраас тодруулж, мэдээлэл авлаа.

Тэрбээр "Одоогоор NoWar хөдөлгөөний таван хүнд холбогдуулж эрүүгийн хоёр хэрэг, 10 хүнд зургаан зөрчлийн хэрэг үүсээд байгаа. Өнөөдөр хоёр эрүүгийн хэрэгтэй холбогдох шүүх хурал болж байна.  Тус шүүх хуралд нийт долоон хүн хохирогчоор оролцож байна.

Тодруулбал, МАН-ын дарга, Ерөнхий сайд, Монгол Улсын иргэн Л.Оюун-Эрдэнэ гэсэн гурван статусаар гомдож байгаа гэдгийг шүүх хуралд оролцож буй төлөөлөгчид нь хэлж байна. Мөн цагдаагийн байгууллагаас гурван хохирогч, шүүхийн шийдвэрээс гурван хохирогч байгаа юм.

Хоёр эрүүгийн хэргийн нэг нь цахим үндэстэн буюу NoDoubleStandart-тай холбоотой бол нөгөөх нь биднийг 461 дүгээр ангиас хүн оргуулж байх явцдаа хууль сахиулагч нарыг эсэргүүцсэн гэх үндэслэлээр үүсгэсэн. Гэтэл оргосон гэх хүн нь оргоогүй гэдэг нь тогтоогдоод хэрэгсэхгүй болоод удаж байна.

Өөрөөр хэлбэл, оргосон гэдэг нь огт тогтоогдоогүй, хэрэгсэхгүй болсон хэрэг дээр шүүж байна гэхэд хилсдэхгүй" гэв.

Үргэлжлүүлэн "Мөн Дорнод аймагт хүүхэд машин дайруулсан видео бичлэгийг ил болгохдоо МАН-ын гишүүдийн нэр хүндэд намайг халдсан гэж үзэж байгаа. Уг нь тухайн хэргийн бичлэг устаад байсан, дарагдах гээд байсан болохоор тус аймгийн иргэн намайг шүгэл үлээхийг хүссэн учраас би өөрийн цахим хаягтаа нийтэлсэн. Тэр бичлэгийг одоо хүртэл устгаагүй учраас бас асуудал үүсээд байгаа" гэдгийг нэмж хэлсэн юм.

Бид тус шүүх хурлын шийдвэрийн талаар эргэн мэдээлэх болно.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
14
Зураг
ХАХА
6
Зураг
ХАРАМСАЛТАЙ
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [59.153.115.244] 2022/11/8
ЭНЭ ТЭНЭГ БАНДИЙГ ХАРАХААР Л УУР УЦААР ХҮРЭХ ЮМ. ЮУ Ч БҮТЭЭСЭН ЗҮЙЛГҮЙ ХОГИЙН ШААР. ААВДАА ЭРХЭЛЖ БУЙ БАГА БАНДИ ШИГ БАЙНГА Л ГОНШИГНОЖ БАЙХ ЮМ.
1 | 1 Хариулах
Zochin [202.9.40.132] 2022/11/7
Эцэг нь газарын луйварчин
1 | 1 Хариулах
Зочин [66.181.160.81] 2022/11/7
Эцэгтэйгээ тонил бандиа
1 | 1 Хариулах
Зочин [192.82.85.46] 2022/11/7
ЗАЙЛ.
1 | 1 Хариулах
ман хулгайлн [202.179.26.113] 2022/11/7
ДАНК
1 | 0 Хариулах
Зочин [192.82.90.235] 2022/11/7
Танай эцэг Оюунаа 2 ыг л зайлуулбал сайн байна
3 | 1 Хариулах
2014 [90.74.60.104] 2022/11/7
Энэ хөх шар далбааг мандуулсан яршигтай тэнэгүүдийг цэгцлэх болсоон болсон.ёстой хэрэггүй хүн хонинууд
3 | 4 Хариулах
Зочин [120.142.31.236] 2022/11/7
erdeniin erguu golgiig shuud shorond yavuul gadnii gar hol tagnuul ch baij magadgui
3 | 3 Хариулах
Нэг гинжин дахь 2 хувь тавилан [202.21.108.193] 2022/11/7
Арай ч дээ ганц чамайг дэмжиж байгаа хамгийн өндөр албан тушаалтан болох Ерөнхий Сайддаа гомдож болохгүй шүү. Угтаа Та 2 нэг эзний 2 зарц шүү дээ. Чи хэзээ ч Монгол Төрд хөл тавьж чадахгүй бууны нохой бол нөгөөх чинь эсрэгээрээ явж буй нохой. Гол нь Та 2 ын хүзүүн дэх гинж ч ялгавартай. Чам шиг гөлөгний гинж хүний хүзүүний зүүлт шиг нарийхан бол цаадахынх чинь шал өөр. Гөлөг минь хүн болоё гэвэл толгойгоо ажиллуулаарай.
2 | 2 Хариулах