Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Бямбасүрэн: Алтанбулаг боомтоор ОХУ-ын 3,000 гаруй иргэн орж ирээд байна

Т.Саран, iKon.mn
2022 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Алтанбулаг боомтоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тус боомтын дарга хошууч Г.Бямбасүрэн "Есдүгээр сарын 21-нээс Монгол Улс руу нэвтрэх ОХУ-ын иргэдийн тоо өмнөх үеэс харьцангуй нэмэгдсэн. Өнөөдрийн 12:00 цагийн байдлаар манай улс руу 3,000 гаруй ОХУ-ын иргэн орж ирээд байна. Тэдний 2,500 орчим нь эрэгтэй үлдсэн 500 гаруй нь эмэгтэй хүмүүс байна. Гэр бүлээрээ хилээр орж ирж байгаа ч ихэнх нь ганц бие залуучууд байгаа юм. Өнөөдрөөс хилээр орж ирэх чиглэлийн хөдөлгөөн буурч байна.

ОХУ-ын иргэд манай улс руу 30 хоногийн хугацаанд визгүй зорчих эрхтэй. Гэхдээ 30 хоног нь хэтэрсэн тохиолдолд дахин 30 хоног сунгуулах боломжтой. Энэ хүсэлтээ Гадаадын иргэн харьяатын газарт хүргүүлж шийдүүлж болно" гэсэн юм. 

Харин боомтын үйл ажиллагааны тухайд "Алтанбулаг боомт дээр иргэдийн бөөгнөрөл үүсээгүй, үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Одоогоор зөрчил илрээгүй" гэлээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1792820891067613