Хөдөө, орон нутагт шилжин суурьшиж, анх удаа орон сууц худалдаж авах иргэдийн ипотекийн зээлийн хүүгийн 6%-ийг хөнгөлж 3% болгон, урьдчилгаа төлбөрийн 30%-ийн 60%-ийг төр батлан даах талаар Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл орон нутагт хэрэгжүүлэх ипотекийн 3%-ийн хүүтэй зээлд хамрагдах иргэдэд тавигдах шалгуур үзүүлэлтүүдийг урьдчилсан байдлаар гаргасныг танилцуулж байна.
Үүнд:
"Одоогоор орон нутгийн ипотекийн зээл олголтыг эхлүүлэх хамгийн сүүлчийн шат буюу орон нутгийн ипотекийн зээлийн санхүүжилтийн ерөнхий гэрээг байгуулахаар Сангийн яам, Монголбанк, Зээлийн батлан даалтын сан, арилжааны банкууд хамтран ажиллаж байна" хэмээн Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг мэдээлээд байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!