ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Орон нутаг руу шилжиж анх удаа орон сууц авах иргэдийн ипотекийн зээлийн хүүг 3% болгож, урьдчилгаа төлбөрийн 60%-ийг төр батлан даана"

А.Намуун, iKon.mn
2022 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг хөдөө, орон нутагт шилжин суурьшиж анх удаа орон сууц худалдаж авах иргэдэд зээлийн хөнгөлөлт үзүүлэх талаар танилцуулав.

Тэрбээр "Хөдөө, орон нутагт шилжин суурьшиж анх удаа орон сууц худалдаж авах иргэдийн ипотекийн зээлийн хүүгийн 6%-ийг хөнгөлж 3% болгож, урьдчилгаа төлбөрийн 30%-ийн 60%-ийг төр батлан даана.

Хүүгийн зөрүү болох 8 тэрбум төгрөгийг энэ жилийн төсөвт тусгасан байгаа. Энэхүү зээл олгогдож эхэлснээр жилд 5,600 хүртэлх өрх хамрагдах нөхцөл бүрдэхээр байна. УИХ-аар Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нэмэлт оруулж, Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн 30%-ийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргах эрх зүйн орчин бүрдсэн.

2022 оны наймдугаар сарын 10-ны өдрийн Засгийн газрын 301 дүгээр тогтоолоор орон нутгийн ипотекийн урьдчилгаа төлбөрийг Зээлийн батлан даалтын сангаас санхүүжүүлэх боломжтой болсон.

Одоогоор орон нутгийн ипотекийн зээл олголтыг эхлүүлэх хамгийн сүүлчийн шат буюу орон нутгийн ипотекийн зээлийн санхүүжилтийн ерөнхий гэрээг байгуулахаар Сангийн яам, Монголбанк, Зээлийн батлан даалтын сан, арилжааны банкууд хамтран ажиллаж байна" хэмээн албан ёсны цахим хуудсаараа мэдэгджээ.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Түүнчлэн орон нутагт ажиллаж амьдрахыг төсвийн бодлогоор хэрхэн дэмжих тухай танилцуулгадаа:

2022 онд хэрэгжүүлж эхлэхээр төсвийн тодотголд тусгасан

  • Хөдөө, орон нутагт шилжин суурьшиж анх удаа орон сууц худалдаж авах иргэдийн ипотекийн зээлийн хүүгийн 6%-ийг хөнгөлж 3% болгож, урьдчилгаа төлбөрийн 30%-ийн 60%-ийг төр батлан даана;
  • Хөдөө, орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор, бизнес эрхлэх иргэн, аж ахуйн нэгжүүдэд 1%-ийн хөнгөлөлттэй зээл олгоно;

2023 оноос хэрэгжиж эхлэх

  • Дулаан, цахилгааны төслүүд борлуулалт хийж эхэлснээс хойш гурван жил 90%, дараагийн гурван жил 50%-иар тус тус орлогын татвараас хөнгөлнө;
  • Уул уурхайн компаниас бусад нийслэлд байршилтай (Багануур, Багахангай, Налайх дүүргээс бусад дүүрэгт байршилтай) үйлдвэр, агуулахаа орон нутаг руу нүүлгэсэн тохиолдолд нүүлгэн шилжүүлэлтийн зардлыг 50%-аар нэмэгдүүлэн тооцож татвар ногдох орлогоос хасна;
  • Уул уурхайн компаниас бусад орон нутагт барьж байгуулсан барилга байгууламжийн элэгдэл тооцох хугацаа одоо 25 жил байгaaг өөрийн сонголтоор 15 жилийн дотор түргэн хугацаанд элэгдүүлэн зардлаа хурдан нөхөх боломж олгоно;
  • Уул уурхайн компаниас бусад орон нутагт үйл ажиллагаа явуулдаг, орон нутагт бүртгэлтэй компани ажил хайгч иргэнийг шинээр ажилд авч ажиллуулсан тохиолдолд олгосон цалингийн зардлыг 20%-аар нэмэгдүүлэн тооцож, татвар ногдох орлогоос нэг удаа хасаж татварын дэмжлэг үзүүлэхийг дурдсан байна.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
52
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
ХАХА
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
51 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Буянтогтох [202.55.188.121] 2024/8/5
УБс Говьсүмбэр аймаг Сүмбэр сумруу Гэр бүлээрээ шилжиж очин сууршиж Фермын аж ахуй Төмс хүнсний ногоо тарих Эрүүл агаарт Эрүүл хүнс Үр хүүхдийнхээ Ирээдүйн бодож Улаанбаатараас нэг ч гэсэн янданг цөөле гэж Шилжихээр шийдсэн юм Гэтэл Говьсүмбэрийн Дарга даамалууд Хойрог Ашиг сонирхолын зөрчилтэй иргэнтэй харьцах чадваргүй Амьдрах газар өгхөөс татгалзсан хариу өгч Маш муухай сэтгэдэл төрүүлж бна даа Ажилгаа Хууль дүрмээ мэддэгүй Төрийн албан хаагч нэртэй Сумын засаг дарга БатЭрдэнэ Газрын албаны дарга Нэг Авгай Аймгийн засаг даргийн туслах гэх мэт Ямарч үүрэг Хариуцлага мэддэгүй хүмүүс Төрд байхад Монгол улс яаж хөгжих юм бэ
1 | 0 Хариулах
Бб [202.126.88.115] 2023/2/20
Итгээд хөдөө орон нутагт шилжээд ирчлээ одоо хаанасяаж уулүаж гэр оронтой болох вэ
0 | 0 Хариулах
зочин [117.111.1.139] 2022/10/1
энэнд хамрагдахын тулд уб хотод хэдэн жил амьдарсан байх шаардлагатай вэ
0 | 0 Хариулах
Зочин [192.82.87.96] 2022/9/17
За одоо дээр нь ЭЕШд элсэх босго оноог 600 болгочих. Тэгвэл наадуул чинь хотод ирж их сургууль нэртэй алуурд орохгүй. Юу ч төгссөн бай буцаж явдаггүй юм бна лээ. Чадвараа мэдэхгүй 1 ажилд орчоод орон тоо бөглөөд эсвэл архи уугаал, охид нь нүцгэн зураг тавьж тэнэгтээд байдаг ш дээ. Түмэн өлзий, Хишиг далай хэн хэнч билээ. Хөдөөнөөс малаа маллаад, ногоогоо тарь
0 | 0 Хариулах
Зочин [192.82.88.67] 2022/9/16
Ajiliin bairgvi baij hooson bairand orood zelee yaj tuluh ym boldoo huduu oron nutagt ajiliin bairaa beldee
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.61] 2022/9/18
Нэгмөр хоолыг нь хийчээд таваглаад суужывал зүгээр байна.
0 | 0 Хариулах
👍 [103.10.23.123] 2022/9/16
💩
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.89] 2022/9/16
Хот руу урсах хөдөлгөөнийг Америк, Япон гээд өндөр хөгжилтэй баян орнууд битгий хэл коммунист Хятад, ядуу буурай гэгдэх Африкийн орнууд хүртэл чадахгүй бэлээхэн жишээ байхад ингэж худ попорч яанаа. Зүгээр хотынхоо иргэдийг бүгдийг нь орон сууцжуулахдаа санаа зов.
0 | 1 Хариулах
Zochin [66.181.184.216] 2022/9/16
Hyatad chadku bn gj hen shugeldeed bn, hukou system gd googledeed uz. Manaih shig durtai ni zah hyazgaar huduunuus tom hotuudad ireed suurishchihdaggui yum. Tegj bj tuvlurliig hyanaj bus nutguud ni jigd hugjuud bgaan
0 | 0 Хариулах
Zochin [66.181.184.216] 2022/9/16
Medeej jijig dund uildverlel yavuulah nuhtsul bolomjoor, irgedee ajliin bairaar hangaj bj ur dund hureh bh. Ternees huvhai hooson gazar heden nuhud ochood 4 hana dund uud uuduusuu haraad suultai bish. Ternii tuld jijig dund uildverleliin zeeliig turd shurgalsan huvalzuudad bish avah yostoi engiin irgeded uguh yostoi. Ug ni hugjih bolomj bgaa, daanch chadvargui suvdag shunahai tur hetsuu yum. Irged ni ch hunee olood songochihgui, songochihoor hungui bol songohgue gd buruu haraad hevtchih zoriggui
0 | 0 Хариулах
Иргэн [64.119.26.95] 2022/9/16
Бодлого биш солиорол
0 | 0 Хариулах
It guy [202.126.89.42] 2022/9/16
Erdenet darkhanii bairnii une diildhe bolihim bn da
0 | 0 Хариулах
batuaj [139.5.217.33] 2022/9/15
Үнэхээр шилжиж ажиллах баталгаатай хүнд өгөх Түрээсийн байр болох байх
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.46] 2022/9/15
Энэ одоо орон нутагтаа амьдраад байгаа мань хэдэд хамааралгүй юм уу.
0 | 0 Хариулах
Burjaak [202.126.88.147] 2022/9/15
Хөдөө орон нутагтаа ажилж амьдар ч байгаа иргэдээ дэмжиж ипотекийн зээлдээ хамруулж чадахгүй байж
3 | 0 Хариулах
Зочид [43.242.243.189] 2022/9/15
Хөдөө орон нутагтаа гэр оронтой мал ахуйтай байгаа биз дээ харин ч давхар хотод орон сууцтай болох гээд л нүүдэллэж байгаа ш дээ
0 | 0 Хариулах
Схд иргэн [103.10.21.250] 2022/9/15
Чааваас хөдөөд тэр бэлэн орон сууц нь бгаа юмуу бас нэг гол асуудал нь чанартай боловсрол шүүдээ
0 | 0 Хариулах
Зочин [103.161.242.254] 2022/9/15
Орон нутаг руу шилжиж анх удаа орон сууц авах иргэдийн ипотекийн ... ??? УБд орон сууц ипотекээр аваад төлж дууссан хүн байраа зараад орон нутаг руу шилжиж байр авах бол үүнд хамрагдах уу? Хамрагдахгүй юм шиг уншигдаад байна
0 | 0 Хариулах
Зочин [202.9.47.1] 2022/9/15
Оркуудаа улаанбаатартаа шаваад өмхийрөөд түгжрээд амьдарцгаа.
0 | 1 Хариулах
Latin49 [150.129.143.206] 2022/9/15
bairnii une zad nemegdeh n dee yana da
0 | 0 Хариулах
Зочид [43.242.243.189] 2022/9/15
90н оноос хойш уруудаж буруудаж өнөөдрийг хүргэсэн маш том замбараагүй мэргэжлийн алдаанууд гарсны урхаг хот гэхээсээ нэр оноож өгч чадахгүй байдалтай болсон
0 | 0 Хариулах
Хариулт [64.119.21.2] 2022/9/15
Наад орон сууц өгөх чинь бодитой дэмжлэг болохгүй ээ.Зальтай нөхдийн завшиж идэх мөнгө гэж харагдаж байна.Ул суурьтай арга хэмжээ авах хэрэгтэй.Ж:НЬ УБ т А92=2390 төг, Баруун аймаг говь алтайд 2900 сумуудаа 50 төг- өөр нэмэгдэнэ.Холдох тусмаа шатахууны үнэ нэмэгдэнэ.Дээрээс нь УБ аас НӨАТ нэмэгдсэн бараа аваад үнэтэй бензин хийгээд тээвэрлэхэд очсон бараа шатахууны үнэ хасагдахгүй дахин НӨАТ ноогдуулна.Ингээд амьжиргааны өртөг УБ аас даваад явчихаж байгаа юм.Мөн амьдрал дээр төрийн албан хаагчийн цалин УБдахь төрийн албан хаагчийн цалингаас бага байгаа юм.Ингээд МЯНГАН ОРОН СУУЦ АМЛААД ОРОН НУТАГТ ИРЖ АМЬДРАХ ХҮН ОЛДОХ УУ.ЗАЛЬТАЙ ХҮМҮҮСИЙГ ТЭТГЭСЭН АЖИЛ БОЛНО ШҮҮ.Түүний оронд орон нутаг УБ тай адил үнэтэй шатахуун хэрэглэдэг,НӨАТ аа орон нутагтаа багасгах ,бүсчилж хөгжүүлж УБ аас хамааралтай багасгаж орон нутагтаа сайхан амьдрах нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй.Орон нутгийн нэмэгдэл олгосон ч болно шүү дээ.ҮГҮЙ БОЛ БҮГД УБт АМЬДАРЦГААЯ .УРАГШАА .Уул нь миний нутаг сайхан л даа.ДААНЧ өртөг
3 | 0 Хариулах
Хариулт [66.181.161.98] 2022/9/15
Ипотекийн зээлийг хөнгөлнө гэнэ.Тэгээд тэр мөнгийг төлөхийг тулд ажил хэрэгтэй биз дээ.Орон нутагт ажил NO.Амьжиргааны өртөг өндөр шүү дээ.Өрөнд баригдаж өтөнд идэгдээд УБтаа буцах биз.Эсвэл зальтай зайтай нөхөд орон нутагт сууцтай болоод УБтаа суурьшсан хэвээр үлдэх биз дээ.Экспортын үйлдвэр орон нутагт барьж ажилтай болговол юу юм гэхээс .....
1 | 0 Хариулах
Зочин [202.9.47.1] 2022/9/15
Хөдөөний иргэд та нарт сайхан боломж өгч байна. Хөдөөнөө үлд.
6 | 2 Хариулах
zochin [150.129.140.159] 2022/9/15
Chamshg orkd shn bolomj shv
1 | 1 Хариулах
Хариулт [66.181.161.98] 2022/9/15
Чи явж нэг орон сууцтай болоочээ.Чамаас бусад нь үнэтэй эд бараа хэрэглэж, үнэтэй шатахуун хэрэглэхийг хүсэхгүй ээ.Мал гэж чамайг хэлэх байхаа даа
1 | 0 Хариулах
Хариулт [202.126.89.221] 2022/9/15
202 .9.47.1 Хоёул сайхан танилцая Миний нутаг сайхаан сайхан .Даанч амьдралын өртөг УБ аас өндөр өө өндөр
1 | 0 Хариулах
Зочин [202.126.90.62] 2022/9/15
Хөдөө орон нутагт амьдардаг иргэдийн байрны зээлийг хөнгөвчилж эхлэхийн бол хотлуу явах иргэдийн тоо буурч эхлэх юм биш үү.Орон нутагт амьдардаг иргэд яагаад гадуурхагдаж амьдрах ёстой юм бэ.
7 | 1 Хариулах
Зочин [203.91.115.54] 2022/9/15
Харин тиймээ хөдөөний бид яах юм
0 | 0 Хариулах
Зочин [202.9.47.1] 2022/9/15
Хөдөөний иргэд та нарт сайхан боломж өгч байна. Хөдөөнөө үлд.
0 | 1 Хариулах
Зочин [202.179.21.193] 2022/9/15
УБ-аас шилжвэл гэж байна. Тухайн аймаг бүсэд байгаа хүнд хамааралгүй.
0 | 0
Зочин [202.179.13.130] 2022/9/15
Хөдөө хотыг бодвол хэд дахин хурдан шуурхай зээл бүтдэг шүү. Ипотекийн зээл хотод хөөцөлдөх бол маш хэцүү.
0 | 1 Хариулах
Зочин [202.9.40.79] 2022/9/15
Төр даана гэдэг бол биднээс авсан мөнгөөр өөр айлын орон сууцыг барьж өгнө гэсэн үг. Наадах чинь ерөөсөө ч таалагдахгүй байна.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.14] 2022/9/15
batlan daana geher shuud tor omnoos ni tolno gesen ug ymuu sn oilgoddogguiee bi bol tegj bodohgui bna
1 | 0 Хариулах
Зочин [202.179.21.193] 2022/9/15
нэг хүний зээлийг өөр нэг этгээд (төр ?) давхар батлан даахыг хэлнэ. Хэрэв зээл авагч зээлээ хуваарийн дагуу төлж чадахгүй асуудал үүсвэл батлан даасан хүн төлнө. Тэгэхээр 60%-ийг батлан даах уу ? төлөх үү ? ялгавартай асуудал болоод байна.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.79] 2022/9/15
Хархорин хүртэл төмөр зам тавиад, нийслэлийг Орхоны хөндийд байгуулах хэрэгтэй. Маш их хөрөнгө орно гэх гэж байна уу? Үгүй шүү. Улаанбаатарт баригдах барилгуудыг л арай өөр газарт барьж байгаа юм.
1 | 1 Хариулах
Зочин [103.229.176.132] 2022/9/15
Dornodoos Bayan-Ulgii, Khuvsguluus - Govi-Altai geed tumur zamuud barih heregtei. deerees ni aimag bolgond dulaanii tsahilgaan stants bariad tog tsahilgaanii shuniin tariff - iig 0 bolgoh heregtei. uildverlel hugjinu ajiliin bairtai bolno. zam teever hugjinu baraa tavaariig hotoos hodooru bish huduunuus hotruu zuuh heregtei
1 | 0 Хариулах
Зочин [202.126.93.126] 2022/9/15
Хөдөөний хүүхнүүдийг хотод оршин суулгахгүй баймаар байна. Хөдөөний залуучуудад эхнэр олдохоо байж байгаа шүү.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.184.115] 2022/9/15
ЭЕШ босго оноогоо нэм тэгвэл хотод ирэхгүй. Ирээд ямар ч хэрэггүй хувийн сургуульд л орж бна даг
6 | 2 Хариулах
Зочин [103.229.176.132] 2022/9/15
ter chin shaal uur asuudal. huuhduud 18 hurch uurneesee nisehiig husne. ter bol hen ch hezee ch hyazgaarlah bolomjgui songolt
1 | 0 Хариулах
ЗОЧИН [192.82.75.91] 2022/9/15
ОДОО ХӨДӨӨ ОРОН НУТАГТ БАЙШИН БАРИЛГА БАРЬЖ БАЙГАА КОМПАНИ БАРАГ АЛГА. БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮНЭ НЬ ӨСЧИХСӨН ТЭЭВРИЙН ЗАРДАЛ НЬ ӨЧИХСӨН ХӨДӨӨ ОРОН НУТАГТ БАРИЛГА БАРИХ НЬ ӨӨРӨӨ АСУУДАЛ БОЛЧООД БАЙХАД БАЙР АВБАЛ ГЭХ ЮМ. ХОТООС ИЛҮҮ ӨНДӨР ҮНЭЭР БАЙР АВАХ ЮМ БОЛНО. АМЬРАЛД НЭГ Л БУУХГҮЙ ЮМ ЯРИАД БАЙНА. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ АЖИЛЛАЖ АМЬРАХАД ТААТАЙ БОЛГОЛДОО. ЦАЛИН ХӨЛСИЙГ НЬ САЙН ӨГДӨГ БОЛ ХҮНД СУРТАЛ ГЭДЭГ ЮМ АА АРИЛГА ЗАХИРГААДЛААР АЖИЛ ХИЙДЭГ БАЙДЛАА БОЛЬ.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.47.11] 2022/9/15
Хогийн шавар овоолж бөгс эргэх зайгүй болгож, эдийн засгаа унагаж, валютаа гадагшлуулах үйл явцыг төрийн дэмжлэгээр тодорхой хэлбэл ипотекийн зээлээр хэрэгжүүлэхээ зогсоо.,!? Хэдэн баячууд газар наймаалж барилга барьж Монгол улсыг модыг нь бариулж байна. Барилга бол үхмэл хөрөнгө, үргүй зардал мөөн . Хятад хүртэл хэмжээ дамжаагаа алдсан их шавар овоолоод тэрнийхээ горыг даахгүй тэмцэл, хямрал болж байна. Барилгаа тооцолгүй зөвхөн нэг айлын 2 өрөө байрны тавилга, цах хэрэгсэл, сан гээд тохижилтод 20 сая төгрөгийн валют гадагш урсгаж бна
2 | 0 Хариулах
Зочин [202.126.88.206] 2022/9/15
Тэгснээ хотдоо угаартаад байж байн нь зөв. Бүх хүнээ орон сууцжуулаачээ. Америк ипотекийн зээлийн хүүгээ өсгөөд өсгөөд манайхаас бага байна гээд бод доо.
4 | 1 Хариулах
Зочин [202.9.47.1] 2022/9/15
Хотод байгаа хөдөөний иргэдийг хөдөө рүү нь явуулаа.
4 | 1 Хариулах
malchin [202.9.46.136] 2022/9/15
Hodoo oron nutagt ni oron suuts hureltseh uu saihan hudlaa shaana
0 | 1 Хариулах
Зочин [66.181.180.190] 2022/9/15
Тэнэг О Ю ДЭН иймэрхүү шийдвэр гаргасан уу
2 | 0 Хариулах
Пээ [202.126.88.70] 2022/9/15
Орон нутаг гэдэг категори оос Эрдэнэт Дарханыг хасмаар байгаам
5 | 0 Хариулах
Зочин [192.82.74.51] 2022/9/15
Олон арван тэрбумаар хөшөө барьж нураана, ажилдаггүй усан оргилуур барьхын оронд орон нутагт ажлын байр бий болговол хэрэгтэй.
5 | 0 Хариулах
кк [202.179.21.199] 2022/9/15
Дархан, Эрдэнэтд олон арван тэрбумаар хөшөө бариад байгаа юм уу?
0 | 0 Хариулах
[103.80.210.183] 2022/9/15
хэн явах бэ дээ. архичин залуус далдага хүүхнүүд мангуу засаг дарга хүлээж байхад. хотодоо л амьдархаа л бодно. хөдөө нэг том зүйл хийх хэрэгтэй хөшөө бол биш шүү
1 | 1 Хариулах
Зочин [202.9.47.1] 2022/9/15
Хөдөөний иргэдийг хөдөөд нь тогтоон барих хэрэгтэй.
4 | 2 Хариулах