Ням гарагт 07:00-18:00 цагийг дуустал төв замаар машин зорчуулахгүй гэдгийг албаныхан мэдээлээ. Мөн энэ өдөр захууд ажиллахгүй юм байна.
Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөлч Н.Сугар "Есдүгээр сарын 25-ны автомашингүй өдрөөр 19 томоохон зах худалдааны төв болон 100 айл орчмын барилгын материалын бүх зах, дэлгүүр ажиллахгүй.
Нийслэлийн удирдлагуудын зүгээс иргэдийг автомашинаас татгалзаж, явган алхахад таатай орчныг бүрдүүлэх зорилгыг баримталж буй. Тухайлбал 2022 онд Бага тойруугийн 13 байршилд явган хүний замыг шинэчилсэн, хашаа, хайсуудыг буулгаж оронд нь цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна. Эдгээр ажлуудыг автомашингүй өдөрт оролцож буй иргэд анзаарч хараарай. Хийгдсэн ажлууд нь иргэдэд тав тухтай орчныг бүрдүүлж чадсан эсэхэд санал шүүмжлэлээ чөлөөтэй хэлэхийг хүсэж байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!