ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд нурах эрсдэл үүссэн түшиц ханыг засварлаж байна

П.Зоригт, IKON.MN
2022 оны 8 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд байрлах 61 дүгээр байрны урд талын түшиц хана болон явган хүний замыг засаж, шинэчлэх ажлыг эхлүүлсэн байна.

Уг түшиц хана нь 1971 онд ашиглалтад орсон учраас хуучирч муудан, хоёр талд нь байрлах угсармал бетон шатыг холбосон явган хүний зам нь цөмөрч, хагарчээ. Улмаар иргэд зорчих боломжгүй болоод байсан юм.

Түүнчлэн 61 дүгээр байрны ойролцоох авто замаар шөнийн цагт хүнд даацын автомашин зорчдог тул түшиц хананд чичиргээ өгч, нурах эрсдэл үүсгэжээ. Тиймээс уг түшиц ханыг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар наймдугаар сарын 25-ны өдөр гэхэд засварлаж дуусгахаар ажиллаж байна. Энэхүү засварын ажлыг хийж гүйцэтгэснээр түшиц хана дээгүүр явган зорчигчид, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд аюулгүй зорчих боломжтой болно.

Засварын ажлын үеэр авто замын хөдөлгөөнд түр хугацаанд өөрчлөлт оруулах аж. 

 

Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.55.188.99] 2022/8/8
Ene bair ch ersdeltei bolj baigaan bn daa
1 | 0 Хариулах
Зочин [122.201.22.181] 2022/8/8
Тооцоо хийхгүйгээр шууд буулгавал илүү их хохирол гарна. Буулгаж байгаа компани уу эсвэл даалгавар өгсөн албан тушаалтан уу
0 | 0 Хариулах
Zochin [202.21.96.212] 2022/8/8
Naad zavaarsan iumnuudaa buulgah heregtei. Naadah chin ayul.
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.38] 2022/8/8
ТҮШИЦ ХАНА 1971 ОНД БИШ, 1981 ОНД ДЭЛГЭМЭЛ БАЙРНЫ СУУРИЙН БЭХЛЭЛТ БОЛГОЖ БАРЬСАН. ОН ЖИЛИЙН ЭЛЭГДЭЛД СУУРИЙН БҮТЭЦ СУУЛТ ӨГЧ УРАГШ ХӨДӨЛСӨН. ҮҮНИЙ ДҮНД УРД ХЭСЭГ ХАГАРАЛТ ҮҮССЭН. БАРИЛГЫН НАРИЙН ТООЦООТОЙ ЗАСВАР ХИЙХГҮЙ БОЛ ҮНДСЭН БАРИЛГАДАА НӨЛӨӨЛНӨ ШҮҮ
1 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.29] 2022/8/8
1971 ОНД БИШ 1981 ОНД АШИГЛАЛТАНД ОРСОН ШҮҮ!
1 | 1 Хариулах
haha [202.21.112.172] 2022/8/8
bulan l nursan bhd zam haagaad bvhleer n nuraagaad hd honoloo, zam haasnaas ni bolj boon tvgjrel, hurdan yanzlasai
1 | 1 Хариулах
Зочин [202.70.38.18] 2022/8/8
amaa tat dandaa gonshignood
1 | 0 Хариулах