Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

Солонгос, Япон, Хятад, Англи, Австрали, Америкийн Их сургуулиудад 100% тэтгэлэгтэй суралцах сонгон шалгаруулалт 7-р сарын 5-нд Идэр Их Сургууль дээр явагдана

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 6 сарын 28
Сурталчилгаа
Зураг зураг

Сүүлийн үед олон улс оронтой холбоо тогтоох талаар нэлээд нэрд гараад байгаа Идэр их сургуулийн гадаадын тусгай хөтөлбөрийн захирал Б.Мартатай ярилцлаа.

- Гадаадад суръя гэсэн Монгол залуус улам л олон болох шинжтэй. Гэвч сургалтын төлбөрийн хөнгөлөлт тэр тусмаа 100 хувийн тэтгэлэг олдох нь ховор. Танайх харин ийм боломжийг яаж бүрдүүлээд байна?

Бид үүнийг дангаараа бүрдүүлдэг гэж хэлж болохгүй л дээ. Тийм боломж ч үгүй. Гаднын болон Монголынхоо маш олон хүмүүс, чадварлаг авьяастай бизнесмэнүүд, хөгжлийн төлөө, ирээдүй залуу үеийн төлөө санаа тавьдаг олон улсын их сургуулиуд, төсөл хөтөлбөрүүдтэй хамтран ажилласны үр дүнд манай залуус гаднын их дээд сургуульд өндөр тэтгэлэгтэй сурах боломж бүрдэж байгаа юм.

Жишээ болгоод хэлэхэд Япондоо нэртэй GTN компанитай хамтран Япон хэлний багшийн тусгай хөтөлбөрийг залуустаа санал болгож байна. Английн засгийн газрын санаачилгаар үүсэж тогтсон NCC академийн тусламжтайгаар ХХI зууны тэргүүлэх мэргэжлийн нэг Компьютер программ хангамжийн мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргаж байгаа маань манай үйл ажиллагааны нэг онцлог юм.

- Ихэнх залуус Монголд сурч байхаар гадагшаа явцгаая хэмээн ярьж байхыг сонслоо. Энэ цаашдаа бүр хандлага болох нь уу?

Магадгүй л юм. Гэхдээ манай залуусын дунд тэр чигтээ гадаадад шингэж үлдье гэсэн бодолтой хүн цөөн байдаг байх. Гол нь тодорхой хугацаанд сайн сураад, юм үзэж нүд тайлаад ирэхээрээ улс орноо, амьдрал ахуйгаа их өөр өнцгөөс хардаг болж байгаа юм.

Илүү томоор, илүү итгэлтэйгээр хардаг болно гэсэн үг. Харьцуулах юмтай болоод ирэхээрээ аливаа юманд олон талаас нь нухацтай хандаж энд байгаа бусад хүмүүс, үе тэнгийн найзууд, дүү нартаа их сайнаар нөлөөлдөг.

- Гадаадын их сургуулиуд тэтгэлэг олгохдоо ямар шалгуур тавьдаг вэ? Танайхаас явуулсан оюутан бүрд зүгээр л тэтгэлэг олгоод байх уу?

Тэд мэдээж сайн оюутан авахыг бодно шүү дээ. Ихэнхдээ манай мөнгөөр бол маш олон сая төгрөгийн тэтгэлэг олгодог учраас харилцаа хандлага, сэтгэлгээ сайтай шилдэг оюутанд л гаднын түншүүд маань тэтгэлэг өгөхийг чухалчилдаг. Бид ч гэсэн сургуулийнхаа болоод улс орныхоо нэрийг зөв аваад явах чадвартай тийм оюутнуудаа л явуулахыг боддог юм. Энэ 7-р сарын 6-нд явагдах сонгон шалгаруулалт маань ч үүнд чиглэсэн гэж хэлж болно.

- Тэгэхээр та бүхэн танай гадаадын тусгай хөтөлбөрт орох оюутнаа яаж шалгаруулж авах вэ? ЭЕШ-ын оноог харгалзах уу?

Мэдээж хэрэг ЭЕШ-ын оноог харгалзана. Гэхдээ тодорхой хэмжээнд л. Учир нь эдгээр оюутнууд цаашдаа гадаадын төсөл, хөтөлбөрт хамрагдаад явах үед биднээс бараг хэн ч ЭЕШ-ын оноог асуудаггүй. Харин манайд суралцах явцдаа хэр санаачилгатай, хэр хүсэл тэмүүлэлтэй, хэр бусадтай гар нийлэн ажиллаж чаддаг зэрэг зөөлөн ур чадвар хийгээд хэлний ба мэргэжлийн бэлтгэлийг аль ч төсөл хөтөлбөрийн түнш маань их анхааран үздэг.

Ийм болохоор бид сонгон шалгаруулалт явуулахдаа ЭЕШ-ын уламжлалт хичээлүүд гэхээсээ илүү IQ ба EQ-ийн шалгалтын үр дүнг илүү анхааран үзнэ.

Тодорхой хэлэх юм бол IQ ба EQ-ийн тестийн шалгалтыг 7-р сарын 5-нд зохион байгуулаад хоёр дахь шатанд үлдсэн сурагчидтай дараа нь ярилцлага хийж тэгээд 6-ны өдөр дүнгээ танилцуулан шалгарсан сурагчдад тусгай хөтөлбөрүүдэд сурах эрхийн бичиг гардуулах юм.

-  Ер нь хэр олон тусгай хөтөлбөрүүд байна?

Нэлээд олон шүү. Мэргэжлийн хичээлээ 100 хувь Солонгос хэл дээр үздэг бизнесийн удирдлагын Коsbi, нийгмийн ухааны Level-Up хөтөлбөрүүдийн хувьд тус бүрдээ БНСУ-ын 4-5 сургуультай нягт хамтран ажиллаж, хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд манай оюутнууд эдгээр их сургуулиудаас өндөр тэтгэлэг авч байгаа юм.

Зарим хөтөлбөрийн хувьд зөвхөн төлбөргүй сураад зогсохгүй оюутны үнэгүй байранд сууж, дээрээс нь нэмэлт цалин урамшуулал-стипенд авдаг ч байна. Тухайлбал Хятад хэлний багшийн ангийн оюутнууд Шэнжень-ийн их сургуульд  энэ төслөөр 1 жил явж сарын 1,2 сая төгрөгийн стипенд авах боломжтой байгаа.

Солонгос хэлний багшийн тусгай хөтөлбөрийг бид Монгол улсдаа энэ талын сургалтаараа тэргүүлэгч Нарийн гарц академитай хамтран хэрэгжүүлж байна. Мөн л сайн сурсан, топикийн 4-өөс дээш оноо авсан оюутнууд маань гадаадын их сургуульд очихоороо их өндөр тэтгэлэгтэй сурч, төгсөөд зарим маань тэндээ мэргэжлээрээ амжилттай ажиллаж байна.

- Залууст зориулсан ийм олон сайхан боломж олгож байгаа танай хамт олонд баяр хүргэмээр байна. Танай гадаадын тусгай хөтөлбөрүүдийн сонгон шалгаруулалтад сонирхон орох шинэ элсэгчдэд хандан юу гэж хэлэх вэ?

Хэрвээ манай сонгон шалгаруулалтын тухай энэ мэдээг олоод унших завшаан тохиолдсон бол тэр сурагч азтай байна л гэсэн үг. Гэхдээ ганц аз дангаараа амжилтад хөтөлдөггүй. Залуу хүн – ЕБС-ийн шинэхэн төгсөгч та манай IQ ба EQ-ийн тестэнд зохих ёсоор бэлэн байх учиртай. Тэгээд тест ба ярилцлагаа сайн даваад өөрийн сонирхсон гадаадын аль нэг тусгай хөтөлбөрт орж чадах юм бол жинхэнэ амжилт болноо. Тийм болохоор ирээдүйн шилдэг оюутан – залуус дүү нартаа амжилт хүсье!

2022 оны 07-р сарын 5-нд дараах гадаадын тусгай хөтөлбөрүүдийн сонгон шалгаруулалт явагдана.

  • Япон хэлний багш (GTN)
  • Солонгос хэлний багш (Нарийн гарц акедеми)
  • Бизнесийн удирдлага (Kosbi)
  • Хятад хэлний багш (Шэнжень)
  • Нийгмийн ухааны багш (Level-Up)
  • Компьютер программ хангамж (Uclan)

 

Лавлах утас: 7011-1133, 9985-9958

Бүртгүүлэх линк: https://forms.gle/KsDx1n3ac6LkrKnBA

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.