Монполимет групп ТОП-100 аж ахуйн нэгжийн нэгээр 21 дэх удаагаа шалгарлаа

СУРТАЛЧИЛГАА
31 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

ТОП-100 аж ахуйн нэгжээр 21 дэх удаагаа шалгарсан нь Монполимет группийн тогтвортой өсөлт, хариуцлагатай бизнесийн зарчим, хамт олны хөдөлмөрийн үр дүнгийн илэрхийлэл юм.

Бид өнгөрсөн онд улсын болон орон нутгийн төсөвт 30 гаруй тэрбум төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлээд байна. Өнөөдрийн байдлаар группийн хэмжээнд 1000 гаруй хүнийг тогтвортой ажлын байраар хангаж байна.

Олон улсын түвшинд Монполимет групп Азийн нэр хүндтэй Asia Corporate Excellence & Sustainability Awards (ACES)-аас “Азийн аж үйлдвэржилтийн манлайлагч” шагналыг хүртсэн. Энэхүү шагнал нь үйлдвэрлэл, байгууллагын засаглал, тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын чиглэлээр гаргасан амжилтыг үнэлдэг нэр хүндтэй шагнал юм.

Мөн тогтвортой хөгжил, байгаль орчны менежментийн чиглэлээр хэрэгжүүлсэн ажлуудаараа “Green Entrepreneur” шагналыг 24 дэх удаагаа хүртээд байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.