Simple ₮50 тэрбумын Хөрөнгөөр Баталгаажсан Үнэт Цаас (ХБҮЦ) гаргана
Simple нь үйл ажиллагаагаа эхлүүлээд ердөө нэгхэн жилийн дотор салбартаа дижитал зээлийн багцаараа тэргүүлсэн шинэ залуу брэнд. Шинэлэг технологи, ухаалаг шийдлийг ашиглан хэрэглэгчдийнхээ цаг, мөнгө, энергийг хэмнэхээр зээлийн аппликэйшнээ энгийн дизайн, ойлгомжтой шийдэл, хэрэглэхэд хялбар байдлаар бүтээсэн.
Харилцагчдынхаа хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг үргэлж санал болгодог Simple нь ХБҮЦ гаргах зөвшөөрлөө 2022 оны зургаадугаар сарын 8-нд “Санхүүгийн Зохицуулах Хороо” -ноос авлаа.
ХБҮЦ-ийн давуу талууд:
- ХБҮЦ гаргагч нь зээлийн багцаа хөндлөнгийн хуулийн болон санхүүгийн шинжээчээр 100 хувь эрсдэлгүй гэдгийг баталгаажуулан, дүгнэлт гаргуулж “Санхүүгийн Зохицуулах Хороо”-гоор хянуулсны үндсэн дээр ХБҮЦ гаргах зөвшөөрөл авдаг. Энэ нь хөрөнгө оруулагчийн эрсдэлийг хамгийн бага түвшинд байлгаж чаддаг.
- Зах зээл тогтворгүй байгаа өнөө үед хадгаламжийг орлуулах дараагийн бүтээгдэхүүн нь ХБҮЦ. Өдөр бүр миний хөрөнгө оруулсан мөнгө яах бол гэж санаа зоволгүйгээр та тогтмол өгөөж авна.
- Хугацаатай хадгаламж болон үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулалт хийсний дараа танд гэнэтийн мөнгөний хэрэг гарч байсан уу? Бид хэчнээн сайн төлөвлөсөн ч санхүүгийн хэрэгцээ гэнэт л гарч байдаг. Хугацаатай хадгаламж цуцалъя гэхэд хүү огцом буурдаг. Эсвэл үл хөдлөх хөрөнгийг заръя гэхэд худалдан авагч тухай бүр олддоггүй. Харин ХБҮЦ-нд хөрөнгө оруулбал хүссэн хугацаанд зарах боломжтойгоос гадна өгөөж огт буурахгүй.
Simple ХБҮЦ нөхцөл:
- Нэгжийн нэрлэсэн үнэ: ₮100.000
- Нийт тоо ширхэг: 500.000ш
- Нийт татан төвлөрүүлэх дүн: ₮50 тэрбум
- Хүү: 15% жилийн
- Хугацаа: 18 сар
- Хүүний төлөлт: Улирал тутам
- Үндсэн төлбөрийн төлөлт: 12 сард 50%, хугацааны эцэст 50%
Simple ХБҮЦ гаргахад оролцсон хамтрагч талууд:
- Андеррайтер: “Өлзий энд Ко Капитал ҮЦК” ХХК, “Мандал Капитал Маркетс ҮЦК” ХХК
- Хуулийн хөндлөнгийн шинжээч: “Өмгөөллийн Батбаяр энд Партнерс” ХХК
- Зээлийн шинжилгээ гаргагч: “Шонхор үнэлгээ Аудит” ХХК
- Хөрөнгө итгэмжлэн удирдагч: “Юнайтед Айр Файнэнс” ХХК
Арилжаа ердөө ажлын таван хоног явагдах тул та яг одоо Ulzii&Co Capital, Mandal Capital Markets аппликэйшнээр урьдчилсан захиалгаа өгөөрэй.
Нээлттэй арилжаа: 2022 оны 06 сарын 16-наас – 06 сарын 22-ныг дуустал
ТАНЫ ДАРААГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, Simple ХБҮЦ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
