Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

“Улаанбаатар их дуулга-2022” жүдо бөхийн олон улсын тэмцээнийг зохион байгуулах ₮1.5 тэрбумыг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Б.Билгүүн, iKon.mn
2022 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо анх удаа "Парис-2024" зуны олимпын наадмын албан ёсны оноог олгож эхлэх “Улаанбаатар их дуулга-2022” өндөр зэрэглэлийн тэмцээнийг зохион байгуулах гэж буй.

Энэхүү тэмцээнийг зохион байгуулахад шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар өнөөдөр болсон Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ. 

Олон Улсын Жүдо Бөхийн Холбоо, Монголын Жүдо Бөхийн Холбооноос зохион байгуулж буй уг тэмцээнд бэлдэхээр Улаанбаатар хотод дэлхийн шилдэг жүдочид цуглаж эхэлсэн бөгөөд тэмцээний тасалбарыг зургаадугаар сарын 6-наас худалдаанд гаргаж байгаа талаар МЖБХ мэдээлжээ. 

“Улаанбаатар их дуулга-2022” тэмцээн энэ сарын 24-26-ны өдрүүдэд Мөсөн өргөөнд болох юм.