COREX, OCTAGON, GUYUK нар Монголын хамгийн анхны METAVRSE ECOSYSTEM-ийг бүтээх санамж бичгийг үзэглэлээ
Blockchain, NFT, Metaverse технологийг эх орондоо түүчээлэн хөгжүүлж байгаа Монголдоо цор ганц онцлог байдлаар хөгжиж яваа COREX Blockchain, OCTAGON NFT Marketplace, GUYUK Metaverse нар хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Ингэснээр дэлхийд хамгийн шилдэгт тооцогддог Блокчэйн Экосистем бүхий төслүүдийн адилаар технологийн хамгийн өндөр чадамжид суурилсан мэргэжлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ Монгол улсаас дэлхийд нэвтрэх анхны суурь тавигдаж байна.
“Whitelabel” моданаас гарч эхэллээ гэсэн үг.
Тэд өөрсдийн ур чадвар, туршлага дээр үндэслэн хамтран ажиллах том алхмаа эхэллээ. Цоо шинэ инновац шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний судалгаа хийх, шийдэл боловсруулна гэв. Цаашлаад эдийн засгийн үр ашигт байдлыг нэмэгдүүлэх Монгол улсын мэдээллийн технологийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах Блокчэйн Экосистем-ийг цогцлоох зорилго дор ийнхүү нэгдэж байна.
Экосистемээр дамжуулан олон улсын зах зээлд өрсөлдөх гүүрийг бий болгож чадах юм.
Та бидний мэдэх Google, Microsoft зэрэг том компаниуд бүгд энэ салбар руу эхнээсээ хөрөнгө оруулалтаа хийгээд хөдлөөд эхэлчихсэн.
Facebook гэхэд л өөрийн Reality Lab-аараа дамжуулан Metaverse хөгжүүлэх ажилд зөвхөн энэ жилд гэхэд дор хаяж 10 тэрбум ам.долларыг зарцуулахаа мэдэгдсэн. Энэ дүн манай улсын 2.5 жилийн төсөв. Mark Zuckerberg “Метаверс бол хүмүүсийг холбох дараагийн хил юм. Бид сошиал харилцааг яаж эхлүүлж байсан яг л тийм байх болно. Ирээдүй хаашаа чиглэж байна бид ч бас тэр бүхэнтэй холбогдож байх хэрэгтэй” хэмээгээд компанийн нэрээ сольчихсон.
Өнөөдөр та бидний өдөр тутам ашигладаг FB, Instagram “Meta” гэх толгой компанид харьяалагдах болсон. Аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээ амжилттай болсон гэдэг нь үргэлж яг тийм байна гэсэн үг биш юм.
Tesla компанийн хувьд бусад машин үйлдвэрлэгчээс борлуулалтын ашгаараа хол тасарсан нууц нь ердөө л технологийн дэвшлийг туршиж, нэвтрүүлж эхэлсэн 10 жилийн тууштай байдал байв. Тэд өнгөрсөн оны эхний гурван сард гэхэд л 272 сая ам.долларыг крипто зах зээлээс олсон нь машинаа зарахаас илүү өндөр ашиг байв. Крипто ертөнцөд эргэлдэж байгаа 2.5 тэрбум ам.долларын хэмжээ Bitcoin гэж гайхамшиг шүү гэдгийг хэлж чадна.
Энэхүү хамтралын үр дүнд бид дэлхийд жишиг болоод хөгжчихсөн олон төсөлтэй өрсөлдөхүйц технологийн ур чадварыг гайхуулсан технологийн Блокчэйн Экосистем-ийг цогцлоох боломжтой юм.
COREX Blockchain нь дижитал хөрөнгийн биржийг нээж төрөл бүрийн ухаалаг гэрээн дээр үндэслэн хэрэглэгчдэд хялбар, шуурхай, хямд хэрэглээг нэвтрүүлэх, CRX coin-оороо бүс нутагтаа төдийгүй олон улсын биржид гарах зорилгын дагуу ажиллаж байгаа юм. Аж ахуй нэгж, брэндүүд хэрэглэгчдээ урамшуулах зорилгоор ашигладаг “Үндэсний лояалти систем”-ийг хэрэгжүүлэх зорилготой Монголдоо цор ганц бие даасан хосолсон “Blockchain” сүлжээ юм.
OCTAGON NFT Marketplace бол технологийн өндөр чадамжийг харуулсан маркет дээр Utility with NFT буюу салбартаа анх удаа хамгийн олон хэрэглүүртэй NFT уран бүтээлийг танилцуулсан юм. Монгол уран бүтээлчдийн оюуны өмчийн асуудлыг дараагийн шатанд шийдэх ажлыг эхлүүлсэн төдийгүй брэнд бүтээгч бизнес эрхлэгч хэн бүхэнд өөрийн бизнесийг Мint хийх боломж олгож байгаа. Тэд Монголдоо хамгийн анх NFT Auction, Mint, Airdrop, Gift, Mystery Box, Whitelist, DAO зэрэг функцүүдийг нэвтрүүлсэн инновацлаг төсөл юм.
GUYUK Metaverse бол олон жилийн судалгаа хөгжүүлэлтийн үр дүн, өөрсдөө хөгжүүлэн гаргаж авсан технологид тулгуурлан бүтээсэн “хийсвэр орчинд хүмүүс хоорондоо ухаалаг утас, компьютер, VR төхөөрөмж ашиглан харилцах, тоглох, суралцах, дижитал хэлбэрийн эдийн засгийн харилцаанд оролцож орлого олох боломжийг хүн бүрд тэгш хүртээх” зорилготой Монголдоо түүчээлэгч виртуал орчинд суурилсан сүлжээ юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
