Япон улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяаши Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан 2022 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 2-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалын үеэр Япон улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяаши Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийнэ.
Энэ удаагийн айлчлал нь Япон улсын Гадаад хэргийн сайдын Монгол Улсад хийж буй 6 дахь айлчлал юм. Өмнө нь Япон улсын Гадаад хэргийн сайд С.Уно 1989 онд, Ё.Кавагүчи 2004 онд, К.Окада 2010 онд, Т.Коно 2019 онд, Т.Мотэги 2020 онд тус тус Монгол Улсад айлчилсан.
Эх сурвалж: ГХЯ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!