ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/04/22-НД НИЙТЛЭГДСЭН

ЖАГСААЛТ: Тавдугаар сарын 1-нээс Монгол Улсын бүх иргэн хамрагдах эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ

А.Намуун, iKon.mn
2022 оны 4 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын бүх иргэнийг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах ажил тавдугаар сарын 1-нээс орон даяар эхлэх гэж байна.

Өвдсөн нэг хүний эмчилгээнд 11.2-12.3 сая төгрөг зарцуулж байсан бол эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд иргэн бүрийг жилд нэг удаа бүрэн хамруулснаар нэг хүнд 150 мянган төгрөг зарцуулж, эдийн засгийн хувьд хэмнэлт бий болох тооцооллыг хийжээ.

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт шинээр нэмэгдсэн хүүхдийн 0-5, 6-17 насны багцаар үзлэг, шинжилгээг эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд товлолын дагуу хийлгэнэ.

Харин насанд хүрэгчдийн эрт илрүүлэг нь зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчин эмгэгийг эрт үед илрүүлж, тэдгээрийн хүндрэл, нас баралтыг бууруулах зорилготой бөгөөд товлолын дагуу лавлагаа шатлалын гэрээт эрүүл мэндийн байгууллагад үзлэг, шинжилгээг хийлгэх юм байна.

Шимтгэлээ бүрэн төлсөн иргэн эрт илрүүлэгт даатгалаараа хамрагдах боломжтой аж.

5 хүртэлх насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц

  1. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн зар түгээх,
  2. Эмнэл зүйн иж бүрэн үзлэг:
  3. Биеийн хэмжилт, өсөлтийн үнэлгээ, БЖИ
  4. Хөгжлийн үзүүлэлтүүдийн үнэлгээ.
  5. Сэтгэц, зан төрхийн үнэлгээ:
  6. Амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө:
  7. Дүгнэлт бичих
  8. Зөвлөгөө өгөх, шилжүүлэх 

Бага насны хүүхэд 9, 18, 36, 48, 60 сартайд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт хамрагдаж, багцад багтсан тусламж, үйлчилгээг бүрэн авсан байна.

Амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг 18 сартай (1.6 нас)-гаас эхлэн хүргэнэ.

Үзлэг, шинжилгээ зөвхөн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд хийгдэнэ.

6-17 насны даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц

  1. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн зар түгээх,
  2. Эмнэлзүйн үзлэг:
  3. Биеийн хэмжилт, БЖИ:
  4. Сэтгэц, зан төрхийн хөгжлийн үнэлгээ:
  5. Сүрьеэгийн эрсдэлийн үнэлгээ:
  6. Амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө:
  7. Дүгнэлт бичих
  8. Зөвлөгөө өгөх, шилжүүлэх

Сургуулийн насны хүүхэд энэ багцад багтсан тусламж, үйлчилгээнд жил бүр хамрагдана.

Үзлэг, шинжилгээ зөвхөн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд хийгдэнэ.

18-30 насны  даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц

  1. Биохимийн шинжилгээ (холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин),
  2. Цус болон шээсний ерөнхий шинжилгээ,
  3. Тэмбүү илрүүлэх хурдавчилсан шинжилгээ,
  4. ХДХВ илрүүлэх хурдавчилсан шинжилгээ,
  5. Хепатитийн В, С вирусийн эсрэг бие илрүүлэх хурдавчилсан сорил,
  6. Зүрхний цахилгаан бичлэг,
  7. Цээжний рентген зураг
  8. Эмчийн үзлэг
  9. Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ
  10. Дүгнэлт
  11. Зөвлөгөө

Үзлэг, шинжилгээ зөвхөн лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад жилд нэг удаа хийгдэнэ.

31-45 насны  даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц

  1. Биохимийн шинжилгээ (холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин),
  2. Цус болон шээсний ерөнхий шинжилгээ,
  3. Өлөн үеийн глюкоз,
  4. Тэмбүү илрүүлэх хурдавчилсан шинжилгээ,
  5. ХДХВ илрүүлэх хурдавчилсан шинжилгээ,
  6. Хепатитийн В, С вирусийн эсрэг бие илрүүлэх хурдавчилсан сорил,
  7. Эсийн шинжилгээ –ПАП тест,
  8. Хэвлийн хэт авиа,
  9. Бамбайн хэт авиа,
  10. Хөхний хэт авиа,
  11. Зүрхний цахилгаан бичлэг,
  12. Улаан хоолой, ходоодны дуран,
  13. Цээжний рентген зураг
  14. Эмчийн үзлэг
  15. Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ
  16. Дүгнэлт
  17. Зөвлөгөө

Үзлэг, шинжилгээ зөвхөн лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад жилд нэг удаа хийгдэнэ.

46-60 насны  даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц

  1. Биохимийн шинжилгээ (холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин),
  2. Цус болон шээсний ерөнхий шинжилгээ,
  3. Өлөн үеийн глюкоз,
  4. Өтгөнд далд цус илрүүлэх шинжилгээ,
  5. Хепатитийн В, С вирусийн эсрэг бие илрүүлэх хурдавчилсан сорил,
  6. Эсийн шинжилгээ –ПАП тест,
  7. Хэвлийн хэт авиа,
  8. Бамбайн хэт авиа,
  9. Хөхний хэт авиа,
  10. Зүрхний цахилгаан бичлэг,
  11. Улаан хоолой, ходоодны дуран,
  12. Цээжний рентген зураг
  13. Эмчийн үзлэг
  14. Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ
  15. Дүгнэлт
  16. Зөвлөгөө

Үзлэг, шинжилгээ зөвхөн лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад жилд нэг удаа хийгдэнэ.

61-ээс дээш насны  даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц

  1. Биохимийн шинжилгээ (холестерин, триглицерид, АСАТ, АЛАТ, шууд билирубин, амилаза, креатинин, мочевин),
  2. Цус болон шээсний ерөнхий шинжилгээ,
  3. Өлөн үеийн глюкоз,
  4. Өтгөнд далд цус илрүүлэх шинжилгээ,
  5. Хепатитийн В, С вирусийн эсрэг бие илрүүлэх хурдавчилсан сорил,
  6. Хэвлийн хэт авиа,
  7. Бамбайн хэт авиа,
  8. Хөхний хэт авиа,
  9. Зүрхний цахилгаан бичлэг,
  10. Улаан хоолой, ходоодны дуран,
  11. Цээжний рентген зураг
  12. Эмчийн үзлэг
  13. Эрт илрүүлгийн асуумж, эрсдэлийн үнэлгээ:
  14. Дүгнэлт
  15. Зөвлөгөө

Үзлэг, шинжилгээ зөвхөн лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад жилд нэг удаа хийгдэнэ.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээ нь анхан болон лавлагаа шатлалтай байна. Нэгдсэн эмнэлэг 10 мянгаас доошгүй суурин хүн ам бүхий суманд эрүүл мэндийн анхан шатны болон таваас доошгүй үндсэн мэргэшлээр лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээг, аймгийн төв, дүүрэгт долоогоос доошгүй үндсэн мэргэшлээр лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээг амбулаторийн болон хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр үзүүлэх байгууллага байна.

Аймгийн төв, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа нэгдсэн эмнэлэг хүн амын эрүүл мэндийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан зарим төрөлжсөн мэргэшлээр лавлагаа шатлалын нэн шаардлагатай тусламж, үйлчилгээг нэмэлтээр үзүүлж болно хэмээн Эрүүл мэндийн тухай хуульд заажээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
302
Зураг
ЗӨВ, ГОЁ
8
Зураг
ХАХА
8
Зураг
БАХАРХМААР
7
Зураг
ГАЙХМААР
4
Зураг
БУРУУ
3
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
78 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [192.82.90.100] 2022/10/23
Засгийн газраас хэрэгжүүлж буй Эрт илрүүлэлтийн үзлэг (150 мянгын ) -ийн хариу ядаж сардаа хүчингүй юм бол ямар хэрэг бнаа. Эрүүл мэндийн цахим төслүүдэд ямар их төсөв хөрөнгө зарсан билээ ?
0 | 0 Хариулах
Зочин [192.82.90.100] 2022/10/23
70 дээш настай .14 хоногийн өмнө иж бүрэн үзлэгт орсон. Хариуг цаасаар өгөөгүй тул цахимаар яаж харах вэ? Учир нь сувилалд явах гэхээр эхо, шээс цусны ерөнхий, биохими баахан юм нэхээд дахин хийлгэ гэж хүнд сурталдаад бнаа. Өрхийн эмнэлэг ийм юм мэдэхгүй, мэдсэнч орлого оруулах гээд бнуу?
0 | 0 Хариулах
Зочин [139.5.218.45] 2022/10/10
Баярлалаа Баярлалаа Баярлалаа
0 | 0 Хариулах
Zochin [202.126.89.65] 2022/8/27
Ene tged uursduu ochih ymu duudah ymu odoo boltol manai gert medegdsen ym bhgu l bn, urh medej bga ch ym alga
0 | 0 Хариулах
d [64.119.23.47] 2022/5/30
Lawlagaa shatlaliin ervvl mendiin baiguullaga geheer haa ch vzvvlj bolohimu, sain oilgodoggui, jishee ni huduu oron nutgaas ireed hotod ugch bolohin bolowuu
7 | 0 Хариулах
Zochin [103.212.116.37] 2022/4/30
Iim balai yum hiij bhar zgr emnelegude saijruulahgui, zgr uzsen bolool taarndoo nariin sain chanartai bolno gvl ulger shv
1 | 11 Хариулах
suvd [59.153.115.240] 2022/4/29
хүүхдийн үзлэг дээр нүдний харааны үзлэг зайлшгүй хэрэгтэй шүү
5 | 0 Хариулах
suvd [59.153.115.240] 2022/4/29
хүүхдийн үзлэг дээр нүдний харааны үзлэг зайлшгүй хэрэгтэй шүү
0 | 0 Хариулах
IRGEN [66.181.191.180] 2022/4/29
BUDUUN GEDESNII DURAN BHGUI YMUU IRGED CHINE IHENH NI BUDUUN NAR BUDUUN GEDSENDEE YMTAI BGAA SHUU TIIMEES BUDUUN GEDESNII DURAN ORUULAHGUI YMUUU
3 | 0 Хариулах
Зочин [203.91.115.49] 2022/4/25
Хэд хэдэн улс оронд ковидын шинэ хувилбар гарч нилээд ихэсч байна Иймд олон хүн нэг дор цуглаж халдвар тарах эрсдэлтэй байна
2 | 0 Хариулах
Зочин [64.119.30.121] 2022/4/25
Хамгийн гол нь үзлэг оношлогоо чанартай, үр дүнтэй хийх хэрэгтэй. Олныг нийтийг Нийтийг хамарсан үйл ажиллагаа чанар муутай, зохион байгуулалт байхгүй, явагддаг. Наад зах нь заагдсан шинжилгээ өгөх гэхээр урвалж, бодис байхгүй байх жишээтэй,бичигдсэн л бол шинжилгээ өгсөн өгөөгүй, мөнгийг даатгалаас авч байдаг, үр дүнтэй хийвэл, урьдчилан сэргийлэх үзлэг шиг хэрэгтэй юм алга даа
3 | 1 Хариулах
зочин [202.9.46.175] 2022/4/24
цэцэрлэг сургуулийн хичээлийн программ д заавал эрүүл мэндийн сургалт оруулах ёстой бүүр хангалттай цагаар
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.28] 2022/4/24
Бага насны хүүхдийн амны хөндийн зөвлөгөө гэхийн зүгээр үзээд яахав дээ эмчлэхгүйн бол, жилд 3хан шүд эмчилж бна үлдсэн шүдээ яах уу дахиад нэг жил хүлээх үү энэ хугацаанд цоорол нь хүндрэнэ энийгээ бодож үзмээр юм тэгсэн мөртлөө хүүхдийн амны хөндий эрүүлжүүлнэ гэж ярих юм
2 | 3 Хариулах
Зочин [202.21.108.251] 2022/4/24
шүдийг нь угаалгаач арчаагүйм бээ
9 | 0 Хариулах
Зочин [202.9.46.175] 2022/4/24
өөрсдөө эмчлүүлээч улсын үүрэг юмуу эцэг эхийн үүрэг
7 | 0 Хариулах
Зочин [66.181.160.38] 2022/4/25
Өөрөө хүүхдийхээ шүдийг өвтгөчихөөд улсын эмнэлэгт үнэгүй эмчлүүлэх албатай юм уу? 3хан шүд эмчиллээ, бусдыг нь яах уу, жил хүлээх үү ч гэх шиг. Хувийн эмнэлэг орж эмчлүүдж чаддаггүй юм аа гэхэд анхнаас нь хүүхдийхээ шүдийг өвтгөхгүй цооруулахгүй байх тал дээр анхаарч бас болдог байгаа шүү. Хүүхдийхээ амны хөндийн ариун цэврийг эцэг эх нь анхаарч, зөв арчилж, цаашлааь хүүхэддээ зааж сургаж амьдралыхан хэв маяг болгох ёстой байдаг юм. Монголчууд хүүхдийхээ битгий хэл өөрсдийхөө шүдийг ч арчилж чадахгүй, дээрээс нь хүүхдүүддээ баахан чихэр чипс ундаа өгж өгчихөөд улсын эмнэлэг рүү дайрах эрх байхгүй
7 | 3 Хариулах
Тунгаа [202.9.41.19] 2022/6/14
Хүүхдийнхээ амны хөндийг та л хариуцна, та төлнө, таны буруу, та амны хөндийг эрүүл байлгах ёстой, шүд нь яаж байгааг байнга хянаж, чадахгүй бол эмчид очоод үзүүлдэг бай. Арчаагүй зангаа улс руу бүү түлх.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.191.197] 2022/4/24
Хувийн эмнэлэгт бас давхар үзвэл
0 | 0 Хариулах
Зочин [150.129.143.159] 2022/4/23
Ковидын давалгаа гарах вий. Олон хүний бөөгнөрөл үүснэ. Асуудалтай л юм байна даа.
0 | 1 Хариулах
Зочин [192.82.68.50] 2022/4/24
Маскаа зүүгээл очиход болоо биздээ яагаад юм бүхнииг эсэргүүцдэг юм эсвэл өөрөө л очихоо больчих
1 | 2 Хариулах
Иргэн [202.126.90.99] 2022/4/23
Анхнаасаа бүх хүниыйг нэг дор бөөгнөрөл үүсгэхгүйгээр цахимаар цаг авч үйлчилгээг орчин үедээ зохицуулж зохион байгуулаарай. Үнэгүй гэхээр алаан болдог шүү. Ард түмнийхээ энэ шинж чанарыг тооцоолсийн бгаа биз дээ????!!!!!!!!
5 | 0 Хариулах
Зочин [89.155.176.77] 2022/4/23
Why citizens only? What about foreign permanent residents who are also tax payers and have the same human rights?
9 | 0 Хариулах
Зочин [66.181.191.197] 2022/4/24
avah yumaa avchaad uguh bolhoor ugui shdee mongol uls chini
0 | 1 Хариулах
Naagii [202.126.89.200] 2022/4/23
Ashiggvide.
0 | 0 Хариулах
Zochin [66.181.160.63] 2022/4/23
Emch nar setgeleesee vzeesei dee munguni beznis dee
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.134] 2022/4/23
Хятад вакцин гэд хуцаад аль эрт хийлгээд одоо өнгөрсөн энэ үзлэгээ зөв чирэгдэлгүй зохион байгуулаад буян болбол болоо бишүү эрүүл мэндийнхээн
0 | 0 Хариулах
А [150.129.143.150] 2022/4/23
ийм ажил санаачилж хийгдэх гэж байгаа нь авууштай байгаа ч эмч эмнэлгийн ажилчид нь сэтгэлээсээ үзэж шинжлээд өгөөсэй л гэж хүсмээ байна.
4 | 0 Хариулах
Зочин [192.82.68.50] 2022/4/24
Яг үнэн
0 | 0 Хариулах
Zochin [103.212.116.37] 2022/4/30
Setegleesee uzehguide
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.141] 2022/4/23
gol n ur duntei haltuurdahgui unen zov shinilgee uzleg bgaasai gj husej bn
4 | 0 Хариулах
Зочин [64.119.20.183] 2022/4/23
Үр дүнтэй л ажил болоосой. Эмнэлэгийнхэн ч 2 хоноод л ааш нь дийлдэхгүй үзлэг хийх гэж хуниадаад эхэлдэг юм билээ дээ. Залхаад. Намар болгон багш нарыг нэг үзлэгт оруулсан болдог. Түүнээс харахад л.
4 | 0 Хариулах
Зочин [66.181.161.21] 2022/4/23
Яг үнэн үзэж байгаа эмч нарын муухай ааштай худлаа үзэж байгаа 2 яг үнэгүй дээ таарсан
3 | 0 Хариулах
Зочин [202.126.89.171] 2022/4/23
za ene shinjilgee yahuu bdg l shinjilgee bn harin hvvhed tom hvn geltgvi shvd amnii hundiig vzej vngvi bolgoh heregtei 2saraas ehleed hvvhdiin shvd vzvvleh geed tsag bhgvi yagaad bvten 2sar lawlahruu zalglaa tsag bhgvi tsag bhgvi vnheer gamshig ymarch ornd amidraad bga bvv med haan handah estoi ym bol arai dendvv ydaj bytshan vrsvvd amaaraa dvvren uwchlultei shvd mungutei 1munguuruu ynzluuln munggvi bid yah estoi ym be
1 | 0 Хариулах
Бадарч тахар [66.181.181.121] 2022/4/23
Эмнэлэн дээр бөөн хүмүүс цуглуулж дахиж халдвараа тараах гээд байгаа юмуу балайгууд чинь !
0 | 1 Хариулах
Зочин [192.82.68.50] 2022/4/24
За юу гэждээ зохион байгуулах байлгүй дөргүй улайрсан бух шиг юмнууд ч бас төвөгтэй л дээ
0 | 0 Хариулах
Бямбаа [66.181.161.44] 2022/4/23
ард олноо эрүүл байлгах энэ арга үнэхээр зөв юм баярлалаа амжилт шүү
3 | 0 Хариулах
Зочин [192.82.68.50] 2022/4/24
Баяртай байнаа
0 | 0 Хариулах
vak [66.181.161.14] 2022/4/23
hujaa vaktsinii daraah sudalgaa ybj bgan bn l daa deged sudalgaagaa hujaa ezendee ybuulah bz. baahan zurh sudas, daraltnii asuudaltai garuud l garch irne bz
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.252] 2022/4/23
Дунд сургуульд орос хэл заадаг цагийг хасаад, оронд нь эрүүл мэндийн боловсрол олгодог хичээл ахиухан оруулъя. Эрүүл мэндийн боловсрол байхгүйгээс хүмүүс буруу хооллож, буруу амарч, буруу зуршилд автаж их өвчилдөг.
6 | 1 Хариулах
Зочин [66.181.160.32] 2022/4/24
Дунд сургуульд эрүүл мэндийн хичээлийн цаг байдаг шүү. Өөрөө үр хүүхдээ анхаараач. Бас Орос хэлний тухайд бараг цаггүй хаагдах шахам цагтай байгаа. 2 том гүрний дунд байж 2 хөршийнхөө хэлийг үзэж байвал хэрэгтэй баймаар юм.
3 | 0 Хариулах
Зочин [192.82.68.50] 2022/4/24
Биднииг дунд ангид байхад эрдэнэтэд биологиин багш нямжав багш маань эрүүл мэндиин маш гоё хичээл заадаг байсандаа одоо орохоо байсан юм уу
0 | 0 Хариулах
Адъяадалай [203.91.115.50] 2022/4/23
Таалагдаж байна баярлалаа
1 | 0 Хариулах
Зочин [122.201.24.27] 2022/4/22
Элэгний Д вирус .Бүдүүн шулуун гэдэсний дуран гэх мэт нарийн шинжилгээ юу ч алга.Дүүргийн эмнэлэгт үнэгүй авдаг шинжилгээнүүд байна.
5 | 0 Хариулах
Зочин [202.9.40.72] 2022/4/22
Сургуулийн насны бүх хүүхдүүдийн харааг шалгах хэрэгтэй
4 | 0 Хариулах
Зочин [202.126.89.246] 2022/4/22
Байршил хамаарахгүй иргэн хаана ч үзүүлж болох уу?
5 | 0 Хариулах
Зочин [66.181.177.42] 2022/4/22
чанартай сайн хийвэл чухал шинжилгээнүүд бнаа,даанч монголчууд зүгр л халтуурдах мөнгө олох гээд л улайрчихна даа
11 | 2 Хариулах
irgen [202.21.107.42] 2022/4/22
Ug n vneheer saihan ajil hiigdeh gej bna. Gol n olon niitiig hamarsan iim vzleg shinjilgee vneheer chanargvi ywagddag ym shg haragddag shvv. Emch emnelgiin ajilchid haltuurdah bish chanartaihan shig vzej, shinjilj ogoosei, tgwel mash olon hvnd buyn bolno doo.
3 | 0 Хариулах
ЭМЧ [202.9.41.114] 2022/4/22
Монгол хүний толгой дараалан өвддөг! Монголын ганц Брэнд тахал бол АНГИНА! Түүний хүндрэлүүд - Үе мөч - Ясны сийрэгжилт цаашлаад системийн өвчин! Үүнийг анхаарөх цаг болоогүй юу? 20.21р Зуун дамжаад ч Эрдэмтэн Докторуудын толгойд ордоггүй юм байхдаа??? Иммуни дархлааны шинжилгээ л уул нь гол шинжилгээ баймаар юмдаа? Үүнтэй захын эмээ өвөө нар ч санал нийлэх байх шүү! Хүүхдүүдээ!
19 | 1 Хариулах
жавзаа [202.179.24.243] 2022/4/22
харин тн хүүхэд хөгшидгүй хоолойны өвчин их зонхилдог орон байж энэ нь нэг ч алга шүү
4 | 0 Хариулах
зочин [192.82.74.22] 2022/4/22
харин тийм шүү хүүхэд залуу байхад хоолой өвдөнө хөгшин болоод хөл үе мөч системийн өвчинд нэрвэгдэнэ үүнийг бодолцоосой
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.17] 2022/4/22
Хөдөө орон нутгийн хүрч чадах хүндээ хүрч чадахуу гэвэл чадахгүй
2 | 0 Хариулах
Зочин [103.140.11.103] 2022/4/22
Би энэ багцын шинжилгээ анх гарахад эмнэлэгт ажиллаж байсан. Өрхийн эмнэлэгт хамарсан хүний тоогоор мөнгө нь ордог. Ёстой халтуурдаж байсан. Шинжилгээ ёстой гамшиг. Эмчийн үзлэг нь бүр ч аймаар. Өрхийн эмч сувилагчаараа нарийн мэргэжлийн үзлэгүүдийг нь хийлгэсэн болоод мөнгийг нь дарга нь завшдаг юм билээ. Үзүүлж байгаа хүмүүс нь учрыг нь ойлгохгүй, ингэдэг юм байна гэж бодоод л өнгөрдөг. Яаж олон хүн хамруулж мөнгө завшихаа боддог. Дотор нь ажиллаж үзээд л мэдсэн. Эхэндээ гайхаад учрыг нь олоогүй байтал дууссан. Дараа нь харамссан. Яаманд хэлье гэж бодтол яам нь мэдсэн ч тоогоогүй. Харин нөгөө өрхийн эмнэлэг маань хамгийн сайн ажилласан гээд орчихсон шагнуулаад, сайн туршлага болоод яваа харагдсан. Тайлан бол гайхамшиг. Эмч тэгээд дарга хүн яаж ингэж бодож сэтгэж амьдардаг юм бүү мэд. Нүглээс айдаггүй л хүн билээ. Хөрвөх өндөр чадвартай өрхийн эмнэлгээс айж явмаар юм билээ
37 | 0 Хариулах
Зочин [202.126.88.47] 2022/4/23
Tegdg bhoo
1 | 0 Хариулах
Уншигч [89.47.234.116] 2022/4/22
эрүүл мэндийн даатгалгүй бол яах вэ? Төлбөртөй үзүүлэх үү.
18 | 0 Хариулах
Зочин [103.140.11.103] 2022/4/22
Нэр төдий юм хийж мөнгө үрэх юм. Саяхан бас тамхинаас гаргах гээд дүүрэг бүрт яваад байсан. Их татдаг хүнд 20 тун наалт сар наах заалттай юмыг эхний долоо хоног өгөөд дараа долоо хоногоос 10, 5 болгоод сулруулаад явсан. Эхлээд гайгүй юм шиг байснаа больчихсон. Энэ үр дүнгүй болох нь эмийн бодисын зааврын дагуу хэрэглэе гэсэн чинь цаанаасаа ийм заавраар/монголчилсон бололтой/ ирсэн та таалагдахгүй бол болихгүй юу гээд л шилбэлзээд байсан. Ийм шахааны бизнес анагаахт газар авсан байна. Шинжилгээ авна гэнэ. Шинжилгээний тест л байсан. Бас хаанаас юу авчирч шахаж байгаа юм бүү мэд. Эрүүл мэндийн салбар хамгийн ашигтай бизнест ордог гэсэн үнэн бололтой
11 | 0 Хариулах
Зочин [202.9.46.5] 2022/4/22
Дэлхийн ихэнх хүмүүс хиймэл шүд ашигладаг.
2 | 0 Хариулах
Зочин [202.55.188.113] 2022/4/22
Эмч нар чадваргүй, багаж хэрэгсэл муутай байгаа үед мянган удаа үзлэг, шинжилгээнд ороод ч нэмэргүй. Ходоодны хавдар туссан хүнийг зүрхний өвчтэй байна гээд л эв эрүүл зүрхийг нь хагас жил "эмчилж" хүндрүүлсэн байдаг юм.
11 | 0 Хариулах
Зочин [64.119.19.246] 2022/4/22
Havdartai gsn onoshtoi hun emchees zovlogoo avah gj heden saraar oocherloj bna, hudlaa poporch bhar odoo bgaga uilchilgeegee saijruulaach!
13 | 0 Хариулах
Зочин [202.131.248.226] 2022/4/22
jinhene haltuurdah bailgui de, ulsiin emneleg, urhiin emnelgeer yavahaar bur uur hurdiin shde
9 | 0 Хариулах
IRGEN [66.181.190.189] 2022/4/22
BUDUUN GEDESNII DURANGIIN SHINJILGEE BUH IRGEDESEE AVARAI IH L YM GARAH BH SHUUUU IRGED MASH IH OVCHLOLTEI BNA BIDNII HUNS BOLHGUI BH SHIG BNAA
5 | 1 Хариулах
Ариунаа [202.21.108.184] 2022/4/22
Сургуулийн насны хүүхдүүд түлхүү оруулж өгнүү ханиад томуу тасралтгүй хүрч бн хичээл эхэлсэнээс хойш цусны дэлгэрэнгүй рентгэн гээд коронагийн үлдэгдэл хүүхдийн зүрхэнд ч нөлөалж бн
5 | 0 Хариулах
иргэн [103.141.250.2] 2022/4/22
одоо хэдэн ажил хийдэггүй гар нь битүү үзүүлэх гээд шавцан оочер гэж аймар юм. нөгөө ажил хийж татвар төлж улсаа авж явж бгаа хэд нь үзүүлж амжихгүй ээ
7 | 3 Хариулах
Зочин [202.179.21.240] 2022/4/22
Хуулинд бичсэн зүйлээ хүмүүст тайлбарлаж системтэй график маягаар мэдээлэл маягаар бэлтгэж чаддаггүй хүмүүс. Би байсан бол үүнийг шал өөрөөр тайлбарлаж мэдээлэл өгнө. Янз бүрийн хүмүүс бий. Бүгдэд гялс гүйлгээд хараад тогтооход амар байхаар хийнэ.
3 | 1 Хариулах
Зочин [202.179.21.240] 2022/4/22
Бамбайн хэт авиа хийснээс цусны тест хийвэл монголчуудын дийлэнх нь асуудалтай гарна. Хэт авиагаар зүгээр гээд цусны тестээр зүгээр биш гэж гардаг. Тэгэхээр цусны тестээ барих нь зөв. Энэ тестийг өгөх гэхээр үргэлж тест хийх материал байхгүй гэж хариулаад олон жил болж байна. Уг нь тест хийх материал нийлүүлэх нь нийлүүлдэг тэр нь хаачдаг эсвэл хүлээх жагсаалтанд нэрээ бичүүлэх ёстой эсэх бүгд тодорхойгүй. Дахин хэлье манайхны дийлэнх нь энд асуудалтай гарна. ЭХО-н эмчид зүгээр мэт харагдавч.
12 | 0 Хариулах
Зочин [103.229.122.127] 2022/4/22
Энэ үнэн шүү.
2 | 0 Хариулах
ASDA [66.7.91.136] 2022/4/22
вакциныхаа хор нөлөөг судалж гадаадруу тайлагнана, дараачийн вак илүү хор хөнөөлтөй байна
4 | 2 Хариулах
Зочин [192.82.70.129] 2022/4/22
Хаана???
0 | 0 Хариулах
Зочин [202.179.25.129] 2022/4/22
Энэ шинжилгээг найдвартай том эмнэлэгт хийлгэмээр байна. Хоёрын хооронд аймаг, сум, дүүргийн эмнэлэгт үзүүлээд шал дэмий, хайран мөнгө хөрөнгө
11 | 2 Хариулах
Зочин [202.126.89.217] 2022/4/22
Бүх иргэн энэ тэр гэж шаахаа болилдоо эрүүл мэндийн даатгал төлдөг хүмүүс л орно шд яагаад ингээд худлаа мсж өгөөд бдаг юм бэ
6 | 6 Хариулах
Зочин [202.55.188.122] 2022/4/22
ugaasa daatgalaa ervvl mendiin baiguullagaar ordog ch bai vgvi ch bai toloh ystoi terend shaagad bsn ym baihgvishv ergvv dagz
7 | 1 Хариулах
Зочин [202.126.88.73] 2022/4/22
Төлдөгүй хүмүүс их бга дагз минь
0 | 0 Хариулах
Hvn [202.126.89.192] 2022/4/22
Ugiin tulsun l ugiisht
0 | 0 Хариулах
Citizen UB [192.82.83.252] 2022/4/22
зөвхөн лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад жилд нэг удаа хийгдэнэ. ҮҮнийг хэрхэн ойлгох вэ? Харьяа эрүүл мэндийн төв үү эсвэл дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр үү цаг авах талаар мэдээлэл өгөөчээ.
6 | 5 Хариулах
Зочин [124.158.76.40] 2022/4/22
төрийн ажил ингэж явдаг. мэддэггүймүү?
4 | 7 Хариулах
JuicySlut [202.126.88.225] 2022/4/22
Лавлагаа гэдэг чинь 3-р шатлалын эмнэлэг гэсэн үг.
3 | 0 Хариулах
Зочин [124.158.68.169] 2022/4/22
3-р шатлалын эмнэлэг гэхээр аль эмнэлэг юм?
1 | 1 Хариулах
Z [66.181.191.65] 2022/4/23
1r shatlal orhiin emneleg, 2r shatlal duurgiin emneleg, 3r shatlal negdsen tom emnelguud 1r, 2r, 3r, geh met emnelguud gesen ug
1 | 0
Зочин [192.82.89.125] 2022/4/22
Жилдээ багтаж хийлгэх бхаа
0 | 0 Хариулах