ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

Төгсөлтийн үйл ажиллагаагаар багш, удирдах ажилтан, байгууллагад бэлэг сэлт, эд материал өгөхгүй байхыг зөвлөлөө

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 4 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төгсөлтийн үйл ажиллагаатай холбоотойгоор Боловсролын Ерөнхий Газраас суралцагчид болон багш, эцэг эхчүүдэд хандан дараах зүйлийг зөвлөлөө.

Тодруулбал,

БҮХ ШАТНЫ СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГА:

  • Төгсөлтийн баяр тэмдэглэх нэрийдлээр аялал зугаалга, нийллэг зохион байгуулахгүй байх
  • Төгсөлтийн баярыг суралцагч сурсан мэдсэнээ тайлагнадаг арга хэмжээ болгох
  • Боловсролын баримт бичгийг хүндэтгэлтэйгээр гардуулж өгөх
  • Мэргэжил сонголт, дараагийн шатны сурах хүсэл мөрөөдлөө хуваалцдаг хэлэлцүүлэг болгох

БАГШ НАР:

  • Оюутан, сурагч, эцэг эх, асран хамгаалагчдад санхүүгийн хүндрэл үүсгэхээс сэргийлэх
  • Хүүхэд болон эцэг, эх, асран хамгаалагчаас тоног төхөөрөмж, эд материал зэргийг худалдан авахыг ятгах, хууль бус орлого олохоос татгалзах
  • Ялгаварлан гадуурхалтаас сэргийлж, хүүхэд бүрийн тэгш эрхийг хангаж, ялгаатай байдал үүсэхээс сэргийлэх
  • Хүүхдийг гэр бүлийн байдал, хөгжил, суралцах чадвараар нь ялгаварлахгүй байх сурлагын амжилтыг бодитой үнэлдэг байх
  • Хүүхдийн эрх, эрүүл мэндийг хохироох, амралт чөлөөт цагийг хасах замаар өөрийн ажлын амжилтыг урьтал болгохоос сэргийлэх
  • Ном, сургалтын хэрэглэгдэхүүн, бусад зүйлийг тулган борлуулахгүй, хуульд заагаагүй төлбөр, хураамж, хандив өгөхийг шаардахгүй байх, хүлээн авахаас татгалзах
  • Бэлэг сэлт, хээл хахууль авахаас сэргийлэх
  • Ажил, үүргээ гүйцэтгэсний төлөө сурагч, эцэг эхээс шан харамж, хээл хахууль авах, өгөхөөс татгалзах, зуучлахгүй байх
  • Төгсөлт, элсэлт зэрэг албан ёсны арга хэмжээ, баяр ёслолын үед хүүхэд, тэдний асран хамгаалагч, эцэг эхийн зөвлөлийг үнэтэй бэлэг өгөхөөс аргагүй байдалд хүргэхгүй байх
  • Хуримтлалын сан үүсгэх гэх мэтээр тэгшитгэж, хавтгайруулж албадаж төлбөр хураамж шаардахгүй байх
  • Эцэг эх, асран хамгаалагч, суралцагчдаас хуульд заагаагүй төлбөр, хураамж авахгүй байх
  • Шударга, үнэн бодит шүүмжлэлд хүндэтгэлтэй хандах

ЭЦЭГ ЭХ АСРАН ХАМГААЛАГЧИД:

  • Багш, удирдах ажилтан, байгууллагад бэлэг сэлт, эд материал өгөхгүй байх
  • Боловсролын байгууллагын багш, ажилтныг ёс зүйн зөрчилд орох эрсдэл үүсгэхээс сэргийлэх бүх шатны боловсролын байгууллагын багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагчид, оюутан сурагч та бүхэндээ зөвлөж байна гэжээ.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
19
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
29 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
zochin [202.126.89.231] 2022/4/16
sumiin1dugeer angiin huuhdiin usegleliin bayart 100 huraana.Bas nemegdej magadgui gesen.
0 | 0 Хариулах
[103.80.210.183] 2022/4/14
23сургууль өнөөдөр зугаалж байна
0 | 0 Хариулах
Уншигч [202.21.107.158] 2022/4/14
Багш нар яг хүүхдүүдийн адил утсаа хааж байх хэрэгтэй хүүхдүүдийн хажууд элдэв юм яриад байнга утсаа оролддог тэгэхээр хүүхдүүдэд ямар үлгэр дууриал болох вэ.
2 | 0 Хариулах
Зочин [139.5.218.138] 2022/4/14
Uuniig hen ch toodoggui 7hngt zaawalchgu etseg eheeseeungu awj angin ymr neg zuilsed zoriulj bga uguhgu awaas anginhan n suragcha uzehgui, bagsh n urgelj muu helj bga shuu
2 | 0 Хариулах
Зочин [139.5.218.138] 2022/4/13
Yo bagsh nar chn surgaltin manager teigee niilj bgad l mungu husaad bdishdee tgsne bur belneer yg geh meteer bur bnga daramtalchina uguhgui bol hariutslaga zwn balair gh meter suragchda helne Ulsiin surguuliud iimerhu ydrgatai sanhuugiin daramtig bnga uusgej bgaaaa
1 | 0 Хариулах
Зочин [202.9.40.123] 2022/4/13
Олигтой амьтан багш хийхээ больсон. Хуучны сайн багш нар бүгд тэтгэвэрт гарах нь гараад, зарим нь мөнхийн амралтандаа яваад дуусаж байна. Ер нь сургуулийн ч хэрэг алга болж дээ. Юу ч заахгүй юм. Хүүхдэдээ юм сургая гэвэл төлбөртэй хувийн сургуульд л явуул. Бусад нь цагийн гарз шүү.
3 | 2 Хариулах
Уншигч [202.21.107.158] 2022/4/14
Тийм шүү оноо хүрэхгүй хачин юмнууд нь ордог голдуу хөдөөнөөс сурсан юм байхгүй.Боловсролын байгууллага төгсөгчид дээр маш өндөр шалгууртай байх хэрэгтэй.Дэмий хувийн сургуулиудыг хаах хэрэгтэй.Одооны багш нар хүүхдэд юу ч зааж мэдэхгүй шаардлага тавихгүй хүүхэд бүрт хүрч ажилдаггүй бага анги дүн тавьдаггүй учир цэцэрлэгээс ялгах юм алга.Хүүхдүүдээс өчнөөн мөнгө бэлэг сэлт авчихаад 30м чанартай хичээл зааж чадахгүй тэрийг хий энийг хий гэчихээд утсаа маажаад суучихна юм асуувал тэнэг юмуу гээд доромжлоод байдаг
4 | 0 Хариулах
Уншигч [202.21.107.144] 2022/4/15
Цэцэрлэгийн багш нар гэж аймаар луйварчид байна.Нялх хүүхдийг нүдээ цавчихгүй луйвардана.Оо цаас оо саван бусад бүх зүйлсийг гэр рүүгээ зөөчихнө.Цэцэрлэгт ажилдаг хүмүүсийн ар гэр салфeткаар бөгсөө арчинацагаан сараар нэр бичсэн ном будгийн харандаа шатар бэлгэнд өгнө
0 | 0 Хариулах
Молли [66.181.161.99] 2022/4/13
Улсын сургуулийн багшийн татварын өмнөх дундаж цалин 600к, хувийнх 1.5к тэгээд үүнээсээ өдрийн хоол, бичгийн цаас, шохой, маркер, самбарын соронз, урамшуулах стикер, ватом цаас, принтерийн хор (зарим сургуульд бол бүр принтерээ хүртэл өөрөө), фото цаас, өнгийн цаас, ламинаторын хавтас, бичиг хэргийн хавтас, файлын хавтас, самбарын алчуур, тоосны алчуур, улаан/ногоон үзэг, үдээсний машин, үдээс, бичгийн хавчаар гэх мэт өөр бусад жижиг бичгийн хэрэглэгдэхүүнүүдээ ч мөн худалдаж авдаг. Энэ өөрөөс гарсан зардлыг багш нарт эргүүлж хэн ч төлдөггүй. Уг нь ажил хийж гүйцэтгэж өгсөнийхөө төлөө амьдрал ахуйгаа өөд татах, залгуулах зориулалтаар цалин үрэгдэх ёстой байтал ажилдаа царцуулагдаад байдаг нь урам хугармаар. Төр засаг нийгэмээ засаж сайжруулахын тулд өчнөөн л ажлууд хийж байгаа байх л даа, гэхдээ жаахан хурдан ажилламаар байна аа.
0 | 0 Хариулах
Зочин [103.10.22.111] 2022/4/13
Багш нарт бэлэг өгөхөө л больчих тэрнээс биш анги хамт олноороо зугаалах байх л зүйл
3 | 0 Хариулах
Уншигч [202.21.107.151] 2022/4/13
Багш шууд өөрөө татгалздаг ёс суртахуунтай байх хэрэгтэй.Хүн болгон адилгүй айл бүрийн амьдрал өөр хэн ч албадан мөнгө инээж өгөхгүй бэлэг авсан хүндээ бэлэг байж чадахгүй л болов уу.
2 | 0 Хариулах
Молли [66.181.161.99] 2022/4/13
Яг үнэн. Багш нар маань ёс суртахуунтай байж бусдад төвөг удахгүй байх хэрэгтэй. Бусдыгаа харлуулдаг хэсэг багш нар ч бас бэлэг сэлт авахгүй байхыг тэвчих хэрэгтэй. Эцэг эхчүүд минь бас заавал бэлэг өгөх гээд санаа зовоод байлгүй сэтгэлээсээ талархсанаа хэлдэг байхад л хангалттай. Үгийн хүч гэж гайхалтай зүйл байдаг шүү.
1 | 0 Хариулах
Уншигч [202.21.107.151] 2022/4/13
Эцэг эхчүүдээ багш нараа хүн чанартай байя хүүхдүүдээс битгий мөнгө төгрөг бэлэг авч авлигад сургаач хүүхэд бүр сурах эрхтэй багш нар ажлаа хийгээд цал нгаа авч байгаа битгий дарамтлаач гуйя
3 | 0 Хариулах
Зочин [202.21.107.151] 2022/4/13
Эцэг эхийн зөвлөл гэх далдагнасан юмнууд байнга мөнгө цуглуулж бэлэг сэлт гэж зусарддагаа боливол таарна.Хүүхдүүдээс мөнгө татахаа болимоор байна сар болгон хуримтлалын мөнгө авна дээр нь цэвэрлэгээний мөнгө дээр нь иж бүрэн ангиа тохижуулна цэцэг өгнө үнэхээр дарамттай уух усаа хүртэл хүүхдээр авахуулна
1 | 0 Хариулах
Зочин [202.21.107.151] 2022/4/13
Боловсролын байгууллага хэцүү бүх зүйлийг сурагчийн ар гэрээс нэхнэ.Багш нар нэг ч төгрөг өөрөөсөө гаргадаггүй хэрэглэх цаасаа хүртэл хүүхэд бүр 1 боодол цаас гаргана.Баяр болгоноор бэлэг авна.
0 | 0 Хариулах
Молли [66.181.161.99] 2022/4/13
Та буруу бодож байна. Багш нар өөрсдийн цалингаасаа өдрийн хоол, бичгийн цаас, шохой, маркер, самбарын соронз, урамшуулах стикер, ватом цаас, принтерийн хор (зарим сургуульд бол бүр принтерээ хүртэл өөрөө), фото цаас, өнгийн цаас, ламинаторын хавтас, бичиг хэргийн хавтас, файлын хавтас, самбарын алчуур, тоосны алчуур, улаан/ногоон үзэг, үдээсний машин, үдээс, бичгийн хавчаар гэх мэт өөр бусад жижиг бичгийн хэрэглэгдэхүүнүүдээ ч мөн худалдаж авдаг шүү. Гэр бүлийн гишүүн нь багш гэр бүлүүд энийг сайн мэдэж байгаа ч БАГШ гэхээр л ардын хүүхдүүдийн төлөө өөрийгөө болон өөрийн үр хүүхэд, хань, гэр орноо золиослоод хариуцлага хүлээх ёстой гэсэн нийгмийн хар массын дарамтад өртдөг, цалингаа нэмүүлье гэж дуугарвал адлагддаг нийгэмд амьдарч байгаа. Гэсэн ч дийлэнх багш нар үнэхээр сэтгэлтэй, зүтгэлтэй ажилласаар л байгаа шүү. Багш нарыгаа их хүндэтгэдэг байх хэрэгтэй шүү ард түмэн минь. Мэдээж энэ олон багш дунд алдаатай, тааруухан багш ч байдаг. Гэлээ гээд бүх багш тийм биш шүү.
0 | 0 Хариулах
Уншигч [202.21.107.151] 2022/4/13
Бүх багш адилгүй байж болох зарим нэг нь 1хүүхдээс 1 боодол цаас авдаг.Бүх зүйлийг хүүхдүүдээс гаргуулдаг тэгсэн хирнээ хуримтлал сар болгон авна.Принтeрийн хор дууслаа ком эвдэрлээ хүүхдүүдээс мөнгө татна
1 | 0 Хариулах
Молли [66.181.161.99] 2022/4/13
Тэр ч тийм л дээ. Гэхдээ багш өөрийн цалингаараа нэмээд авъя гэвч хүрэлцэхгүй. Зөвтгөж байгаа юм биш л дээ, гэхдээ нийгэм болон төр засаг, яам нь шийдвэртэй арга хэмжээ хэрэгжүүлдэггүй болохоор дан ганц багшийн нуруунд тэр бүх ачаа ирэхээр хэцүү байдаг. Манай улсын багш нар ёстой л нөгөө хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага гэдэг шиг л байдалтай байдаг.
0 | 0
Молли [66.181.161.99] 2022/4/13
Төр засаг ядаж улсын сургуулиудынхаа бүх анги танхимд локер, шүүгээ, принтер, суурин компьютер, усны аппарат, агаар шүүгч авч өгөөд, багш нартаа сар бүрийн бичиг хэрэг, сургуульд сар бүрийн цэвэрлэгээ үйлчилгээ, ариутгалын мөнгөний төсөвийг нь батлаад яг хэрэгждэг ажил хэрэг болчихвол нийгмийн хөгжилдөө бодит хөгжүүлэлт болох юм даа. Эцэг эх, багш нар аль аль нь хүүхдүүддээ санаа зовсондоо элдэв юм нэхэлцэхгүй, харин оронд нь жинхэнээсээ хүүхдүүдийнхээ боловсрол болон хүмүүжил төлөвшилд нь анхаарч чадах байхдаа гэж бодож байна.
0 | 0 Хариулах
Баагий [202.9.46.156] 2022/4/13
Локер,шүүгээ,принтер,цэвэрлэгээний мөнгө, усны мөнгө гэх мэт зардалыг өгдөг. Ийм зардалын төсөв албан ёсоороо байдаг уу?
1 | 0 Хариулах
Зочин [202.55.191.130] 2022/4/13
Бүх ангиудад локер, шүүгээ, принтер, ус буцалгагч, агаар шүүгч авч өгдөг дөө. Сар бүр цэвэрлэгээний мөнгө, усны мөнгө өгдөг. Өөр яах билээ? Тийм юмнууд хүүхдүүдэд хэрэгтэй юм чинь.
1 | 0 Хариулах
Зочин [202.131.225.197] 2022/4/13
Энийг болиулах ганцхан л арга байна. Багш нартаа цалин шиг цалин өгөх. Тэгээгүй цагт эцэг, эхчүүд монгол хүний багшаа дээдлэх талархалт сэтгэлийн улмаас ямар нэгэн материаллаг эд зүйлээр баярласан сэтгэлээ илэрхийлсээр байх болно.
1 | 1 Хариулах
Уншигч [202.21.107.151] 2022/4/13
Багш нар чин сэтгэлээсээ ажлаа хий л дээ.Дандаа зоосны нүхээр харна.Мөнгө хангалттай хүрэхгүй байтлаа хөмсөг сормуус хумс хуруу бүгд хиймэл байхав дээ.
2 | 0 Хариулах
Молли [66.181.161.99] 2022/4/13
Миний бодлоор өнөөгийн нийгмийн дийлэнх масс маань хүнийг өмссөн зүүснээр нь их л ялгаж харьцдаг нь илт ажиглагддаг. Нилээдгүй багш нар үнэхээр л хөмсөг шивүүлж, сормуус суулгах, гоо сайхны жмжиг мэс засалд орох, батокс шахуулсан байгаа харагддаг. Энэ нь тэд цалин нь хүрээд байгаадаа биш цалингийн зээл авч чадсандаа л байгаа байх аа даа. Багш гэдэг цолтой хэр нь эцэг эхчүүд өмссөн зүүснээр нь ялгаж харьцаад байхаар аятайхан үзэмжтэй харагдах гэсэн дээ тэгдэг юм болов уу.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.225] 2022/4/13
Зөвлөөд ч яахав дээ, хуулиндаа л тусгах хэрэгтэй
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.64] 2022/4/13
Багш нартаа л сайн зөвлөх хэрэгтэй юм байна даа. Мэддэггүй юм шиг байна лээ.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.191.120] 2022/4/13
SURGUULI TSETSERLEGIIN ETSEG EHCHUUDIIN TEMTSEEN ENE TER BAS BOLIULACHEE KORONA TAI BAS ZAV ZAIGUI BHAD HETSUU SHDEE
2 | 0 Хариулах
[192.82.67.196] 2022/4/13
Ene yostoi zuv shuu! Hamaatnii bagshiind suragchdiin ugsun geed hayaj ch bolohgui avj ch bolohgui hereggui zuils zunduu bdag. Ali alindaa heregguin bnale.
1 | 0 Хариулах
Зочин [103.57.94.84] 2022/4/13
Тийм юм байхгүй ээ.. анги танхим түмэн зардалтай , улсаас юу ч хангаж чадахгүй байж…
1 | 0 Хариулах