Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/04/08-НД НИЙТЛЭГДСЭН

"Төрийн албан хаагчид том оврын албаны машин Улаанбаатарт унахгүй байх шийдвэр гаргалаа"

Б.Даваабазар, iKon.mn
2022 оны 4 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Залуучуудын тавьсан шаардлагуудын дагуу Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, гаргасан шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа. 

Тэрбээр "Авлига, албан тушаалтны нэр холбогдсон этгээдийн хэргийг "ял наймаалцах" хэлбэрээр шийдэхгүй байх. Авлигын хэргийн ялын бодлогыг чангатгах хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д саяны хурлаар яаралтай байдлаар өргөн барилаа. 

Мөн албан тушаалтнуудыг ялгаварлалгүй шалгах талаар энэ хуулийн нэмэлт өөрчлөлтөд багтаахаар болсон.

Олон нийтийн анхаарлын төвд ороод эцэслэгдэн шийдэгдээгүй асуудлуудыг олон нийтийн зүгээс шахаж шаардаж байгаа шаардлага хүргүүлсэн гэдгээ Ерөнхий сайдын хувьд холбогдох хууль хяналтын байгууллагуудад утсаар мэдэгдлээ. Засгийн газар олон нийттэй хамт зогсох болно гэдгээ мөн хэлсэн.

Монгол Улсын Засгийн газар олон улсын хямралт байдлын үед шаардлагатай бүх арга хэмжээг авч, хэмнэлтийн тусгай горимд Ковидын үед шилжсэн тогтоолыг сэргээсэн. Үүнд, төрийн албан хаагчид том оврын албаны автомашиныг Улаанбаатар хотод ашиглахгүй байх болон том оврын автомашинуудыг нэгдсэн парк байдлаар зохион байгуулах.

Төрийн албан хаагчдын тасалгаанд метр, квадратын шалгуур тавих болон бусад хяналттай холбоотой асуудлыг шийдвэрлэлээ" гэв. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/545818906882918