Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

М.Болдсайхан: Энэ жил Монгол хэл бичгийн шалгалт өгөхөөр 37,283 хүн бүртгүүллээ

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 3 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол хэл бичгийн шалгалт энэ долоо хоногийн Бямба гарагт Улаанбаатарын цагаар 10:00-11:40 цагт болно. 

Шалгалт өгөхөөр хэдэн хүн бүртгүүлснийг Боловсролын Үнэлгээний Төвийн хэлтсийн дарга М.Болдсайханаас тодруулахад "Энэ онд ерөнхий боловсролын сургуулийг 33,053 сурагч төгсөнө. Төгсөх ангийн сурагчдаас Элсэлтийн Ерөнхий Шалгалтад хамрагдах эсэх судалгаа авахад 2,000 хүүхэд өгөхгүйгээ илэрхийлсэн.

Ингэснээр 2022 онд сургуулиа төгсөх 31,032 сурагч Монгол хэл бичгийн шалгалтад бүртгүүллээ. Үүн дээр өмнөх оны төгсөгч 6,152 хүн нэмэгдэж, нийт 37,283 хүн Монгол хэл бичгийн шалгалтад хамрагдахаар байна" гэлээ.

Монгол хэл бичгийн шалгалтад зориулж 49 байр бэлтгээд байгаа юм. Шалгуулагчид суудлын хуваариа энд дарж хэвлэн авах боломжтой.

Шалгалтад ирэхдээ анхаарах зүйл:

  • цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичигтэйгээ ирэх
  • бүртгэлийн хуудас болон суудлын хуваариа хэвлэн авчрах
  • шалгалтын байранд шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө ирсэн байх
  • шалгалтын дэвтэр дээр хөх, цэнхэр өнгийн үзгэн болон тосон балаар гүйцэтгэх.
зураг