ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

“Цахим Аюулгүй Байдлын Мэдээлэл Удирдлагын Төв” (MNCERT/CC) ТББ: МЭДЭГДЭЛ

ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
2022 оны 3 сарын 28
ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
зураг
 

МЭДЭГДЭЛ

“Цахим Аюулгүй Байдлын Мэдээлэл Удирдлагын Төв” (MNCERT/CC) ТББ нь цахим аюулгүй байдлын мэргэжилтнүүд сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдсэн ашгийн бус байгууллага бөгөөд Монгол Улс дахь цахим аюулгүй байдлын чадавхыг сайжруулах зорилготойгоор ажиллаж ирсэн.

2021 оны 12 сарын 10-ны өдөр, тухайн үеийн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ zarig.mn /https://zarig.mn/uhf/ сайтад өгсөн ярилцлагадаа e-Mongolia системийн аюулгүй байдлыг хангуулахын тулд MNCERT/CC төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж сар бүр 5-10 сая төгрөгөөр аудит хийлгэдэг хэмээн худал мэдээлэл өгсөн байна.

MNCERT/CC нь гишүүдийнхээ гишүүнчлэлийн төлбөрөөр санхүүждэг бөгөөд байгуулагдсан цагаасаа төрийн ямар нэг байгууллагаас санхүүжиж, төлбөр авч үйл ажиллагаа явуулж байгаагүй гэдгээ үүгээр хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Ялангуяа e-Mongolia системтэй холбоотой аливаа үйл ажиллагаанд огт оролцож байгаагүй бөгөөд энэхүү системийн аюулгүй байдалд ямар ч хариуцлага хүлээхгүй болохыг мэдэгдэж байна.

Иймд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Болор-Эрдэнэ таныг дээрх хариуцлагагүй мэдэгдлээ яаралтай залруулж, уучлалт гуйхыг шаардаж байна.

 

“ЦАХИМ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МЭДЭЭЛЭЛ УДИРДЛАГЫН ТӨВ” (MNCERT/CC) ТББ

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
62
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
ХАХА
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
ХҮН [27.123.214.2] 2022/3/29
АЛДАА ОНОО ГАРАЛГҮЙ ЯАХАВ ТУРШЛАГА МЭДЛЭГ ДУТАХ ЮМ ГАРНАА... ХУДАЛЧ БАЙХ БОЛ ...............САЙН БОД
2 | 0 Хариулах
Зочин [202.179.22.185] 2022/3/29
МАНгар хүүхэн бэ
2 | 0 Хариулах
Зочин [64.119.16.107] 2022/3/29
Худалч гүнж
4 | 0 Хариулах
Зочин [192.82.70.236] 2022/3/28
Үүнээс илүү үнэн гэж хаа байхав дээ. ТЭнгис ээ ичээч дээ чи
9 | 0 Хариулах
Зочин [66.181.191.13] 2022/3/28
Дижитал Гүнж бас худалч бх нь. Баригдлаа даа баригдлаа.
10 | 0 Хариулах
Зочин [202.126.89.52] 2022/3/29
Намын байраар эргэлдэхээр хцдалчгүй бн гэу бхгүйтдээ. Тэр олон аврага худалчдын дунд орно гэсэн үг шүү дээ
0 | 0 Хариулах
Данхрушка ❗ [202.126.89.13] 2022/3/28
зда 😂🫖😅
0 | 0 Хариулах
Зочин [43.38.24.189] 2022/3/28
төрийн нэрийг барьж хувийн хэвшлийг гүтгэдгээ болиорой, залуу хүн байж ядаж үнэн ярьдаг баймаар
26 | 0 Хариулах
Зочин [43.228.131.114] 2022/3/28
Zov
14 | 0 Хариулах