Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

РЦНК-ийн орчимд ямар нэгэн барилга барих зөвшөөрөл өгөөгүй гэв

А.Намуун, iKon.mn
2022 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, РЦНК-ийн орчимд өчигдөр машины зам хааж хашаа татан, барилга барих гэж байна гэх мэдээлэл тус дүүргийн оршин суугчдаас редакцад ирсэн юм.

Энэ талаар холбогдох албанаас лавлахад "Сингапур эзэмшигчтэй компани барилга барихаар хашаа барьсан гэсэн. Тухайн газар дээр ямар нэгэн барилга барих зөвшөөрөл өгөөгүй" гэв.

Өчигдөр болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Хотын дарга РЦНК орчмын талбайг ногоон байгууламж болгон тохижуулах шийдвэр гаргаж, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудад үүрэг өгсөн талаар мэдээлсэн.

Тус дүүргийн оршин суугчид РЦНК орчмын талбайг ногоон байгууламж болгон тохижуулах талаар мэдээлэл гарахтай зэрэгцэн ийнхүү хашаа барьсан хэмээн хэлж байв. Мөн оршин суугчид өнөөдөр 18:00-19:00 цагт цугларч, эсэргүүцлээ илэрхийлнэ гэлээ.

Зураг
1
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Зураг
2
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Зураг
3
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Зураг
4
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Зураг
5
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав