ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

РЦНК орчмын талбайг ногоон байгууламж болгон тохижуулах, Энканто хотхон орчмыг явган хүний замтай болгох үүргийг хотын дарга өгчээ

Б.Дэлгэр, iKon.mn
2022 оны 3 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар шуурхай зөвлөгөөнийг удирдан зохион байгуулж, хуралдааны эхэнд хаврын бүтээн байгуулалтыг дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлүүлэх, бэлтгэл ажлыг хангахыг онцгойлон санууллаа.

зураг
 

Хотын дарга энэ үеэр дараах үүрэг чиглэлийг өгсөн байна. Үүнд:

-2022 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж ажиллах

Худалдан авах ажиллагааг ил тод, нээлттэй, шуурхай зохион байгуулах;

  • Зураг төсөв, ажлын даалгаваргүй ажлуудаа эрчимжүүлэх;
  • Газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлэх;
  • Худалдан авах ажиллагааны цахим системд хугацаанд тайлагнахаас гадна дараах үүчрэг чиглэлийг өгчээ. 
  • -Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/388 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх.
  • -Дүүргүүдийн нутаг дэвсгэрт байгаа өнгө үзэмжгүй хашаа, хайс, эвдэрч гэмтсэн шон, самбаруудыг цэгцэлж, стандарт, норм, дүрмийг мөрдүүлэх, газар дээр ажиллаж зөрчлийг арилгуулах.
  • -Нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын захиралтай байгуулсан “Контракт”-ын гэрээний 2021 оны биелэлтийг дүгнэж, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах.
  • -Нийслэлийн иргэдийн бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Алхацгаая гүйцгээе” хөдөлгөөнийг өрнүүлж, 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сар хүртэл тогтмол зохион байгуулж, иргэдийг идэвхтэй хамруулах.
  • -Сонсголон, Яармагийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг танилцуулах,
  • -Ногоон байгууламж байгуулах газруудын байршлын талаар санал боловсруулж, нутаг дэвсгэртээ ногоон байгууламж байгуулах газрын төлөвлөлт хийхийг дүүргүүдийн Засаг дарга нарт.
  • -Үндэсний соёл, амралтын хүрээлэнд ногоон байгууламж бүхий орчин байгуулах төлөвлөлт, явган зам, дугуйн замын тооцоолол хийх, тохижилтын ажлыг Улаанбаатар хотын ард иргэдэд нээлттэй танилцуулах
  • -РЦНК орчмын талбайг ногоон байгууламж болгон тохижуулах, Энканто хотхон орчимд явган хүний замтай болгох, Уран ган ХХК-ийн голын эрэг рүү түрж эзэмшсэн газрын эрхийг цуцлах

зэрэг үүргийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудад өглөө.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
33
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
21 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [139.5.219.179] 2022/9/7
Nogoon baiguulamjiig demjij bna
0 | 0 Хариулах
Зочин [103.14.37.4] 2022/3/22
сумяа хөөрхий ингээд ганбаатарт чихээ мушгиулах болждээ кккк
1 | 0 Хариулах
Зочин [202.21.108.245] 2022/3/21
mash zuw shiidwer gargajee. Nogoon baiguulamj zuleg mod mash ih heregtei baina. Yalanguya covid daraahi surug ur dagawariig arilgahad tustai baina. Zurhnii uushignii uwchind eyereg nuluutei. Ard tumend eeltei shiidweruud baina/
0 | 0 Хариулах
ХОТЫН ИРГЭН [104.28.84.84] 2022/3/21
ЭНЭ МӨНХ-ЭРДЭНЭ ГЭЭД ЗӨВЛӨХ ГЭНЭ ҮҮ БҮХ ЮМАНД ХОШУУ ГАРАА ДҮРСЭН ХҮН БАС ГАРААД ИРЭХИЙН ЗАСАГ ДАРГЫН 4 ОРЛОГЧ АГЕНТЛАГ ГЭЭД ЗӨНДӨӨ ЭРХ БҮХИЙ ХҮМҮҮС БАЙГАА БИЗДЭЭ
0 | 0 Хариулах
зочин [202.55.184.18] 2022/3/21
цэцэрлэгт хүрээлэнд аль талаас нь очиж болох явган хүний хаалганууд гаргаж өгөөч ээ.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.185.121] 2022/3/21
РНЦК гэх Оросын тусгай албаныхан үүрлэчихсэн Улс орныг хагалан бутаргах, тархи угаалт хийдэг нөхдүүдийг тэр чигээр нь хөөх хэрэгтэй.
0 | 0 Хариулах
ШАХАА НЫ ХҮН ДҮҮРЭН [202.179.27.185] 2022/3/21
МАН ГАНБААТАР ДИЙЛЭХҮҮ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.170.82] 2022/3/21
РЦНК устга ОРОСУУД ҮХЭЭСЭЙ
0 | 0 Хариулах
Эрдэнээ [192.82.78.69] 2022/3/21
Сайхан мэдээ бна. Яамай даа, Хогийн газрыг РЦНК хавьд устгаж оронд нь ногоон байгууламж барих нээ. Баярлалаа, хүү минь.
0 | 0 Хариулах
zochin [77.205.18.191] 2022/3/21
Ene neg teneg bex xotiin darga xiix gej xuuxdiin togloom shig zuil yariad aix yum daa Yana daa
0 | 0 Хариулах
Зочин [103.229.122.162] 2022/3/21
encanto urduur yavgan zamtai boloh ni dee ashgui
0 | 0 Хариулах
[103.80.210.183] 2022/3/21
ард түмнээс монгол улс хөгж гэж үүрэг өглөө шүү
0 | 0 Хариулах
irgen [169.253.162.3] 2022/3/21
Hotiin dargaa BZD 26-r horoonii hothonuudiin hashaanuudiig buulgaj ognouu mon Ulsiin surguuli, tsetserlegiin asuudalaa mash hurdan shiidverlej ogno uu????? .
3 | 0 Хариулах
dabaa [192.82.78.140] 2022/3/21
үүрэг өглөө гээд байх юм, төлөвлөлт байдаггүй юм уу, уг нь төлөвлөлтөөр л хөгжмөөр юм, үүрэг даалгавраар ч хөгжинө гэж юж байхав
0 | 1 Хариулах
зочин [202.126.89.79] 2022/3/21
Сумьяа юуны өмнө түрүүнд нь амласан ажлаа дуусгаачээ.
2 | 0 Хариулах
Слава Украйне [192.82.73.194] 2022/3/21
фащист дайныг дэмжигч РЦНК -г Монголоос хөөх хэрэгтэй Олон хүн орос троллуудын гол штаб РЦНК дотор байрладаг гэж байна
3 | 0 Хариулах
Зочин [139.5.218.91] 2022/3/21
Zailaa ch zger
0 | 0 Хариулах
Зочин [37.120.192.99] 2022/3/21
Путин та 2 хуучин соц аргаар үүрэг өгч ажиллах юм. Тэгээрэй за юу гэхээр өөртэй нь ижил түвшний хүмүүс нь жоохон маамуунууд шиг за гэчихсэн. Сонин харилцаатай. Ганц хүний үүргээр ч бүх юм явахгүй багаараа ажиллаж байж шийдэлд хүрнэ.
6 | 0 Хариулах
Zochin [202.21.96.212] 2022/3/21
Naad iumniihaa urd 1mm orgontoi yavgan hunii zam tavih heregtei.
2 | 0 Хариулах
Зочин [37.120.192.99] 2022/3/21
Өөрөө унахгүй мөргөлдөхгүй айхгүй яв гээд үү ?
0 | 0 Хариулах
Zochin [202.21.96.212] 2022/3/21
Ugui mongol ulsiin yavgan hunii zam ugaasaa 0.7mm-1.mm-iin orgontoi ium baina lee tsomooroo.
0 | 0 Хариулах