Индэр    
2022 оны 3 сарын 18
Зураг
iKon.mn сэтгүүлч

Хотын төвд барилга бариагүй үлдсэн цөөхөн газраа аварч үлдээд, НОГООН байгууламж болгож өгөөч ХОТЫН ДАРГА АА!

Зураг

Цар тахлын халдвар хөхөө өвлийн хүйтэнтэй зэрэгцэн намжих тийш хандаж, Улаанбаатар хот урин дулаантай золгож байна.

Цээж тэнэгэр амьсгалах боломж олгодог дулааны улиралд л залуус их хотынхоо гудамжаар алхаж, хүүхэд хөгшид салхилж, хос хосоороо зугаалахыг хүсдэг.

Харамсалтай нь улс, нийслэлийн төв гудамжнуудад маань өндөр барилга, хашаа бариад ухаж орхисон нүх, цементээр хучсан замаас өөр нүд баясгаж, сэтгэл сэргээх байгалийн үзэсгэлэнг олж харах ямар ч боломж алга.

Өөрөөр хэлбэл, нийслэлчүүд бидэнд гэрээсээ гараад тухлаад суучих тав тухтай орчин, тэр дундаа ногоон байгууламжийн хүрэлцээ "архаг дутагдалтай" байсаар байна.

Үе үеийн хотын удирдлагууд жил бүр "Ногоон байгууламжийн тоог нэмэгдүүлэхийг зорин ажиллаж байна" гэцгээдэг ч тохижилт хийх талбай хомс хэмээн "шалтаг" тоочсоор ирсэн билээ.

Иймд Улаанбаатарын төвийн хэсэгт ногоон байгууламж болгон тохижуулах боломжтой, барилгажаагүй хэдхэн газар үлдсэн байгааг одоогийн удирдлагуудад сануулъя. Мөн тухайн талбайг ногоон байгууламж болгохоор тэмцэж буй иргэдийн чин хүслийг энэхүү нийтлэлээрээ уламжилж байна.



Дэлхийн томоохон хотуудын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ хүн амынхаа нягтаршил, орчны бохирдлоос шалтгаалж 16 ам.метрээс багагүй байх ёстой гэж үздэг.

Тэгвэл өнөөдөр Улаанбаатар хотод нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 5.1 ам.метр байна. Энэ тоо нь олон улсын жишгээс дор хаяж гурав дахин бага үзүүлэлт ба нийслэлийн ногоон байгууламжийн эзлэх талбайг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгаагийн илрэл юм.

Энэ тухай салбарын мэргэжлийн хүмүүс "Нийслэл хот нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг ядаж 9 ам метрт хүргэж байж орчны бохирдлоо бууруулах хэмжээний ногоон байгууламжтай гэж тооцогдоно гэсэн үг" хэмээснийг энд дурдах нь зүйтэй.

Сүүлийн хэдэн сар нийслэл, ойр хавьдаа орчны бохирдол үүсгэж, хүмүүсийн явах орц гарцыг хааж байсан СОЦ нийгмийн үеийн гараашнуудын зай талбайг чөлөөлж, нийтийн эзэмшилд авах ажлыг эхлээд буй. Тэдний заримыг ногоон байгууламж болгож тохижуулахаар төлөвлөжээ.

"Энэ жил зөвшөөрөлгүй нийт 4,860 гараашийг буулгана. Эхлээд цэцэрлэг, сургууль орчмын гараашнуудыг буулгана" гэдгийг Нийслэлийн Газар зохион байгууллагын албанаас мэдээлсэн.

Энэ тухай Хотын дарга Д.Сумъяабазар "Зарим газар нь шөнө нь гараашаа буулгаад, өглөөнөөс нь тохижилтоо хийж эхлэх хэрэгтэй. Хэмжээ багатай газрыг дор нь буулгаад л цэвэрлэх ёстой. Ногоон байгууламжтай, ая тухтай орчныг л бүрдүүлэх үүрэг, чиглэлийг дүүргүүд болон бусад харьяа байгууллагууд аваад, ажилдаа орж байгаа" хэмээн хэлсэн нь хэвлэлийн хуудсанд үлджээ.

Тэгвэл хотын удирдлагууд Та бүхнийг ногоон байгууламжаа нэмэгдүүлэхээр гарааш буулгаж, газар чөлөөлөхөд хүн хүч, хөрөнгө зарж байхад нөгөө талд хоосон байгаа жижигхэн талбайг хүртэл барилгажуулахыг санаархаж байгаа нь иргэдийг бухимдуулсаар байна.

ЖИШЭЭ-1. РЦНК-ийн баруун урд маш удаан ашиглагдаагүй бүтэн 2 га газар хогонд дараатай байна

зураг
 
РЦНК-ын Ногоон байгууламжаа аваръя

Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, хуучнаар РЦНК-ийн баруун урд талд 2 га гаруй газрыг хашаалаад олон жил ашиглаагүй, өнөөдөр хогонд дарагдсан талбай болсон байна.

Энэ газар өмнө нь маш том цэцэрлэгт хүрээлэн байсан хэдий ч сүүлийн 5-6 жил хогийн цэг мэт болж бохирдон, зарим хэсэгт нь барилга барих зэргээр шороо тоос босгох болсон тухай тус хороонд удаан хугацаанд оршин суусан иргэд ярьж байв.

Тухайн орчинд амьдардаг иргэд нь уг талбайг ногоон байгууламж бүхий хүүхдийн тоглоомын талбай болгохоор тэмцэж байгаа аж.

"Анх нэг улстөрч сургууль, цэцэрлэг барих нэрээр эзэмшиж, дараа нь хувийн компаниудад зарсан гэж ярьдаг"

Энэ талаар Golden vill хотхоны оршин суугч А" Энэ газрын зарим хэсэгт өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлэн 16 давхар барилга барихаар ажиллаж эхэлсэн.

Хотын удирдлагууд, улстөрчид олон жилийн өмнөөс л энэ газрыг "Цэцэрлэгт хүрээлэн болгож тохижуулна" гэж амладаг байсан ч амлалтдаа хүрээгүй төдийгүй хогоор дүүрч, тоос шороо ихтэй болж орчны бохирдлыг нэмэгдүүлж байна.

Түүхийг нь сонсоход анх энэ газрыг нэг улстөрч сургууль, цэцэрлэг барих нэрээр эзэмшиж, дараа нь хувийн компаниудад зарчихсан гэх юм билээ.

Шадар сайд С.Амарсайхан хүртэл өмнө нь хотын дарга байхдаа энэ газрыг ногоон байгууламж болгоно гэсэн амлалт өгч байсан удаатай. Хотын төвд үлдсэн ганц барилгажаагүй энэ том талбайг ногоон байгууламж болгомоор байна" хэмээн ярилаа.

"Энэ талбай маш том цэцэрлэгт хүрээлэн байсан түүхтэй"

БЗД-ийн нэгдүгээр хорооны иргэн "Дээр үед энэ талбай Улаанбаатар хотын томоохон цэцэрлэгт хүрээлэн байсан түүхтэй бөгөөд маш олон модтой байсан. Гэтэл одоо олон жилийн настай хэдхэн мод үлдсэн. Тэрийг нь хүртэл тайраад барилга барих гэж байна.

Миний хувьд Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо буюу голынхоо цаад талд амьдардаг байсан. Харин энд нүүж ирээд жил орчим болж байгаа. РЦНК-ийн энэ газрыг ногоон байгууламж болгоод өгөөсэй гэж маш олон хүн хүсэж байгаа.

Хотын иргэд бидэнд тухлаад суух том ногоон байгууламжийн талбай л хэрэгтэй байна. Учир холбогдолгүй бөөн барилга байгууламжаар нийслэл хот дүүрэх нь.

Хотын төв хэсэгт барилгажаагүйгээр үлдсэн ийм газар одоо бараг байхгүй. Үлдсэн ганц энэ газраа бид аварч үлдэж, ногоон байгууламж болгох хэрэгтэй" гэсэн юм.

"Одоо үлдсэн газраа ногоон байгууламж болгохыг хүсэж байна"
зураг
 
`РЦНК-ын Ногоон байгууламжаа аваръя` фэйсбүүк хуудаснаас авав.

Иргэд “Гаднын том хотууд ногоон байгууламж ихтэй тул иргэд нь ая тухтай, амарч, алхдаг юм билээ. Гэвч Улаанбаатар хотын иргэдэд алхах, амрах нөхцөлийг бүрдүүлсэн ногоон байгууламжтай газар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс өөр байдаггүй нь харамсалтай.

Уг нь өмнөх Хотын дарга нар энэ газрыг ногоон байгууламж болгоно гэж шийдвэрлэж байсан. Гэсэн ч одоог хүртэл тоос, шороонд дарагдсан хэвээрээ л байна. Манай хотод ногоон байгууламж маш муу. Хамгийн сүүлд энэ газарт нэг барилга баригдсан. Бид барилга баригдаж эхэлж байх үед л эсэргүүцээд дийлээгүй.

Одоо үлдсэн газраа ногоон байгууламж болгохыг хүсэж байна. Нарийн асуудлыг мэдэхгүй ч нийслэлд ногоон байгууламж болгох боломжтой томоохон газруудыг барилгажуулалгүй аварч үлдээд, ногоон байгууламж болгох нь хамгийн чухал асуудал” хэмээн ярилаа.

"РЦНК-ын Ногоон байгууламжаа аваръя" фэйсбүүк хуудаснаас авав.

ЖИШЭЭ-2. 400 ам.метр ч хүрэхгүй талбайд барилга барихаар улайрч байна

зураг
 

БЗД-ийн 25 дугаар хороо, Миний сүлжээ дэлгүүрийн зүүн талд байрлах 167, 168 дугаар байрны урд талын авто зам дагуух 360 ам.метр талбайд газрын маргаан өрнөөд хэдэн жил өнгөрчээ.

Тус талбайд тоглоомын талбай эсвэл ногоон байгууламж байгуулахаар хотхоны оршин суугчид төлөвлөж байсан ч газрыг эзэмшигч компани хашаа бариад удаж байгаа аж.

"Энэ жижигхэн талбайд хаанаас, ямар эзэмшигч гэнэт гараад ирснийг мэдэхгүй, шууд барилга барина гээд хаашаа босгож эхэлсэн"

Уг хэсэг газарт яагаад хашаа барьсан, үг бичсэн байгаа талаар оршин суугч А "Оршин суугчдын зүгээс энэ хэсэг газарт анх хүүхдийн тоглоомын талбай байгуулъя гэж дүүрэгтээ хүсэлт тавьж байсан ч зам дагуу учраас стандартаараа болохгүй тул зөвхөн иргэдийн амарч суух, ногоон байгууламж, сүүдрэвч хийгээд өгөхийг л хүсэж байгаа.

Өнгөрсөн намар энэ асуудал нааштай шийдэгдлээ гэж сонсогдсон ч одоог хүртэл хашаатай хэвээрээ л байна. Энэ жижигхэн талбайд хаанаас, ямар эзэмшигч гэнэт гараад ирснийг мэдэхгүй. Нэг л өдөр манай хотхоныг халхалж, барилга барина гээд хашаалж эхэлсэн. Оршин суугчид бид ойр орчмынхоо барилгажаагүй хэсэгхэн газрыг ногоон байгууламж болгож авч үлдэхээр өдий хүртэл тэмцэж байна" гэв.

"Хүүхдээ салхилуулахын тулд тэргээ түрээд өөр хотхон руу эсвэл цэцэрлэгт хүрээлэн ордог"

Мөн оршин суугч Ц "Үнэнийг хэлэхэд, манай хотхонд гадаа суугаад хүүхдээ салхилуулах саад ч байдаггүй. Би хааяа хүүхдээ салхилуулахдаа хойно байрлах "Ногоон төгөл" хотхоны сааданд очиж суудаг. Харин зуны улиралд хүүхдийнхээ тэргийг түрээд урагшаа Цэцэрлэгт хүрээлэн ордог. Уг нь байрны маань урд талыг ногоон байгууламж болгож тохижуулаад өгвөл үнэхээр их баярлах байна" хэмээн ярив.

"Ногоон байгууламжийн тохижилтыг ирэх сараас хийхээр төлөвлөсөн ч маргаан дуусгаагүй байна"

Энэ талаар тухайн хоёр байрны СӨХ-ны даргаас утсаар тодруулахад "Уг нь Хотын даргын захирамжаар 2021 оны есдүгээр сарын 7-нд уг газрыг эзэмших эрхийг нь дуусгавар болгох тухай захирамж гарсан. Ингээд бид энэ хэсэг газрыг ногоон байгууламж болгохоор хорооны Засаг даргадаа санал тавьсны дагуу энэ ажилд БЗД-ээс 70 сая төгрөгийг баталсан. Энд ногоон байгууламжийн тохижилтын ажлыг ирэх дөрөвдүгээр сараас хийхээр төлөвлөсөн ч газрын маргаан дуусгавар болоогүй тул цаашид хэрхэхийг хэлж мэдэхгүй байна" хэмээн ярив.

"Барилга барихаар зэхэж буй газар дор энэ хавийн айлуудын дулааны шугам, цэвэр усны нөөц байдаг"

Харин үүнийг оршин суугч Г “Хэд хоногийн өмнө газар эзэмшигчид манай СӨХ-ны дарга руу утсаар ярьж, дарамталсан тухай сонсогдсон.

Ер нь иймхэн жижиг газарт хүртэл барилга барина гэж юу байх вэ. Яг барилга барих гээд байгаа тус хэсгийн доор энэ хавийн айлуудын дулааны шугам, цэвэр усны нөөц байдаг. Энэ газрын маргаан үүсээд 4-5 жил болж байгаа ч шийдэгдэхгүй удаж байна. Уг нь хотын өнгө үзэмжийг бодсон ч тэр ийм муухай цэнхэр хашаа байснаас ядаж энэ хавиар алхаж яваа иргэд амраад суух саадтай байсан нь дээр” хэмээн ярилаа.

ЖИШЭЭ-3. Жуковын ард барилга барихаар хашаалсан талбай усаар дүүрчээ

зураг
 
`Жуковын арын талбайг нийтийн эзэмшил болгох иргэд` фэйсбүүк хуудаснаас авав.

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Жуковын талбайн ард 16 давхар орон сууц бүхий барилга барихаар хашаалснаас хойш багагүй хугацаа өнгөрлөө.

Үүнийг тухайн хорооны оршин суугчид эсэргүүцэж, уг газрын эзэмшлийг цуцлан нийтийн эзэмшлийн талбай болгохыг шаардсаар байна.

Нийтийн эзэмшлийнх болговол оршин суугчид өөрсдөө тохижуулахад бэлэн гэдгээ хэлж байв

Тэд өмнө нь "Бид энэ газарт барилга барих эрхийг цуцлах хүртэл цаашид тэмцэнэ. Хэрвээ хотын захиргаанаас барилга барих эрхийг цуцлаад, нийтийн эзэмшлийнх болгоод өгчихвөл оршин суугчид бид өөрсдөө энэ газарт мод, зүлгээ тариад тохижуулахад бэлэн байна" хэмээн тэмцэж байсан юм.

Уг нь 2021 оны есдүгээр сарын 15-нд Засгийн газрын ээлжит хуралдаанаар Жуковын талбайн арын газрын асуудлыг шалгаад дахин танилцуулах үүргийг Ерөнхий сайд хотын даргад өгсөн талаар албаныхан мэдээлсэн. Гэвч энэ асуудал одоог хүртэл хэрхэн шийдэгдсэн нь тодорхой бус байна.

2021 оны зургаадугаар сард ААН-д өгөгдсөн газар эзэмших зөвшөөрлийг нь цуцлаад, нийтийн эдэлбэр газар болгон тохижуулахыг үүрэгдэж байжээ

Тухайн үед Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн контент боловсруулах хэлтсийн дарга О.Бямбагэрэл “2021 оны зургаадугаар сарын 1-ний ээлжит бус хуралдаанаар Ерөнхий сайд хотын даргад Жуковын талбайн газар буюу БЗД-ийн 4 дүгээр хороонд байрладаг газрыг чөлөөлөх үүргийг өгсөн. Тодруулбал, ААН-д өгөгдсөн газар эзэмших зөвшөөрлийг нь цуцлаад нийтийн эдэлбэр газар болгон тохижуулахыг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт үүрэг болгосон юм.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар энэ газрын асуудлыг шалгаж үзээд дахин танилцуулах үүргийг хотын даргад өглөө. Өөрөөр хэлбэл, шаардлагатай бол хууль хяналтын байгууллагаар асуудлыг шалгуулах боломжтой гэж ойлгож болно. Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг дахин танилцуулна” хэмээн хэлж байв.

Гэвч энэ асуудал одоог хүртэл хэрхэн шийдэгдсэн эсэх нь тодорхойгүй байна.

Харин албаны эх сурвалж тус газартай холбоотой шүүхийн маргааны улмаас мэдээлэл өгөх боломжгүй байгааг учирласан юм.

"Одоог хүртэл газрын асуудал огтхон ч өөрчлөгдсөн зүйлгүй хашаатай байгаад эмзэглэж байна"

Оршин суугчдын төлөөлөл "Засгийн газраас уг нь тухайн газрын нийтийн эзэмшил болгохыг үүрэг болгосон гэсэн ч яаж шийдэгдсэн нь мэдэгдэхгүй байгаа.

Одоо энэ хашаан дахь газар нуур шиг болчихсон. Газрын гүний ус ингэж доороосоо ундарч гарч ирж байгаа гэж таамаглаж байна. Одоог хүртэл газрын асуудал огтхон ч өөрчлөгдсөн зүйлгүй хашаатай байсаар байгаад эмзэглэж байна" гэсэн юм.

зураг
 
`Жуковын арын талбайг нийтийн эзэмшил болгох иргэд` фэйсбүүк хуудаснаас авав.
Уг нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1-ийн 6 дахь хэсэгт "Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээг болгоно" гэж заасан байдаг. Гэвч дээрх газрууд одоог хүртэл эзэмших, ашиглах эрхийн маргаан өрнүүлсээр байна. 

Энэ бол хотын төвийн ганцхан дүүрэгт иргэд нь газраа нийтийн эзэмшил, ногоон байгууламж болгохоор ил тэмцэж байгаа асуудлын ердөө гуравхан жишээ юм.

Хотын зүгээс ногоон байгууламжийн асуудалд хэрхэн анхаарч байгааг албаныхнаас тодруулахад "Нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт тусгаснаар нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг 8 ам.метрт хүргэнэ гэсэн томоохон бодлогот зорилттой байгаа. Энэ зорилтын хүрээнд нийслэл ногоон байгууламжаа нэмэгдүүлэн ажиллана" хэмээн УБЗАА-ны Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн Ногоон байгууламжийн бодлогын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Сүхбат хариулсан. 

Мөн "Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд ногоон байгууламж цэцэрлэгжүүлэлтэд улсын нийт төсвийн нэгээс доошгүй хувийг зарцуулдаг байх хөдөлгөөн өрнөж байгаа тул дээрх зорилтынхоо хүрээнд маш олон ажлыг хийнэ гэж харж байна.

Тухайлбал, нийслэлийн есөн дүүрэгт мод, тарьц суулгацыг нэмэгдүүлэх чиглэлээр мод үржүүлгийн газрууд байгуулагдах ажлууд энэ жилээс маш их өрнөнө. Олон нийтийн зориулалттай томоохон цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлууд ч хийгдэх бөгөөд боловсон хүчнийг мэргэшүүлэх, сургах талын ажлууд маш их явагдаж байна" хэмээн хэлсэн юм.

Тэгвэл нийслэлийн удирдлагууд дээрх ажлынхаа нэг хэсэгт үүнийг оруулж, хотын төвийн барилгажаагүй үлдсэн талбайгаа аварч үлдээд нийтийн эзэмшлийн ногоон байгууламж болгох саналыг үүгээр дэвшүүлж байна.

Нийслэл нийтийн эзэмшлийн газруудаа ногоон байгууламж болгохгүй бол хот тэр чигтээ "Бетонон ширэнгэ" болоход ойрхон байна.

Эргэн сануулахад, Хотын дарга асан С.Амарсайхан "Хуулийн дагуу бол тухайн газрыг зориулалтын дагуу ашиглахгүй хоёр жил болбол цуцлах ёстой. Энэ мэт олгосон олон газар Улаанбаатарт бий тул зориулалтын бусаар ашиглаж байгаа болон ашиглахгүй орхисон газруудыг шалгана" хэмээн Төв талбайн урд хэсгийн 2.5 га газрыг нийтийн эзэмшил болгохоо зарлах үеэрээ хэлж байв.

Мөн одоогийн нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, хотын төвд өндөр барилга бариулахгүй байх бодлого барина хэмээсэн бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёр жил дараалан ашиглаагүй тохиолдолд газрыг нийтийн эдэлбэрт шилжүүлэх үүргийг холбогдох албаныханд өгч байв.

Хотын дарга нарын хэлсэн амлалт, өгсөн үүрэг даалгаврууд хэрхэн биеллээ олохыг нийслэлийн иргэд чих тавин хүлээсээр буй.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
53
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
42 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
зочин [192.82.89.202] 2022/4/21
БЗД, 25-Р ХОРООНЫ 166, 167-Р БАЙРНЫ УРД БАРИЛГАЖУУЛАХ ГЭЭД БАЙГАА ЭНЭ ГАЗРЫН ЗӨВШӨӨРӨЛ ӨГСӨН БОЛОН БАРИЛГА БАРИХ ЗӨВШӨӨРӨЛ ӨГСӨН АЛБАН ТУШААЛТНЫ ЗАХИРАМЖИЙГ ОЛОН НИЙТЭД ИЛ БОЛГО, БИД ОЛОН НИЙТЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭХ БОЛНО, ЭДГЭЭР БАЙРНЫ ХӨГШЧҮҮЛ ХӨЛ АМРААХ СҮҮДРЭВЧ БАРИХ, БАС НОГООН БАЙГУУЛАМЖ БОЛГОВОЛ НИЙТИЙН ЭРХ АШИГТ НИЙЦНЭ.
0 | 0 Хариулах
[103.80.210.183] 2022/4/6
баригдаж байгаа төв номын сангийн урд барьж байгаа барилгыг буулгаад өгнө үү. алсдаа их гай удах байр байгаа юм. эртхэн л зайлуулбал таарна.
0 | 0 Хариулах
Zochin [24.203.135.198] 2022/3/21
РЦНК-ийн баруун урд талд цэцэрлэгт хүрээлэн байгуулж өг
0 | 0 Хариулах
БЗД-ийн 1-р хорооны иргэн [124.158.120.226] 2022/3/21
Хотын даргаа энэ асуудлаа шийдэж өгөөчээ. Бүхэл бүтэн улсын нийслэл гэж хэлэхэд ичмээр байна. Энэ цементэн ширэнгэ шиг битүү барилга дүүрсэн хотод яаж амьдрах вэ? Хүүхдүүдээ дагуулаад салхилчих олигтой газар манай энэ хавьд лав байхгүй ! Өчүүхэн муу амин хувиа хичээсэн хэдхэн бэртэгчингүүдээс болж яагаад ийм олон хүн зовох ёстой юм бэ??? УБ хотод байсан моднуудыг устгаад одоо ер нь дуусч байх шиг байна. Ерөнхийлөгч нь мод тарина гэх, энэ барилга барьж байгаа мануухайнууд олон жил ургасан сайхан моднуудыг зүгээр л газартай нь тэгшилдэг... Эрх мэдэлтнүүдээс РЦНК-ийн баруун урд талд цэцэрлэгт хүрээлэн нэн даруй байгуулж өгөхийг шаардаж байна !
0 | 0 Хариулах
Zaluu [203.91.115.55] 2022/3/20
https://t.me/solananetwork_airdropbot?start=1440305224
0 | 0 Хариулах
Zaluu [203.91.115.55] 2022/3/20
https://t.me/solananetwork_airdropbot?start=1440305224
0 | 0 Хариулах
Зочин [66.181.188.20] 2022/3/20
Цэнгэлдэх тойрсон газрыг нэмж бичмээр байна. Цэцэрлэгт хүрээлэн болгомоор байна. Глобал таун ч билүү алгын чинээ газар шавааралдсан олон өндөр байшин барьж байна. Ашиглалтанд орвол тэр хавийн түгжрэл улам нэмэгдэнэ. Зөвшөөрөл өгдөг эрх мэдэлтнүүдээс болж амьдрах орчин улам доройтож байна
1 | 0 Хариулах
Зочин [59.153.115.23] 2022/3/19
Одоо хотын төвд барилга барихаар болих хэрэгтэй. Гай болж газар хөдлөх юм бол хайчих вэ. Жаахан ч гэсэн завсар сиймхий үлдээ.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.187.93] 2022/3/19
1999 gaba abathuu bimbadorj bimbaa hamtrad humus ailgaj mongo deremdehdee uslere reekt hidge bilee. bas teefon reket hiigel. tegebl odoo uhsen bududune aihguis hu. adllhan alna alaad ahjan. bid zalgana buduun gabana
0 | 0 Хариулах
Зочин [66.181.187.93] 2022/3/19
anh 1999 ond bathuuid hedig hashraha gej uslere telfon lagaj reket hijigad gabaa bas ganbimba hamtrad bid hedig algaj reekt hijigam bolsin gedin.gehdee bathu batjab chin khana bank zzuger abahguis huu. ingteel dormjolj daramat reket hicheld hana abnk zuger abdaguima. mongo huzgaargui baidaguin bas unegui yum gebel uhel shuu. haan bank unegui ogj chadahgui
0 | 0 Хариулах
Zochin [202.126.90.101] 2022/3/19
Zuun huree hothoni zuun tald barilga barihgui 20 heden jil bolloo. Baga ch gesen tsetserlegt hureelen hiigeech!!bzd - n 14-r horoond negch huuhdiin togloomiin talbai alga hotiin dargaa.Henii gazar bolood 20 garan jil tuv zam daguu hashaatai hogiin sav bolj bdag bnaa.
2 | 0 Хариулах
иргэн [202.131.253.146] 2022/3/19
Сумъяабазар УБ Их тойруу дотор өндөр байшин бариулахгүй гэж сүржин мэдэгдэл хийж байсан. Чингисийн Имартын хажууд Хурд групп өндөр барилгуудаа бариад эхэлжээ. Нөгөө сүржин мэдэгдэл яасан, хахууль аваад таг дуугай болсон уу. Энэ хавьд өндөр байшин бүхий цементэн ширэнгэ биш, хүн амрах, алхах талбай хэрэгтэй байгаа
2 | 0 Хариулах
Zochin [202.9.46.133] 2022/3/19
ХОТЫН ДАРГА АА ....ХУД-Н 20-Р ХОРООНЫ НУТАГ ДЭВСГЭРТ /ХАН-УУЛ ТАУРЫН ЗҮҮН УРД/ 3 ХАШАА ХАТГААД 10- ААД ЖИЛ БОЛСОН.... ЭНЭ ХАВИЙН ОРОН СУУЦНУУД 4 ТАЛААРАА МАШИН ЗАМААР ХАШИГДСАН ТУЛ ХҮҮХЭД ТОГЛОХ ТАЛБАЙГҮЙ, ХҮМҮҮС СУУХ ГАЗАРГҮЙ БАЙНА. ЭНЭ ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛЖ ОРШИН СУУГЧ 3000 ГАРУЙ ИРГЭНИЙ ЭРХ АШГИЙН ҮҮДНЭЭС НОГООН БАЙГУУЛАМЖ БОЛГОЖ ӨГНӨ ҮҮ. ГЭТЭЛ ОДОО ЭНЭ ГАЗАР ДЭЭР БАРИЛГА БАРИХ ГЭЭД ХАШАА ХАТГАЧИХЛАА!!!!!!!!!!!!!!!!!
1 | 0 Хариулах
Зочин [139.5.216.223] 2022/3/19
1. Богд уулын амыг хашиж хашсан хашаануудыг бүгдийг нь буулгаж, ард түмэн чөлөөтэй аялж алхдаг баймаар байна. 2. Бөхийн өргөө болон Баянзүрх захаас урагш байрлах байрнуудын гараж болон хашаануудыг буулгаж явган хүний зам барихгүй бол хүмүүс машинд шүргүүлэх шахам машинтай зэрэгцээд замаар алхдаг.
0 | 0 Хариулах
ХОТИЙН ДАРГАА..СУМЯАБАЗАР ДАРГА Д [202.131.233.133] 2022/3/18
Төмөр зам..ДАРАА НЬ БҮХ ХОГ ТОГЛООМ ДААЦ ХЭТЭРЧ БАЙНА ШҮҮ ДЭЭЭ..
0 | 0 Хариулах
ХОТИЙН ДАРГАА..СУМЯАБАЗАР ДАРГА Д [202.131.233.133] 2022/3/18
ДАХин төлөвлөлтийн хөөн..15 айл байсан БАЙРИЙн газар дээр 200 АЙЛИЙН байр бариж..бусдад гай болохоо болиочее..
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.10] 2022/3/18
Уучлаарай одоо бүгд зарагдсан өөр аргагүй болкон дээрээ цэцэрлэгээ барь
0 | 0 Хариулах
Qwerty [66.7.92.200] 2022/3/18
Мөнхэрдэнэтэй нэгдэж хүүхдийн парк цаашлаад энэ мэтийн хоосон газруудаа авахаар тэмцээчээ номой унтаа иргэдээ
0 | 0 Хариулах
Qwerty [66.7.92.200] 2022/3/18
Энэ шамбааралдсан чанаргүй өндөр орон сууцанд орсон хүмүүс нэг хүчтэйхэн газар хөдлөлтөөр бүгд дарагдана гэдгийг сана
2 | 0 Хариулах
Зочин [192.82.74.94] 2022/3/18
Энэ газрууд дээр 16 давхар орон сууцнууд битүү баригдана, бүгд зарагдсан газрууд, хэн ч буцааж авч чадахгүй шүүхдэлцээд ч нэмэргүй, авилгач шүүгч нь газрын эзний талд шийдвэрээ гаргана, ийм л нийгэмд бид амьдарч байна.
1 | 0 Хариулах
[103.80.210.183] 2022/4/6
буудлагаар шийдэх нэг арга байгаа.
0 | 0 Хариулах
Зочин [103.229.121.97] 2022/3/18
Tsengeldeh toirson gazart nemj mod tarimaar bna. Iluu saihan tohijuulmaar bna. Buh goliin savuudad mod tarih, surguuliud hashaandaa mod tarih, albaar hog oboolood gazar hadgalaad zarchih sanaatai turiin baiguullagiin darga nar ih bna. Ulun nudee tataasai!!!! Uiliin ur hatuu shuu!!
0 | 0 Хариулах
Дэмжиж байна [202.126.89.158] 2022/3/18
РЦНК ийн ногоон байгууламжийг сэргээж цэцэрлэгт хүрээлэн болгоё. 100% дэмжиж байна.
1 | 0 Хариулах
Зочин [192.82.67.76] 2022/3/18
hutsaad bai shuud zar huviin hevshil barilga bariad zaraaad ashig oloh heregt
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.63] 2022/3/18
Миний бодлоор харин ч хувийн компанид өгчмөөр санөгдлаа. РЦНК дээр буланд нь нэг өндөр барилга бариад үлдсэн хэсэгт нь парк байгуул гэдэг гэрээ хийчмээр юм. Авилгад өгөх мөнгөөрөө нийтийн талбайг гоё тохижулна даа. Тендер зарлаад явчмаар
0 | 2 Хариулах
manguu [64.119.25.61] 2022/3/18
тэнд хичнээн сайхан төгөл байсныг хотын 80 д рныхон андахгүй одоо тэнд солонгосын хороолод Багабандийхан баагаад сууж бн да үнэн ийм л бн
0 | 0 Хариулах
garaj [202.21.104.2] 2022/3/18
garaaj buulgasan buh gazraa mod tariasai.
2 | 0 Хариулах
Зочин [202.21.108.250] 2022/3/18
Zasag tur uls bodlogo gj bn uu. Huuhdiin tsetserleg surguuliig hulgailj awna, huuhded togloh huuhdee agaarlah ahmaduud suuh talbai park tsetserleg bhgui. End tendgui uhriin sarai honinii hashaa l bariad bdag. Barisan barilgiig ewdej suitgen goo saihniig aldagduulan eldew uhriin sarai shawaad l biznes nertei uhriin sarainuud bn. Hot niislel iim bh uu. Barilgaas urgutgul hiij barisan eldew sarai uhriin hashaa hamraa uls zasag zohitsuulj nyalh balchiruudad yasli tsetserlegiih ni barij butsaaj uguud, ard tumen agaarlj amardag parkuudaa baiguulj nogoon baiguulamj zulehjuuleh ajliig hezeee hiih we
0 | 0 Хариулах
Мөнх-Эрдэнэ [202.131.242.154] 2022/3/18
Эдгээр талбайг барилгажуулалгүйгээр ногоон байгууламж, хөл бөмбөгийн талбай зэрэг болгомоор байна. Жишээ нь РЦНК-ын урд талбайд бүтэн барилга болвол eMart-ын уулзварын ачаалал ч дийлдэхгүй болж түгжрэл улам нэмэгдэх байх гэж бодож байна.
1 | 0 Хариулах
ХУД 15-р хорооны иргэн [202.21.126.67] 2022/3/18
Цэнгэлдэх тойрсон газраа ногоон байгууламжжар нь авч үлдэх ёстой. Иргэд нэмж мод зүлэг тарихад бэлэн байна.
3 | 0 Хариулах
зочин [66.181.161.106] 2022/3/18
Зогсоолууд хэрэгтэй ээ. Ногоон байгууламжаа тоос шороо бужигнасан хотын гэр хороололуудаар хийвэл зөв байх. Зуны 3 хан сар ногоон бусад 9 сард нь хэдэн арзайсан, шаралсан жаахан юм л харагдах юм байна шүү дээ.
0 | 7 Хариулах
Зочин [59.153.84.162] 2022/3/18
Ядарсан иргэдийн тоосгон гарааш зуслангийн байшин газрыг хурааж авч өмч хөрөнгөөр нь хохироож дээрэлхэж хууль дүрэм ярьдаг шигээ луйварчдаа наад сүр хүчээ үзүүлээч хотын даргаа ?????
5 | 1 Хариулах
Зочин [202.170.73.226] 2022/3/18
Yag unen. Odoo garaashaa nuraalgaj mashinaa tavih gazargui bolloo. Yamar negen shiidel gargaj hunii umchiig bulaaj avch boldog hotiin darga bna da
1 | 2 Хариулах
зочин [202.9.47.17] 2022/3/18
хүлцэнгүй тэмцдэггүй орк монголчууд хүртэх ёстойгоо л хүртэж байна.
5 | 1 Хариулах
obama [202.55.191.130] 2022/3/18
ГҮЙЭ МӨН ЯГ ҮНЭН ЮМ БИЧЖЭЭ ХӨӨРХИЙ, ЦААШ НЬ ДЭЭШ НЬ ДАМЖУУЛААЧЭЭ ОДОО , ОЛОН НИЙТЭД ТҮГЭЭ
4 | 0 Хариулах
Сумкяабазарт [122.201.22.246] 2022/3/18
ХУД, Оргил худалдааны төвийн урд Ээрмэлийн үйлдвэрийн цэцэрлэг-одоо Ганбаатар гишүүн хашаа хатгачихаад байгаа мөн дэргэд нь хуучин хөлбөмбөгийн талбай байсан -одоо бас л хашаад гэртэй сахиул байгаа талбайнуудыг ногоон байгууламж, биеийн тамирын талбай болгож тохижуулаач
5 | 0 Хариулах
Зочин [64.119.18.220] 2022/3/18
Блок маягаар аль болох л олон зам гаргамаар байна. Бас хотхон, байрууд, байгууллага, хувийн сургууль гэх мэт олон газрууд явган нэвт гардаг зам гаргаач ээ, өглөөнөөс орой болтол явган хаалгаа нээчээч ээ ядаж. Машин зам ч гаргах хэрэгтэй бна. Арай их амиа хичээсэн бна шүү.
8 | 0 Хариулах
Зочин [103.161.242.20] 2022/3/18
Тийм газар байхгүй
0 | 2 Хариулах
Байгаа ол. [103.57.94.169] 2022/3/18
Энэ асуудлаа Баянзүрх дүүргийн засагт хаягла.
1 | 6 Хариулах
ЗОЧИН [64.119.25.44] 2022/3/18
НИЙТ УЛААНБААТАРЫН АСУУДАЛ ЯРЬЖ БАЙНА.
9 | 0 Хариулах
иргэн [43.242.242.59] 2022/3/18
Алтай хотхоны хойно шинээр барилга барихыг хориглож өгөөч. Оронд нь зогсоол, оршин суугчдын амралт, хүүхдийн чөлөөт цагаа өнгөрүүлдэг тайлбай байгуулж, барилга барих гээд хаасан хэсгийг а/м-н зам болговол их сайн байнаа. Одоо хотхондоо багталцахгүй, хүн машин нь урд зам дээрээ холхилдоод, дээрээс нь хотхонруу ордог хаалтыг төв замд ачаалал өгч бна гээд ажиллуулахгүйгээс дамжин өнгөрөх зам болсон.
3 | 0 Хариулах
зочин [202.9.47.17] 2022/3/18
Нүүдэлчин орк монголчуудад суурьшмал амьдрал зохихгүй бололтой.
2 | 0 Хариулах