Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

Жуковын талбайн арын газрын асуудлыг шалгаад дахин танилцуулах үүргийг Ерөнхий сайд хотын даргад өгчээ

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Баянзүрх дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт орших Жуковын талбайн ард 16 давхар орон сууц бүхий барилга барихаар болсныг тухайн хорооны оршин суугчид эсэргүүцэж, уг газрын эзэмшлийг цуцлан нийтийн эзэмшлийн талбай болгохыг хотын захиргаанаас шаардсан талаар бид мэдээлсэн.

Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар уг асуудал яригджээ. 

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн контент боловсруулах хэлтсийн дарга О.Бямбагэрэл “2021 оны зургадугаар сарын 1-ний ээлжит бус хуралдаанаар Ерөнхий сайд хотын даргад Жуковын талбайн газар буюу БЗД-ийн 4-р хороонд байрладаг газрыг чөлөөлөх үүргийг өгсөн. Тодруулбал, ААН-д өгөгдсөн газар эзэмших зөвшөөрлийг нь цуцлаад нийтийн эдэлбэр газар болгон тохижуулахыг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт үүрэг болгосон юм.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар энэ газрын асуудлыг шалгаж үзээд дахин танилцуулах үүргийг хотын даргад өглөө. Өөрөөр хэлбэл шаардлагатай бол хууль хяналтын байгууллагаар асуудлыг шалгуулах боломжтой гэж ойлгож болно. Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг дахин танилцуулна” гэв.

БИЧЛЭГ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/287941259408428