Индэр    
2022 оны 12 сарын 29
Зураг
iKon.mn сэтгүүлч

"1911 онд Богдыг хаанд өргөмжилж, Монгол Улс тусгаар тогтнолоо зарласнаас хойш үндэсний эрх чөлөөний төлөө нэгдэх их тэмцэл эхэлсэн"

Зураг
Богд хааны шар ордны гэрэл зураг

- Дахин нийтлэв -

Түүх гэдэг тухайн улсын тусгаар тогтнолынх нь баталгаа юм...

Одоогоос 110 жилийн тэртээ арванхоёрдугаар сарын 29-ний энэ өдөр монголчууд Манж Чин Улсын харьяанаас бүрэн гарч, тусгаар үндэстэн болохоо зарлан тунхаглаж, эзэн Чингис Хааны бадраасан Их Монгол Улсын гал голомт дахин сэргэсэн билээ.

Үүнтэй холбоотойгоор Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгээс тодруулснаа товчхон хүргэе.

Тухайн өдөр монголчууд тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан баярыг Нийслэл хүрээнд төдийгүй Улиастай, Ховд гээд томоохон хот суурин газарт болон хөдөө орон нутагт нийтээрээ тэмдэглэж байв. Тэр байтугай монгол айл бүхэн энэ өдөр амьтны амь таслахыг тэвчиж, буян үйлдэж байсан гэж сурвалжид бичигдэн үлджээ.

Монгол Улс Тусгаар тогтнолоо сэргээн мандуулах түүхэн ёслолын бэлтгэлийг сарын хугацаанд хийжээ

Эл өдрийн тухай түүхийн хуудсыг сөхвөл "20 дугаар зууны эхэн үед Өвөрмонголд Тогтох тайж, Баяр нарын удирдсан бослого, Ар Монголд буюу Халхад Улиастайн монгол цэргийн бослого болон аймаг хошуудад болсон бослого гээд олон бослого хөдөлгөөн тасралтгүй үргэлжилж байсан юм. Улмаар 1910 оны сүүл, 1911 оны эхээр энэ тэмцэл зохион байгуулалттай болж, Богдын их шавь Да лам Цэрэнчимэд, Түшээт Хан аймгийн цэргийн захирагч жанжин Чин Ван Ханддорж нарын удирдлагаар Халхын нөлөө бүхий ноёд, хутагт хувилгаад Богд хаанд мандал өргөж, тусгаар тогтнолоо сэргээх асуудлыг тавьсан байдаг.

Үүнийг Богд хаан зөвшөөрсний үндсэн дээр түүний удирдлага доор 1911 оны арваннэгдүгээр сарын 30-нд Халхын хүрээний Бүх хэргийг ерөнхийлөн шийдэх газар гэж байгуулсан. Тухайн газар нь түр Засгийн газрын шинжтэй, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх тэмцлийг удирдаж, Монгол Улсын тусгаар тогтнолыг сэргээх үүрэгтэй байгууллага байгуулагдсан юм.

Ингээд уг байгууллагын удирдлагаар ганцхан сарын хугацаанд Манжийн амбанг нийслэл хүрээнээс хөөн зайлуулах, Манжийн харуулыг гүйцэтгэж байсан бүх албыг зогсоох, цэрэг татах, дайчлах, олон монголчуудад тусгаар тогтнолоо сэргээх тухай тунхаглан зарлах, ухуулан ятгах болон Монголын төрийн тусгаар тогтнолыг сэргээх, Богдыг хаанд өргөмжлөх ёслолын дэг жаягийг боловсруулах, тусгаар тогтносон Монгол Улсын хааны өмсөх хувцас, барих тамгыг хийх зэрэг маш их ажлыг хийсний эцэст 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Тусгаар тогтнолоо сэргээх төрийн том ёслолыг хийсэн" гэдгийг ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Орчин үе, бүс нутгийн салбарын эрхлэгч доктор Г.Мягмарсамбуу хүүрнэв.

Монголчуудын тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөөх тэмцэл Богдыг хаанд өргөмжилснөөр төгсгөл болсонгүй...

Мөн тэрбээр "Гэхдээ монголчуудын тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөөх тэмцэл зөвхөн Богдыг хаанд өргөмжилснөөр төгсгөл болоогүй бөгөөд түүнээс хойш тэмцэл улам лавширч үргэлжилсэн.

Өөрөөр хэлбэл, 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын тусгаар тогтнолыг зөвхөн Халхын дөрвөн аймгийн хэмжээнд л сэргээсэн гэж ойлгож болно. Үүний дараа монголчууд нийт Монгол үндэстнийг нэгтгэсэн Нэгдсэн Монгол Улс байгуулахаар тэмцэж эхэлсэн.

Улмаар 1912 онд Ховд хотыг Манж, Хятад цэргээс чөлөөлсний үр дүнд баруун хязгаарын монголчууд Монголынхоо төрд дагаар орж, Монгол Улсын бүрэн бүтэн байдал хангагдсан юм.

Үүний дараа Барга, өвөрмонголчууд тусгаар тогтносон Монгол Улстайгаа нэгдэн нийлэхээр тэмцсэн бөгөөд 1912-1913 оны үед Хөлөн буйрын монголчууд тэр чигтээ, Өвөрмонголын ихэнх нь Монгол Улсын төрд дагаар орсон буюу нэгдэн нийлэх хөдөлгөөн өрнүүлсэн байдаг.

Энэ хөдөлгөөн 1940-өөд оны чөлөөлөх дайн дуустал буюу үндсэндээ 30 гаруй жил тасралтгүй үргэлжилж, олон зуун Монгол айл өрх нүүдэллэн ирж, Монголын төрд дагаар орсон гэх сонирхолтой баримтууд олон бий.

1945 оны Чөлөөлөх дайны дараа гэхэд Барга, Өвөрмонголоос Монгол Улсад нүүдэллэн ирсэн хүний тоо 7,000 орчим болсон гэх зэрэг олон баримтуудыг судлаачид ил болгосон байдаг" хэмээн Тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн тухай товч өгүүлсэн юм.

Үргэлжлүүлэн ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Ойрхи үеийн түүхийн салбарын эрдэм шинжилгээний ажилтан Г.Цэрэнсугартай ярилцлаа.

“Хүн бүр монголын бүрэн түүхийг мэдэх албагүй. Гэхдээ өнөөдөр бидний эдэлж буй эрх чөлөө, тусгаар тогтнол ямар их үнээр олдсоныг ухамсарлах хэрэгтэй”
 

- Монгол тусгаар улс болсноо тунхаглахаас өмнөх тэмцлийн талаар архивт тэмдэглэгдэн үлдсэн түүхээс ярьж өгөхгүй юу?

- XIX зууны дунд үеэс Манж Чин гүрний дотоод, гадаад байдал ихээхэн сулран доройтсон. Манжийн төр энэ хямралаас гарахын тулд 1901 оны эхээр “Шинэ засгийн бодлого” хэмээгчийг зарлан тунхагласан байна.

Энэ бодлого нь монгол газарт шинэ маягийн харилцаа холбоо, сургууль соёл, үйлдвэр, худалдааг хөгжүүлэх нэрийдлээр Монголын малын бэлчээрийг тариалангийн талбай болгох, монгол газарт тариачин хятадуудыг шилжүүлэн суурьшуулж, монголчуудыг хүчээр хятадчилах бодлого байсан юм. Тиймээс Ар, Өвөр Монголд нэгэн адил газар нутаг, үндэсний шашин соёлоо хамгаалахын төлөө, Манж Чин гүрний колоничлох бодлогыг эсэргүүцэн тэмцэх болжээ.

Үүний үрээр Өвөр Монгол болон Баргын олон газарт атар хагалбарлахыг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнөж, энэхүү хөдөлгөөн нь ард олны өргөн дэмжлэгийг хүлээж эхэлсэн байна.

Энэхүү тэмцлийг Жирэмийн чуулганы Өмнөд Горлос хошууны тайж Тогтох, Зостын чуулганы Харчин засаг ноён жүн ван Гүнсэнноров, мөн хошууны гүн Хайсан, Баргын Бүгдийн дарга Шеньфү, сумын занги гүн Дамдинсүрэн зэрэг ван гүн, сэхээтэн нар удирдан манлайлж, үндэсний эрх чөлөөгөө олж авах арга замыг хайж, Ар Монголтой холбоо тогтоон Чин улсаас ангижрах тэмцлийг явуулж эхэлсэн байдаг.

Өвөр Монголын Өмнөд Горлос хошууны Тогтох тайж, Зостын чуулганы Халх тангуд хошууны тайж Баяр нарын удирдсан цэргүүд 1906 оны намраас 1910 оны хавар хүртэлх гурван жил гаруй хугацаанд Манж, Хятадын ноёрхлын эсрэг зэвсэгт тэмцэл өрнүүлж, Жирэмийн чуулганы Горлос, Дархан, Түшээт, Засагт, Жалайд хошууд, мөн Шилийн голын чуулганы Зүүн үзэмчин, Баарин зэрэг хошууны нутагт их төлөв Жан Зо Лин нарын удирдсан Хятадын байнгын армийн цэрэг, мөн орон нутгийн засаг захиргаанаас дайчилсан цэргүүдтэй олон удаа баатарлагаар байлдсан байдаг.

Мөн 1904 онд Зостын чуулганы Түмэд хошуунд Баяндалайн удирдсан, 1905 онд Их зуугийн чуулганы Зүүн гарын хошуунд туслах тайж Данбурын удирдсан бослого гарч байлаа.

Түүнчлэн XIX зууны сүүлч, XX зууны эхээр Халхад ч эрх чөлөөний төлөө тэмцэл өрнөж эхэлсэн. Үүний тодорхой жишээ нь Онолтын удирдсан 1880, 1900 оны Улиастайн монгол цэргийн бослого, 1903 оноос Засагт хан аймгийн Дархан засгийн хошуунд “Ард” хэмээн алдаршсан Аюушын удирдлагаар гарсан “Цэцэг нуурын дугуйлангийн хөдөлгөөн” юм.  Энэ мэт олон бослого тэмцэл тусгаар тогтнолын өмнө гарч байв.

- Тусгаар тогтнолоо тунхаглахдаа яагаад Богд гэгээнийг хаанд өргөмжлөх болсон талаар тайлбар хэлэхгүй юу?

- Жавзандамба хутагтыг хаан ширээнд залсан нь хэд хэдэн учир шалтгаантай гэж боддог.

Нэгд, Тэрбээр Халх Монголд төдийгүй Өвөр Монгол, Барга Монгол, Или Тарвагатай зэрэг нийт монголчуудын дунд ихээхэн нэр хүндтэй, амьд бурхан хэмээн шүтэгдсэн байсан.

Хоёрт, тэрбээр улс төр, шашин номын зүтгэлтний хувьд Монголын олон овогтныг нэгтгэж, тусгаар тогтносон, нэгдсэн төр улс байгуулах бодлогыг баримталж ирснийг түүхийн баримтууд нотлон харуулдаг юм.

Гуравт, Богдыг хаан ширээнд өргөмжилсөн нь үндэсний эв нэгдлийг эрхэмлэсэнтэй холбоотой. Тухайн үед Халхын дөрвөн ханы аль нэгийг нь Монгол Улсын хаан сууринд залваас Барга, Өвөр Монгол зэрэг бусад газрын монголчууд түүний уриалга, удирдлагаар нэгэн зорилгод нэгдэн тэмцэх эсэх нь нэн эргэлзээтэй байсан юм. Хэрвээ тэд тусгаар тогтнолын төлөө тэмцэлд нэгдэн нийлэхгүй аваас шинэ тутам байгуулагдсан Монгол Улс оршин тогтноход хүндрэл учрах байлаа.

Иймд 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагчид эдгээр нөхцөл байдлыг сайтар ойлгож, Богд гэгээнийг хаан ширээнд өргөмжлөхөөр шийдвэрлэжээ. Богд гэгээнийг хаанаар өргөмжилсөн нь хамгийн зөв алхам болсныг хожмын үйл явдлууд нотлон харуулдаг.

Үүний тод жишээ нь, олон газрын монголчуудаас Монгол Улсын төрд дагаар орохоо илэрхийлсэн өргөх бичгүүдэд ямагт “Богдын соёлд дагаар орох”-оор шийдвэрлэсэн тухай онцлон бичсэн байдаг.

- Богд хааныг хаан ширээнд суусны дараа Нэгдсэн Монгол Улс байгуулахаар тэмцсэн тухай хэллээ. Энэ нь маш олон өөрчлөлтийн эхлэлийг тавьсан байх тийм үү?

-Тиймээ. 1911 оны хувьсгалын удирдагчид төр улсынхаа тусгаар тогтнолыг зарласны дараа бүх монгол угсаатныг нэгэн төрийн дор нэгтгэх бодлого, үйл ажиллагааг явуулж эхэлсэн байдаг.

Монгол Улсын Засгийн газар “Нэгдсэн Монгол Улс”-ын хүрээнд Халх, Дөрвөд хоёр аймгаас гадна Тагнын Урианхай, Барга, Өвөр Монгол, Алшаа, Хөх нуур, Или Тарвагатайн монголчуудыг хамруулан авч үзэж байлаа.

Их Хүрээнд Монголын тусгаар тогтнолыг тунхагласны дараа Монгол Улсын Засгийн газар Өвөр Монгол, Баргын ноёдод хандан газар нутгаа Манж, Хятад цэргээс чөлөөлөн тусгаар тогтнолын төлөө тэмцэлд нэгдэн босохыг уриалсан нь Үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэгчдийг ихэд зоригжуулсан байна.

Энэ үеэс Өвөр Монгол, Баргаас Монгол улсдаа “дагаар орох” хөдөлгөөн өрнөж, 1912-1913 онд Хөлөнбуйр бүхэлдээ, Өвөр Монголын 6 чуулганы 49 хошууны 36 нь Монгол улстай нэгдэж, нэгэн улс болох саналаа илэрхийлсэн юм.

Гэвч Дундад иргэний улсын /ДИУ/ Засгийн газар Монголын тусгаар тогтнолыг эсэргүүцэж, Өвөр Монголд цэргээ оруулсан тул Монгол Улсын Засгийн газар 1913 онд Өвөр Монголыг чөлөөлөх дайныг явуулсан юм. Үүнийг түүхэнд “Таван замын байлдаан” хэмээн нэрлэдэг. Энэ байлдаанаар Монгол Улсын Засгийн газар Өвөр Монголыг ДИУ-ын цэргээс чөлөөлөх зорилготой байсан бол Хятадын тал Өвөр Монголыг алдахгүй байх, улмаар Монгол улсыг эзлэх зорилготой байв.

Дайны эхэн үед монгол цэргүүд газар сайгүй хятад цэргийг бут цохиж, Өвөр Монголын өргөн уудам газар нутгийг хяналтдаа авч байлаа.

Энэ нь Хаант Орос болон ДИУ-ын эрх ашигт харшилж байсан учраас Өвөр Монголд явуулж байгаа дайныг зогсоож, цэргээ эргүүлэн татахыг Монгол Улсын Засгийн газраас удаа дараалан шаардаж байлаа.

Тухайлбал, Хаант Орос улсын Засгийн газар Монгол Улсад хандаж “Өвөр Монголоос цэргээ гаргахгүй бол Нэгдсэн Монгол улс байгуулах нь битгий хэл одоогийн Монгол улсын тусгаар тогтнолыг хадгалан үлдэхэд бэрхшээл учирна. Тиймээс юуны урьд Өвөр Монголоос цэргээ яаралтай татах, Хиагтад болох Орос, Монгол, Хятад гурван этгээдийн бага хуралд төлөөлөгчөө заавал оролцуул” гэж албан тулгалт өгч байсан.

Монгол Улс их гүрнүүдийн шахалт шаардлагыг хүлээн авахаас өөр аргагүй байдалд орж, 1913 оны өвөл Өвөр Монголд явуулж байсан дайныг зогсоон цэргээ гэдрэг ухруулан татаж, 1914 оноос Хаант Орос, ДИУ-тай хэлэлцээний ширээний ард суусан байдаг.

Ингээд 1915 онд Хиагтад гурван улсын гэрээнд гарын үсэг зурснаар нэгдсэн Монгол Улс байгуулах бодлого, зорилт тасалдахад хүрсэн төдийгүй Хөлөнбуйрын болон Өвөр монголчууд ДИУ-ын бүрэлдэхүүнд орсон түүхтэй.

- Ер нь орчин үеийн залуус түүх соёлоо хэр мэдэж, хүндэтгэлтэй хандах ёстой гэж Та боддог вэ?

- Монгол бол хэдэн мянган жилийн их баялаг түүхтэй ард түмэн. Тэр бүхнийг хүн бүр үг үсэггүй мэдэж, судлаад байх шаардлагагүй байж болно. Энэ нь хувь хүний өөрийнх нь мэдлэг боловсрол, сонирхолтой холбоотой юм.

Гэхдээ өнөөдөр бидний амар тайван, аз жаргалтай амьдарч байгаагийн үндэс суурь нь тусгаар тогтнолоос эхтэйг ухамсарлах хэрэгтэй. Монголын ард түмэн тусгаар тогтнолоо олж авах, хамгаалах, баталгаажуулахын тулд ХХ зуунд 1911, 1921, 1990 оны гурван хувьсгал, 1913, 1939, 1945 оны томоохон дайн байлдааныг явуулсан.

Өөрөөр хэлбэл, олон жил үргэлжилсэн нөр их тэмцлийн үр дүнд өнөөгийн тусгаар тогтносон Монгол Улс байгуулагдаж, өнөөг хүртэл оршин тогтносоор иржээ. Үүнийг манай залуу үе сайтар ухамсарлаж, ямагт санаж бодож явах учиртай.

Хүн бүхэн тусгаар тогтнолынхоо үнэ цэнийг мэдэрч, хайрлаж хамгаалж явах учиртай. Үүний тулд эх түүхээ зайлшгүй мэдэж байх шаардлагатай.

Өнөөдөр Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан түүхэн ойн өдөр. Тусгаар тогтнол байгаа цагт бид дараагийн илүү сайхан, аз жаргалтай нийгмийг өөрсдөө бүтээх боломжтой.

- Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
38
Зураг
ЗӨВ, ГОЁ
8
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
49 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
зочин [66.181.189.237] 2024/11/25
Хөөрхийдөө Монголчуудын үйлийн үр юм байх даа Хаадууд маань хоорондоо зөрчилдөж гадны улсын гар хөл болон талцаж ард түмэн шашинаас өөр аврал үгүй болж байсан юм уу даа Одоо ч түүх давтагдах магадлалтай Хаана хаанаа үйлийн үрээр суусан авяас дадалаа ажиглан шинжихгүй зөрүү харсаар байгаа байдал цаашид яах гэж байгаа юм болдоо
0 | 0 Хариулах
Мөнхзул [66.181.161.195] 2024/11/24
Үнэхээр сэтгэлд хүрсээн
0 | 0 Хариулах
Jariga.mn [124.158.107.218] 2024/11/15
Хүн Бүр үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх ээ эдлэн өөрсдийн санаа бодлоо илэрхийлэлгүй л яахав гэхдээ жаахан хамжааргатай баймаар байна.Та Комунист хүн байж болно гэхдээ та Монгол Хүнээс мэндэлсэн Энэ улсын иргэн хүн л бол үүх түүх ээ судлаагүй хэрнээ үзэн ядах сэдлээр өрөөлөөс хараал бичүүлэх гэж оролдох юүн.Цаг аясаар Үнэнд гүйцэгдээд ирэхлээр Цай чинь ч амтгүй болоод ирнэ.Царай чинь ч зэвхий даагаад ирнэ.
0 | 0 Хариулах
Шижир баатар [66.181.161.11] 2022/12/31
1911 оны эрх чөлөөний хөдөлгөөний нэгээхэн хэсэг бол газар шорооныхоо төлөөх Дарьгангын хошууны тэмцэл . Тэрхүү тэмцлий үр дүнд өнөөдөр бид амьдарч бна
0 | 0 Хариулах
Зочин [1.254.218.71] 2022/12/29
ТЭМЦЭЛ НЬ УНАСАН БОСЛОГЫН ТУХАЙ ЯРЬДАГГҮЙ БАЙГАА ШҮҮ. ГЯТАД ГЕНЕРАЛЫН ЗУРГАНД МӨРГӨСӨН НЬ ЗӨВ Л ГЭЖ ШААХГЭЭГҮЙН БОЛ XУЖАА НАМЫН ЗОХИОСОН ТҮҮХЭНД ИТГЭХ ХЭРЭГГҮЙ.
2 | 4 Хариулах
зочин [64.119.20.80] 2022/12/29
Өнгөрсөн түүхээсээ сургамж авч ухаалаг байх цаг үе ирсээн манайхаан!!! Бид нарын хоорондын хэрүүл, үзэл бодлын зөрүүтэй байдлыг гадны харийн хүмүүс ашиглаж, төр улсыг хүчгүй болгох сонирхолтой байх шиг байна, бүгдээрээ нэг санаа, зорилготой байх хэрэгтэй байнаа
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.76] 2022/12/29
Төвд богдийн хийсэн гавьяа нь харанхуй мунхаг монголчуудыг төвдүүд шиг болгосон.
3 | 2 Хариулах
Зочин [144.76.195.51] 2022/12/29
Халхууд урваж, Ойрадууд тусгаар тогтнолоо хамгаалан байлдаж 70 гаруй жил Монгол улсын суулчийн гал голомт болж байсаныг 1755 онд Халхууд Манжтай нийлэн хуйс тэмтрэн 0,5 сая гэм зэмгуй ахан дуусээ алж, алсан хунийхээ чихийг нь авч ирж /тэр алсан хуний чих нь асар том овоо болж байсныг туухэнд бичиж улдээжээ/ лан монгоор шагнуулж байсан харамсалтай туух бидэнд сургамж болсон. Ойрадын Зуунгар улс нь Чингисийн угсааны Монголын суулчийн хучирхэг гурэн байсан тухай, урвагч Халхын харгайгаар устсан тухай алдарт эрдэмтэн Гумилев. Л маш тодорхой бичсэн байдаг!
4 | 3 Хариулах
Зочин [144.76.195.51] 2022/12/29
Халхууд урваж, Ойрадууд тусгаар тогтнолоо хамгаалан байлдаж 70 гаруй жил Монгол улсын суулчийн гал голомт болж байсаныг 1755 онд Халхууд Манжтай нийлэн хуйс тэмтрэн 0,5 сая гэм зэмгуй ахан дуусээ алж, алсан хунийхээ чихийг нь авч ирж /тэр алсан хуний чих нь асар том овоо болж байсныг туухэнд бичиж улдээжээ/ лан монгоор шагнуулж байсан харамсалтай туух бидэнд сургамж болсон. Ойрадын Зуунгар улс нь Чингисийн угсааны Монголын суулчийн хучирхэг гурэн байсан тухай, урвагч Халхын харгайгаар устсан тухай алдарт эрдэмтэн Гумилев. Л маш тодорхой бичсэн байдаг!
0 | 1 Хариулах
Зочин [66.181.167.196] 2022/12/29
tuvduus neg batsan avchirsanaa teriigee shuteed khan bolgood uls oronii huvi zayag daatagchidag uneheer teneg humuus bsm ymshig bgam mongolchuud
6 | 0 Хариулах
Зочин [66.181.167.196] 2022/12/29
mongolchuud oorsdiigoo l tusgaar uls gej zaralsan bolhoos bish delhiin neg ch uls oron tuhain ond mongoliin tusgaar togtnoliig huleen zovshoorogui bsn shdee.
0 | 4 Хариулах
Зочин [118.221.209.45] 2022/12/29
сохор богд чинь өвөр монгол буриад халимагийг орос хятад 2т бэлэглэсэн өштөн дайсан . монгол хаан байсан бол өгөхгүй байсан
1 | 8 Хариулах
Зочин [118.221.209.45] 2022/12/29
хятад манжийн хааныг хаан ширээнээс нь хөөж манж улс алга болсон байхад юуны эсрэг тэмцсэн юм болж байна. хоосон юмтай тэмцдэг мэдрэл муутай тэмбүү сохор хаан байж . ийм л тэнэг юмаар хаан болгосон монголчууд өөрсдөө тэмбүүнээс болж мэдрэл нь муудсан байж. хахаха хоосон байхгүй юмтай тэмцсэн хахахахаха
1 | 5 Хариулах
Зочин [202.9.46.76] 2022/12/29
Энэ богд хааны үед чинь тэгээд монголчууд яагаад нийтээрээ шашын шашныг шүтсэн боловсролгүй байсан юм бэ? Энэ богд хааны үед чинь ямар ч зэвсэггүй байсан монголчууд яаж манжаас салж тусгаар тогтнох юм. Эрүүл ухаанаар бодоод үз.
0 | 4 Хариулах
Зочин [202.21.109.41] 2022/12/29
Тэмбүүтэй сохор төвд монголын эх оронч алтан ургынхныг бүгдийг нь хядчихсан түүхтэй нь үнэн.
1 | 2 Хариулах
Зочин [66.181.161.68] 2022/12/29
Үхэр мояачууд одоо цээжээ дэлдээд архиа ууна тэгээд хордож үхнэ
2 | 0 Хариулах
З.Энхболд ( Их хурлын дарга асан) [202.9.47.47] 2022/12/29
Өнөөдөр “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр” 111 жилийн өмнө энэ өдөр (1911.12.29) ийнхүү тусгаар тогтнолоо сэргээснээ зарлажээ.
2 | 2 Хариулах
зочин [103.212.118.196] 2022/12/29
Энэ хөдөлгөөнүүд бослого баруун аймагт анх гарсаныг халх гэж буруу мэдээ өгдөгөө боль он цагаар нь судал.
1 | 5 Хариулах
Зочин [202.9.47.47] 2022/12/29
Ёстой ёстой
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.218] 2022/12/29
Одоо дахиад хэмжээгүй эрхт хаант засагтай болох хэрэгтэй. Хаант засагтай орнууд хамгийн их хөгждөг гэдгийг Англи, Япон харуулж байна. Одоо Богд хааны үр хүүхэд гэж байхгүй учраас төвд гаралтайгаар Женког хаан болгох хэрэгтэй. Тэр бол жинхэнэ эх оронч хүн Монголыг ёстой тултал нь хөгжүүлнэ. Монгол ялна.
3 | 6 Хариулах
Зочин [202.9.46.76] 2022/12/29
Төвдийн шарын шашны тэргүүнийг богд хаан гээд өргөмжилчихсөн аргагүй харанхуй мунхаг ард түмэн юмаа хөөрхий.
3 | 6 Хариулах
Ц.Буянцогтоо [202.9.47.47] 2022/12/29
БАЯРЫН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ! Өнгөрсөн зууны эхэнд Чин улс гэж одоогийн гитэд солонгос түвдийн нутгийг хамарсан их том гүрэн байв. Манайхыг бас захирч байв. Зүрчин, манж гэх нүүдэлчин аймгийн байгуулсан улс. Манжууд Мингийн үед тэдний дэмжлэгтэйгээр хүчирхэгжижээ. Мин гэж гитэд хүний байгуулсан төр улс. Мин улс нэг их сүрхий мандаж цэцэглэж гавилгүй, нүүдэлчдэд дээрэлхүүлсээр байгаад мөхсөн түүхтэй. Монголчуудын хүчийг сөрөх гэсэндээ манжуудыг дэмжиж байсан болтойм. Гэвч эцэстээ өнөө манжууддаа толгойгоо залгиулаад дуусжээ... Манжийн төр улс бас нэг их олигтой мандаж шалиагүй. Бас л Монголчуудыг дарахад хамаг ухаанаа зарсан бололтойм. Монголчуудыг их л алсын ухаанаар дарсан гэдэг юм. Тэгсэн мөртлөө өөрөө мандаж дэлхийн оройд гарсан уу гэвэл огт үгүй. Тиймээс өөрийгөө бас амжилттай дарж байжээ гэлтэй. 1840 оноос үндсэндээ барууны колони болж, түүнээс хойших түүх нь гавьтай юм байхгүй байсаар мөхжээ. Тэрхүү Чин улсын бүрэлдүүнээс хамгийн анх гарч тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан нь мана
6 | 0 Хариулах
Ц.Буянцогтоо [202.9.47.47] 2022/12/29
Тэрхүү Чин улсын бүрэлдүүнээс хамгийн анх гарч тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан нь манай Монгол улс юм. Яахав, 1895 онд Солонгосыг японууд булаагаад авчихсан байсан цаг. 1911 оны 12 сарын 29-нд Богдыг төрийн тэргүүндээ залах ёсыг үйлдсэнээр Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээж чадав. Энэ түүхэн том үйл явдал биелснээр өнөөгиийн тусгаар Монгол Улс бүрэлдэн буй болох хөрс суурь тавигджээ. Монголчууд бидний хувьд онцгой өдөр. Бүх монголчуудад баярын мэнд дэвшүүлье!
8 | 0 Хариулах
Зочин [192.42.116.209] 2022/12/29
Харин ч тусгаар тогтнолоо алдаж тоглоомон улс болсон өдөр юм. Дотоодын урвагч нар гадаадын тагнуул, цэргүүдтэй нийлж Богд хааныг түлхэн унагааж түүний хоёр Жанжин Сүхбаатар, Унгерныг алаад 30,000 монгол төрийн албан хаагчийг устгаж Монгол Ардын Нам гэсэн урвагчдын үүрээ байгуулсан харамсалтай түүх байгаа. Урвагчдын зохиосон худал түүхэнд тархиа угаалгалгүй үүнийг санаж явахтун. Өнгөрсөн 100 жил хэн биднийг удирдав? яагаад хөгжил дорой Африкийн буурай улсууд шиг байна? маш ойлгомжтой биднийг зүгээр л маллаж байгаад татвар авч, газрын баялагийг хууль, гэрээ нэрийн дор Орос, Хятад 2 МАН-тай нийлж хумх сорж байна. Биднийг алж, дайрч эзэлж байснаас энэ нь илүү дайснуудад үр өгөөжтэй юм.
0 | 5 Хариулах
Зочин [202.9.46.76] 2022/12/29
харанхуй үхэр монгол.
1 | 0 Хариулах
Зочин [38.68.135.18] 2022/12/29
ЗА ЖИНХЭНЭ ГЯТАД ХҮН БАЙНА ДАА.
0 | 0 Хариулах
Зочин [1.230.76.219] 2021/12/29
Шарын шашинтанууд дайсны эсрэг тэмцдэггүй үйлийн үр гээл салтаагаа дэлгэж алцайгаад хэвтэж байдаг сэтгэхүйтэй болдог юм. Түвдийн хар хятдын эсрэг 1 ч хүн буу зэвсэг бариагүй эмэгтэйчүүд нь алцайж хэвтээд хужаа царайтай болсон байна
0 | 3 Хариулах
Зочин [1.230.76.219] 2021/12/29
Нийтээрээ шарын шашинд орчихоор хэн ч тэнцэхгүй төвдүүд гишүүдийн үр гээл ангайгаад салтаагаа дэлгэж өгөөд хэвтэж байдын өнөөдрийн монголчууд шиг
0 | 3 Хариулах
Зочин [1.230.76.219] 2021/12/29
Манж гүрнийг хятдын засаг түлхэж унагаад хааныг нь хөөчихсөн. Байхгүй болсон манжийн эсрэг тэмцээ юу. Ёстой дон кихот салхи тээрэмний эсрэг тэмцдэг шиг юм болж ахахаххахахам элэг хөшлөө. Богд дон кихот байж хахахахаха элэг хөшлөө. Түвд богд ийм тэнэг гэж англи хэл дээр дэлхийд зарланаа хахахаха
1 | 4 Хариулах
Зочин [193.218.118.231] 2021/12/29
Монголоо гэсэн тусгаар сэтгэлтэй Монголчууд тусгаар улс болоод түвд хүнээр хаанаа өргөсөн алдаа болж нөгөө түвд нь тусгаар тогтнолын тэмцэл зүтгэлийн хорлосоор байгаад 1915 онд эргэж Хятадынхаа автономат болоод цаашлаад 1919 онд бүрэн автономат болж нөгөө 1911 оны хувьсгалч нарыгаа түүж алаад дуусгасан даа. Түвд хүнээр толгойлуулсан хувьсгалын бүтэхгүй болох эхлэл болсон юм муу тэнэг боловч Монгол цустай хүнээр төрийн тэргүүнээ тавих байсан юм.
2 | 3 Хариулах
Зочин [59.153.115.99] 2021/12/29
орос хятад тагнуулуудын хийсэн ажилалгаа шүү дээ ийм болохоор орос хятад 2 одоо хүртэл 1911 онд дургүй байдаг
2 | 1 Хариулах
Зочин [59.153.115.99] 2021/12/29
Монголчуудыг сэрээсэн 1911 он бол орос хятадуудын хамгийн дургүй баяр байдаг даа
6 | 5 Хариулах
Зочин [66.181.161.30] 2021/12/29
Өөрийгөө зарлан тунхагласан, тангад ламд тархиа базуулсан, хятдын мөнгө хүүлэгчдийн барьцаанд газар нутгаа барьцаанд тавьсан Түвдийн вассал улс л байж дээ.
2 | 2 Хариулах
Зочин [202.126.88.62] 2021/12/29
1911 оны 12 сарын 29-д ар, өвөр, баруун зүүн нийт Монгол үндэстэн магнайгаа хагартал баярлаж, бүгд Их хүрээний зүг харан мөргөж Монгол төрөө eрөөж байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Монгол үндэстний энэ чухал үйл явдлыг хэдэн хужаагийн эрлийзүүд болон учраа мэдэхгүй хэдэн христчид хичнээн хараагаад нэмэргүй л дээ. Үнэн гэдэг бол өнө мөнхөд үнэнээрээ л үлддэг юм
7 | 1 Хариулах
Зочин [192.82.72.7] 2021/12/29
1919 онд хятдад дагаар орсон тангад ламыг магтах шалтгаан алга.
5 | 5 Хариулах
Зочин [202.126.88.62] 2021/12/29
Чам шиг юмнууд бол зайл шүү
3 | 4 Хариулах
Зочин [192.82.74.223] 2021/12/29
Тусгаар тогтнолын баярын мэнд. Монгол Улс минь өнөд мандан бадрах болтугай
10 | 1 Хариулах
Зочин [104.244.74.28] 2021/12/29
Тэнэг балайр лам нар зүгээр зайлж үз улс оронд битгий гай болоод бай төвд лүү гээ зайлцгаа.
1 | 5 Хариулах
Зочин [202.9.46.122] 2021/12/29
Наад төвдөөс ирсэн лам чинь харанхуй мунхаг монголчууд та нарт л эзэн богд чинь юм байлгүй дээ. Цөөхөн монголчуудыг үгүй хийж газар нутагт нь эзэн суух гэсэн мухар сүсэгт төвдүүд өөрийн төвд хүнээ монгол руу илгээн богд хаанаар өргөмжлүүлж тахин шүтүүлж монголын иргэдийг эрдэм номоос хөндийрүүлж нийтээр нь төвдийнхөө мухар сүсэгээр мунхруулж оюуны хоосруулж мөхөөж монголын газар нутгийг авах гэсэн төвдүүдийн бодлогыг коммунизм 1920 онд таслан зогсоож монголыг аварч тусгаар улс болгож хөгжин цэцэглүүлсэн нь түүхэн үнэн.
7 | 13 Хариулах
Зочин [192.82.74.223] 2021/12/29
Зайлаа чам мэт бол
8 | 5 Хариулах
зочин [66.181.168.82] 2021/12/30
Ямарч байсан 200 жил дарлуулсан манжийн дарлалаас чөлөөлөгдсөн шүү дэ, одоо өнгөрсөн хойно нь уурлаад яахав дэ хонгор минь
2 | 0 Хариулах
зочин [66.181.187.115] 2024/12/8
Шашинт төр үүсгэх нь Буддагын шашины хувраг асар их хүсэл шунал алдар нэр эд хөрөнгөтэй хүссэн хүсээгүй орооцолдож түүнд үйлийн үрийн хууль үйлчилээд эхэлсэн байх талтай Тэдний дунд оюунаа номын мухарт тушаасан олон хуврагууд чирэгдэж хэлмэгдсэн байх Нөхцөл шалтгаанийг өөрөөсөө хай гэж Будда багш сургасан байдаг Төр нь улсаа захирч шашин нь сэтгэлийг засах хос ёсны захиас сургаалиа юунд хөсөр хаясан юм бэ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.56] 2021/12/29
Богд нь төвдөөс явуулсан төвд хүн, монгрл хүн биш
3 | 8 Хариулах
Зочин [192.82.74.223] 2021/12/29
Муу хужаагийн троллууд чарлаад ороод ирдгий
9 | 3 Хариулах
Зочин [118.221.209.45] 2022/12/29
түвд бол хятад газрын зурагнаас хар
0 | 0 Хариулах
Зочин [185.100.87.250] 2021/12/29
8 Жилийн дараа буцаад манжийн дарлалдаа орсноо бичих ёстой. Ардын 1921 оны хувьсгалын буян одоо явж байна. 1919 онд богд чинь гар хөлийн үсгээ зураад монголыг эргүүлээд манжид тушааж өгсөн.
6 | 15 Хариулах
Зочин [202.55.188.86] 2021/12/29
Тэнэг ац бж юм бичих хэрэг бна уу. Манжын төр унаад Хужаа төр гоминдан намд...бяцхан СЮЙд зэвсгээ хураалгасан
3 | 5 Хариулах
Зочин [46.166.139.111] 2021/12/29
Үнэн бичсэн байна тийм чадалтай байсан юм бол 1911 онд тусгаар тогтнолоо зарлаж байсан төвд орноо тусгаар тогтголтой болгочихгүй яасан вэ шар лам нараа.
2 | 7 Хариулах
Зочин [188.170.73.72] 2021/12/29
Тэр үед чинь Манж биш Хятад байсан юм. Дундад иргэний улс гэдэг нэртэй байсан
1 | 0 Хариулах