ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Гуравдугаар сарын 15-наас цэцэрлэг, сургууль орчмын гараашуудыг буулгаж эхэлнэ"

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 3 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазараас газар чөлөөлөлттэй холбоотой зарим зүйлийг тодрууллаа.

-Өнгөрсөн онд нийтийн эдэлбэр газрыг нийтэд нь үлдээх шийдвэрийн дагуу I, III, IV, XI, XIII хорооллуудад зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайс, барилга, гараашийг буулгаж, газар чөлөөлсөн. Энэ ажлыг 2022 онд эрчимжүүлнэ гэж та өнгөрсөн жил хэлж байсан. Тус ажлыг хэзээнээс эхлэхээр төлөвлөж байна вэ?

-Социализмын үед хувийн өмч гэж огт байгаагүй шахам юм. Социализмын бүтээн байгуулалт, хүмүүсийн сэтгэлгээ ч тийм л байсан. Нийгмийн өмч, нийтийн хөрөнгө. Тэр хүрээнд  дөч, тавин мянгат, I, III, IV хороолол, бичил хорооллууд баригдсан. Тухайн үед орон сууцны барилгуудад гарааш байхаар төлөвлөлт, зохион байгуулалт хийгээгүй.

Ерээд оноос хойш иргэд маань хувийн өмчтэй, тэр дундаа хувийн машинтай болж, гарааш барих газар хүсэх нь олширч, тэр дагуу тухайн үеийн хотын удирдлагууд гарааш барих зөвшөөрөл өгөх болсон. Мөн орон сууцны нэг давхруудыг үйлчилгээний зориулалтаар ашиглаж, тэр хэрээр хашаа, хайс барих зэргээр анхны төлөвлөлтийг алдагдуулсан байдаг. Тэр бүхнийг өнөөдөр зөв, буруу гэж шүүхээс илүү яаж засах вэ гэдэгт анхаарч ажиллаж байна. Өнгөрсөн 30 жилийн алдаа, дутагдлыг засах бодлого хэрэгтэй. Бид зөв зохицуулалтыг эрэлхийлж, эхнээс нь суурийг нь тавиад явж байна. Тэгэхээр хотын эрх зүйн зохицуулалт, дүрэм, стандарт орчин үед ямар байх ёстой вэ гээд бодлого руу эргээд орж байгаа. Бүх юм хууль, эрх зүйн зохицуулалт, дүрэм, журам, стандартын дагуу явах ёстой.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд гарааш буулгахдаа зарим нэг зөвшөөрөлтэйд нь нөхөн олговор олгож, зөвшөөрөлгүйг буулгаж ирсэн. Нийтдээ мянга орчим гараашийг буулгаж, газар чөлөөлсөн. Үүнд бухимдаж уурлах хүн ч цөөнгүй. Мянган гарааш гэдэг бол урьд өмнөх жилүүдэд буулгаж байснаас 10 дахин өндөр тоо. Буулгасан гарааш, хашаа, хайсны оронд ногоон байгууламж бий болгосон. Ингэснээр иргэд явган замаар зорчиход эрсдэлгүй болсны дээр ая тухтай орчин бүрдэж байна. Энэ бол нэг талдаа хотын зүгээс хийж буй ажил боловч нөгөө талдаа иргэдийн хүлээлт их байна. Иргэд энэ ажилд өндөр үнэлгээ өгч, дэмжиж байгаа. Одоо ч хүлээлттэй байгаа.

Хотын өнгө үзэмжийг нэмэх, орон зайн төлөвлөлтийг зөв болгох, иргэд чөлөөтэй орж гарах, алхах нөхцөлийг бүрдүүлэхийг олон нийт хүсэж байгаа. Энэ ажлыг энэ жил үргэлжлүүлнэ. 4800 орчим гарааш буулгах төлөвлөгөөтэй байгаа. Дээр нь хашаа хайсуудыг буулгана. Хотын төвөөр хашаа, хайсыг дураараа барих нь өнгө үзэмжгүй болгохын дээр газрын гэрчилгээтэй л бол хашаа хатгана гэсэн ойлголтыг хална.

Улаанбаатар хотын 188 байршилд 4,800 гарааш буулгах чиглэлийг есөн дүүргийн удирдлагуудад өгөөд байгаа. Газар зохион байгуулалтын алба энэ тал дээр эрчимтэй ажиллана. 4,800  гараашийг буулгахад хотын өнгө үзэмж эрс өөрчлөгдөнө. Харагдах байдал, орон зай өөр болно. Энэ жил ногоон байгууламжийг маш сайн гүйцэтгэхээр төлөвлөж байгаа. Гуравдугаар сарын 15-наас ажил эхэлнэ. Дөрөвдүгээр сарын 1-нээс бүтээн байгуулалт эхэлнэ. Нийт тендерийн 90 хувь нь гүйцэтгэлээр орж, тендер шалгаруулах процессдоо орсон байна.

Хавар, зуныг хэрхэвч алдаж болохгүй. Ялангуяа Улаанбаатар хотын төв буюу Бага тойруу, Их тойрууд орон зайн төлөвлөлтүүдийг хийх, онцгой чиг үүрэгтэй тээврийн хэрэгслүүдийн нэвтрэх бололцоог хангах, хүүхдийн парк болон бусад газрын төлөвлөлтүүдийг нарийвчилж хийхээр төлөвлөсөн. Улаанбаатар хотын Ерөнхий архитекторт үүрэг өгсөн. Энэ жилийг бүтээн байгуулалтын жил болгож, хувийн хэвшилтэйгээ хамтарсан, нийслэлийн зүгээс манлайлал үзүүлсэн, олон улсын түншлэлийн хэмжээнд зохицуулалт хийхээр олон ажил төлөвлөсөн.

-Газар чөлөөлөлтийн ажил гуравдугаар сарын 15-аас наймдугаар сарын 15-ныг хүртэл таван сарын хугацаанд үргэлжилнэ. Энэ хугацаанд зөвшөөрөлгүй барьсан объектуудыг буулгачихаад, дараа нь ямар бүтээн байгуулалт хийх вэ. Зорьж буй ажлаа хийж амжих болов уу. Гүйцэтгэгчдийг хэр шахаж ажиллаж байна вэ?

-Өнгөрсөн жил газар чөлөөлөлт, ногоон байгууламжийн ажилд нэлээдгүй туршлагажсан. Ажлын туршлага бол маш чухал шүү дээ. Өнгөрсөн жил 1,000 орчим гарааш буулгасан бол энэ жил 4,860 орчмыг буулгана. Энэ ажилдаа нэг их түүртэхгүй байх. Гол нь зохион байгуулалтаа сайн хийх үүргийг л өгч байгаа. Зарим газар нь шөнө нь гараашаа буулгаад, өглөөнөөс нь тохижилтоо хийж эхлэх хэрэгтэй. Хэмжээ багатай газрыг дор нь буулгаад л цэвэрлэх ёстой. Ногоон байгууламжтай, ая тухтай орчныг л бүрдүүлэх үүрэг, чиглэлийг дүүргүүд болон бусад харьяа байгууллагууд аваад, ажилдаа орж байгаа. Улаанбаатар хотын хувьд 2022 оныг иргэний жил болгон зарласан. Иргэнд ээлтэй байх, иргэн ажлын байртай байж, орлоготой байх ёстой шүү дээ. 2022 онд маш сайн зохион байгуулалтад ороод ажиллахад эерэг бодитой үр дүн, өөрчлөлтүүд нүдэнд илт харагдана гэж үзэж байна хэмээлээ.  

Г.Батзориг: Газруудыг зөвхөн чөлөөлөх бус, тохижилт, ногоон байгууламж хийнэ

2021 онд Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн зам талбайд стандартын бус, зохих зөвшөөрөлгүй ашиглаж байгаа зөрчил бүхий гарааш, зөөврийн байгууламж, өргөтгөл, хашаа, хаалт, хайс, шон зэргийн 1,556 объектыг чөлөөлж, 43 байршилд тохижилтын ажил хийх боломжийг бүрдүүлсэн бөгөөд дөрвөн байршилд тохижилтын ажлыг хийж дуусгажээ. Энэ талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзоригтой ярилцлаа.

-Өнгөрсөн жил Хотын дарга хоёр захирамж гаргаж, нийтийн эдэлбэр газрыг нийтэд нь үлдээх шийдвэрийн дагуу хэд хэдэн байршилд зөвшөөрөлгүй барьсан байгууламжууд буюу гараашийг чөлөөлсөн. Энэ жилийн хувьд ажил ямар шатандаа явж байна вэ?

-Энэ жил нийт зөвшөөрөлгүй 4,860 гарааш буулгаж, зөрчил арилгахаар ажиллаж байна. Газар чөлөөлөх ажлыг 2022 оны гуравдугаар сарын 15-наас хийж хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Эхлээд цэцэрлэг, сургууль орчмын гараашуудыг буулгаж эхэлнэ.

-Гарааш буулгах явцад олон нийтийн хандлага ямар байна вэ?

-Өнгөрсөн жил 1,000 орчим гарааш чөлөөлсөн. Иргэд маш идэвхтэй дэмжсэн. Энэ жил мөн дэмжиж байна. Эдгээр газруудыг зөвхөн чөлөөлөх бус, тохижилт хийх, ногоон байгууламж барих, зам талбай гаргах ажлууд хийнэ. Чөлөөлсөн талбайд ямар нэг барилга барихгүй. Тодорхой байршлуудад иргэдтэй зөвшилцөж байгаа. Нэг жишээ татахад I хорооллын ард 1900 орчим гарааш бий. Үүнд тохижилт хийх, ногоон байгууламж барих ерөнхий төлөвлөгөөг батлуулна.

-Нийтийн  эдэлбэр газарт зөвшөөрөлгүй барьсан барилга, байгууламжийг буулгаж, бүтээн байгуулалт хийхэд иргэд голчлон ямар саналтай байна вэ?

-Тухайн оршин суугчдаас санал авахын тулд нэлээн ажиллагаа хэрэгтэй байгаа. Доороо зогсоолтой байрнууд тусдаа, зогсоолгүй байрнууд бол давхар гарааштай, тоглоомын талбайтай гэх мэт олон янзаар яригдана. Бид газрыг буулгаж чөлөөлөөд, иргэдээс санал авч  байгаа. Энэ бол үе шаттай, тодорхой хугацаанд хийх ажил. Ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай нийслэлийн хэмжээнд их дутагдалтай байна.

-Өнгөрсөн жил чөлөөлсөн газруудад ямар бүтээн байгуулалтууд бий болсон бэ?

-Өнгөрсөн жил 1,500 орчим объект, зөрчлийг арилгасан. Нийт 37 мянган мк.в газрыг чөлөөлж, дөрвөн байршилд ногоон байгууламж, тоглоомын талбай хийсэн. Мөн 43 байршилд ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай бий болох нөхцөлийг бүрдүүллээ.

НИТХ-ын 2019 оны тогтоолоор нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлөх, хашаа хайсны журам гэж гарсан. Бид уг журмыг энэ жил дахин хэрэгжүүлнэ. Өнгөрсөн жилийн хувьд 1,500 орчим байршилд газар чөлөөлөлт хийсэн. Гэсэн ч газар чөлөөлөлт хийсэн байршилд дахин хашаа, хайс татсан асуудал гарсан. Тиймээс энэ жил 57 байршилд 400 орчим газрыг дахин чөлөөлнө. Хашаа, хайстай холбогдох журмыг мөрдүүлж, шон татаж, гинжилдэг байдалд арга хэмжээ авна.

-Өнгөрсөн жилүүдэд чөлөөлсөн газар дээр дахин хашаа, хайс барьсан асуудал гарсан гэж байна шүү дээ. Магадгүй энэ цаашид давтагдахыг үгүйсгэхгүй. Хэрэв нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлсний дараа дахин хашаа баривал ямар хариуцлага тооцох вэ?

-Өнгөрсөн жилийн тухайд уг ажлыг дан ганц Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба л хэрэгжүүлээд явдаг байсан. Энэ жил арай өргөжиж байгаа. Өөрөөр хэлбэл, Хотын стандарт, хяналтын газар, НМХГ, НОБГ зэрэг боломжит бүхий л харьяа байгууллагууд хамтран хэрэгжүүлж, хяналт тавихаар төлөвлөсөн. Шон, хайсыг буцааж бариулахгүй байх тал дээр нь анхаарах гэхчлэн бүх арга хэмжээг цогцоор нь авна.

Иргэд: Зөвшөөрөлгүй, ашигладаггүй гараашуудын оронд ногоон байгууламжийг нэмэгдүүлээсэй

Иргэд нийтийн эзэмшлийн зам, талбайг чөлөөлөхөд дараах байр суурийг илэрхийлж байна.

-Улаанбаатар хотод цэцэрлэгт хүрээлэн, хүүхэд залуучуудад зориулсан газар цөөхөн болохоор тиймэрхүү чиглэлийн бүтээн байгуулалт хийгээсэй гэж бодож байна.

-Гол нь буулгаж байгаа гараашууд нь зөвшөөрөлгүй байгаа тохиолдолд ногоон байгууламж зэрэг бүтээн байгуулалт хийвэл зүгээр байх.

-Энд тэндгүй ашигладаггүй хуучин гараашуудтай. Хажуугаар нь зөрж өнгөрөхөд хүртэл хэцүү, хог шороо ихтэй, хүмүүс шээж, баагаад бас л хэцүүхэн л харагддаг шүү дээ.  Ялангуяа хүүхдийн цэцэрлэгийн урд ийм гарааш олон байдаг болохоор хурдан буулгаасай л гэж бодож байна.

-Тоосгон гараашууд  хотын өнгө үзэмжид муугаар нөлөөлөхүйц л харагддаг. Мэдээж хувь хүний өмч хөрөнгө байгаа л байх. Гэхдээ зөвшөөрөлгүй гарааштай бол нийтийн эрх ашгаа бодож нураах л хэрэгтэй болов уу.

-Ногоон байгууламжуудыг нэмэгдүүлбэл агаарын бохирдлыг ч бууруулахад дэмтэй. Тэгэхээр зөвшөөрөлгүй, ашигладаггүй гараашуудын оронд ногоон байгууламжийг нэмэгдүүлээсэй.

-Иргэдийнхээ эрүүл мэндийг бодоод ногоон байгууламжаа нэмж барихад түлхүү анхаарах хэрэгтэй байх.

-Тоосгон гараашууд чинь харагдах байдлаасаа ч муухай харагддаг. Тэгэхээр тэдгээрийг буулгаж, газар чөлөөлж байгаа ажил бол маш зөв гэж харж байгаа. Зөвшөөрөлгүй бол буулгасан нь л дээр.

 

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
40
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАХА
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
67 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.184.36] 2022/3/17
Хүний өмчийг нөхөн төлбөргүй нурааж болохгүй. Зүгээр мөрөөрөө амьларч бга хүмүүсийн өмч рүү орж, нураадаг.овоолсон шороо .битүү гарааш нурааж дахин зогсоол барина гэдэг чинь шийдэл үү. УБ т өөр хийчихмээр үүнээс өөр амархан юм үлдсэнгүй дээ.НУРААХ АЖИЛЛАГАА.наадахыг дэмжихгүй бна.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.39] 2022/3/16
Та хөрөнгө чинээгүй хүмүүсийн юмыг шууд буулгаад байна аа
0 | 0 Хариулах
Uyanga [202.126.89.129] 2022/3/16
Estoi zow darga mini dandaa mashintai irgediig bodood zogsool beldeed bn gej yu bhawde ene chin bas yawgan hunii zam suuh sandal taw tuhtai huuhdee salhiluulah gazar heregtei shuudee
0 | 0 Хариулах
Зочин [202.21.109.40] 2022/3/16
Граж буулгаад орон сууцан дунд машин хэрхэн байршуулахыг нь шийдэж өгөөч ээ. Цэцэр сургуулийн хажууд амьдарч буй иргэд үнэхээр хохирч байна
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.94] 2022/3/15
зөв өө зөв буулгах хэрэгтэй үнэхээр бохир байгаа юм чинь өөр яахын. Буулгаад цэцэрлэг барьчих хэрэгтэй.
0 | 0 Хариулах
Zochin [202.9.41.15] 2022/3/15
Xulgaisan munguu absandaa orood daraa toroldoo xereglej chadaxguishdee
0 | 1 Хариулах
Zochin [202.9.41.15] 2022/3/15
Alban tushaalt duration fizda
0 | 0 Хариулах
Zochin [202.9.41.15] 2022/3/15
Zugeer boxoo barildaad yb za
0 | 0 Хариулах
Zochin [202.9.41.15] 2022/3/15
Box fizda xereggui
0 | 0 Хариулах
Zochin [202.9.41.15] 2022/3/15
Zail fizda
0 | 0 Хариулах
Zochin [202.9.41.15] 2022/3/15
Erguu min ard tumen uurtai baigaa shuu neg udur chi shoroond buluulj suuna shuu. Alna shuu nobshoo. Zugeer zailaa
0 | 0 Хариулах
Zochin [202.9.41.15] 2022/3/15
Yun garaash be? Tsaana chin buteen baiguultaa xiij duusaad olon jil taiban amidarch baina. Mongol yag war 3 baina ene tend shoroo oboolson yag Ukraine shig 1 torxiin xuleen abax gej. Shiroo oboolson yag bumbugduud xaysan. Xaraad gutarch baina. Zogsool baixgui buun xulgaich nar tord garsan fizdaa nar .odoo ta nar ingej ybjeeg ur xuuxduudiig chin ard tumen uzen yadaj amia xorluulax tsag bolnoo shuu xatuu xelchii.
0 | 0 Хариулах
Ламба [64.119.18.201] 2022/3/15
Газрыг нькзарсан Отгонбаатар гэгч НИТХ-ын гишүүн, Батцагаан СХД-ийн газрын албаны дарга гээд хохироогоод цулайсан хүмүүс бж л бна
0 | 0 Хариулах
иргэн [202.9.41.19] 2022/3/15
нөхөн төлбөр авьяа дээрэмчдээс. анхнаасаа юу гэж бариулсан юм бэ бас л мөнгөөр авсан жирийн ардын өмч
2 | 0 Хариулах
Заяа [66.181.184.87] 2022/3/15
СХД-ийн 1 хорооллын 36 сургуулийн хажууд зочид буудлыг буулгах юм уу. Ёстой муухай суургуулийн хажууд зочид буудал байна гэж юу гэсэн үг вэ?
1 | 0 Хариулах
Загд [64.119.19.126] 2022/3/15
Энхтайвны гүүрний баруун талын гарагуудыг буулгаж голын хажууд ногоон байгууламж хийгээрэй
1 | 0 Хариулах
Odnoo [202.126.90.89] 2022/3/15
Hamgin tvrvvnd hurs utaanaas salhin tuld barilgajuulah heregtei shv vvv
1 | 0 Хариулах
Жинхэнэ авилгачид газрын албаныхан.. зарх газар [66.181.181.21] 2022/3/15
Жинхэнэ авилгачид . Зарах газар нь гологдоод үхлээ юу бузарууд
2 | 0 Хариулах
Зочин [66.181.181.21] 2022/3/15
Энэ бөх циркээ монголын ард түмэнд өгөөд үлгэр дуурайл үзүүлчих.. дараа нь 30. 40 хэмийн хүйтэнд гадаа машинаа хонуулаад асаах гээд үзчих ...
1 | 0 Хариулах
Zochin [202.9.40.236] 2022/3/15
En bol zuv zuv
0 | 0 Хариулах
Irgen [202.9.41.49] 2022/3/15
Lalruudaa ta nariin naad garaash nuraaj zam talbai chuluuluh gesnii tsaad sanaag irged bugd medej baigaa. Humuus umnuh shigee teneg baihaa bolison shu. Evguitvel evguitheer baigaa. Sumiyabazar tsag uyee medrehgui dalchignaj baigaad ajlaasaa husuulvaa. Anhaaruulsan shu. Aytaihan yavgan hunii zam bolon mashinii zai talbai zogsool zorchih hesgiin aytaihan zam hiichij chadahgui baij ene chigjuu hotod buh gazraa zarj shavaad baidag erguu lalruud mongold l baina. Hotoos telj gazar olgoltiig hotoos gadna hiihiig demjij uramshuulah yostoi lalruud ingeed mal tsarailchaad hot dotroo shahaad baihaar ene uls suirne l dee
0 | 0 Хариулах
Irgen [202.9.41.49] 2022/3/15
Hudlaa shaahaa bolioroi ene hotiin lalruudaa. Nogoon baiguulamj gesen neriin door barilgiin heden kompaniudad gazriig undur uneer zarj huvidaa mungu idej baigaa hotiin lalruud icheech bas bolioch. Oorsdoo anh gazar ugch garash bariulsnaa odoo bolhoor irgediin undsen huuliar zaasan erh boloh umchluh, amgalan taivan ayulgui amidrah erhend haldahaas ichihgui bnu? Ta nart bish yumaa gehed ta nariin huuhduuded chn haraal hurne dee amlay. Jishee ni, 13-r horoolliin 21-r surguuliin zuun urd tald baisan garaashuudiig nuraaj tohijuulna gesnee odoo hurtel dutuu hiigdsen zam talbaitai atlaa barilgiin hashaa garaash nursnii margaashnaas barigdaad gazriig ni uhaad eheltsen. Odoo dotor hashaand ni barilgiin suuri uhaa shaatsan. Huuchin baisan mashin zam nariissnaas bolj yavgan hun ni dairuulchih geed, mashinuud hoorondoo shurgeldchih geed, huuchin bairandaa baisan hogiin saviig naashluulsnaas bolj yag zamruu hog ni asgarch orj ireed yavgan hunii yag zam deer tom hogiin bunker shaatsan. Lalruudaa
2 | 0 Хариулах
зочин [66.181.161.51] 2022/3/14
ТОМХОН ШИГ ОЛОН ДАВХАР АВТО ЗОГСООЛ БАРИХЫГ БОДОЕ ОО. ХААШДАА МАШИНУУД БАГАСАНА ГЭСЭН ЯМАР Ч ҮНДЭСЛЭЛ АЛГА. МАШИНУУДАД 2 Л БАЙГУУЛАМЖ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ЗОГСОХ БАС ЯВАХ
3 | 1 Хариулах
Хан уулын 3-р хороо [64.119.18.14] 2022/3/14
Хан-Уулын Тэлмүүн хотхоны хойно байгаа Дунд голын хэсэг хашаа хийхгүй бол гол руу хог ороод байна
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.117] 2022/3/14
Зайсангаа буулгаачээ эхлээд. Зөвшөөрөлгүй, хууль зөрчиж барьсан бүхэл бүтэн хороолол шүү. 1, 2 жил зүлэг, мод гэж байгаад нэг өглөө сэрэхэд 20 давхар байшин барьна гээд байж байна даа. УБ дах газрын дээрмийн түүх нь тийм. Зориулалтын бус үйл ажиллагаа явуулж байгаа циркээ циркчдэд нь өг. Түүний дараа гараш ярьна шүү.
2 | 0 Хариулах
Зочин [192.82.86.211] 2022/3/14
Ха ха тэнэг дурак вэ чи.
0 | 0 Хариулах
Sugar [202.9.41.49] 2022/3/15
Huts alna shu hulsnii bicheech min
1 | 0 Хариулах
Sugar [202.9.41.49] 2022/3/15
Harin tiin. Hudlaa chadah chadahgui humuuseesee shiiregnecheed tsaad undsen sanaa ni barilgiinhand garaash baisan gazriig zarj baina. Heden pzda nariig yaay daa
1 | 0 Хариулах
Sugar [202.9.41.49] 2022/3/15
Yag unen ene hun shg tungalag harmaar baina ene irged
0 | 0 Хариулах
иргэн [202.9.41.19] 2022/3/15
яг зөв дэмжиж байна дээрэмчидтэй тэмцье
0 | 0 Хариулах
Монгол [66.181.161.71] 2022/3/14
Хүүхдийн паркын газараа авяа
0 | 0 Хариулах
bek. [192.82.86.77] 2022/3/14
songinohairhanii 14 r bairnii urdah garaashiig buulgaj ugnu.uu
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.109] 2022/3/14
Mash zuv. Orond ni yavgan hunii zam, narlah talbai, tsetserlegt hureelen barirai, bitgii uursduu avaad shiguu baishin barichaarai!
1 | 1 Хариулах
Зочин [202.179.26.110] 2022/3/14
Маш зөв ажил, хотын даргыг 200 хувь дэмжиж байна. Гараж тойроод шээс баас, хөрсний бохирдол, газрын буруу төлөвлөлт гээд хотыг маань хамгийн муухай харагдуулж байна.
3 | 2 Хариулах
Зочин [202.9.46.103] 2022/3/14
Оронд нь байшин баривал ёстой эсэргүүцнэ
5 | 0 Хариулах
Sugar [202.9.41.49] 2022/3/15
Barij baigaa shde. Hiisen gazruudiig Ni shalgaarai. Barilga bariulah geed hashaa hatgaad gazriig ni uhaad baishingiin suuri tsutgatsan bgashde. Nudee neegeech
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.103] 2022/3/14
буулгаж бно, гэхдээ нөхөн төлбөр өгөх ёсттоой, бид жил бүрийн хураамжийг төлсөөр ирсэн
4 | 3 Хариулах
Зочин [202.55.188.109] 2022/3/14
Hutsaj bai! Uls gazraa butsaaj avch baina!
4 | 1 Хариулах
Зочин [66.181.165.44] 2022/3/14
Зөвшөөрөлтэй бол өгөх нь зөв, зөвшөөрөлгүй бол эсэргээрээ торгууль төлүүлж нэмээд буулгахад гаргасан зардлыг нь төлүүлэх хэрэгтэй.
3 | 1 Хариулах
иргэн [202.9.41.19] 2022/3/15
хуцаарай чи
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.59] 2022/3/14
Зогсоолын асуудлаа шийдээгүй байж юун хүний гараш буулгана гээд байгаам бэ. Газар эзэмших зөвшөөрөлтэй байхад яагаад нураана гээд цаас наагаад байгаа юмбэ. Хотын дарга гуай та дүүгийнхээ нураасан циркийн асуудлаа шийдчихээд дараа нь иргэдийн өмч рүү дайр. Саруул захын арын гарашуудыг нураагаад оронд нь склад маягийн юм барьчихсаны хаана нь ногоон байгууламж хийх гээд байна. Энэ мэт хүний юм руу дайраад танил талдаа барилга барих боломж олгох вий дээ. Зальтай шүү зальтай харж л байя даа. Битонон гарашуудыг цагтаа хүмүүс худалдан авсан л байж таарна. Гараш нураагаад нөхөн төлбөр өгөхгүй биздээ.
2 | 4 Хариулах
Зочин [202.55.188.109] 2022/3/14
Nuhun tulbur uguh yosgui, yagaad geheer uls gazraa butsaaj avch baigaa uchraas
2 | 1 Хариулах
FT [66.181.168.8] 2022/3/14
эзэмших эрх чинь хугацаа нь дуусангуут зөвшөөрөлгүй гарааш статустай болж байгаа мал даа
0 | 0 Хариулах
иргэн [202.9.41.19] 2022/3/15
маш зөв дуугарлаа. гараж мөнгөөрөө худалдаж авсан жирийн иргэд хохирч байхад ганц үг ч ган хийхгүй төмөр нүүрээ гаргаад дээрэмдэх юм аа
0 | 0 Хариулах
Зочин [124.158.68.82] 2022/3/14
Зам, талбайгаар дүүрэн машинаа ил тавьж хонуулдаг хот манайхаас өөр оронд байхгүй шүү. Эхлээд иргэдийг гарааштай болгох асуудлаа шийд...
3 | 4 Хариулах
Зочин [192.82.86.211] 2022/3/14
Бүх орон гадаа хонуулж байна дуракаа
0 | 1 Хариулах
Зочин [103.80.211.219] 2022/3/14
Сайн байна. Энэ олон хотхонуудын дундах хашаануудыг буулгаж, явган хүн явах замтай болгох хэрэгтэй байна. Том хорооллуудын дундуур явах машины туслах замуудыг нэмж барьж, төв замуудаа зүүн эргэдэг болвол түгжрэл тодорхой хэмжээгээр буурах боловуу. Мөн Богд уулын амуудыг хааж барьсан хороололууд дундаар уул гарах гарц нээх хэрэгтэй байна
3 | 1 Хариулах
Зочин [66.181.177.72] 2022/3/14
Дэмжиж бна.
2 | 0 Хариулах
Иргэн [202.21.104.2] 2022/3/14
МАШ ЗӨВ. ОДОО ДАВХАР ЗОГСООЛЫН АСУУДЛЫГ ШИЙДЭХ ХЭРЭГТЭЙ. БАЙГУУЛЛАГА, ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ ДУНД ЗОГСООЛГҮЙГЭЭС АСУУДАЛ ҮҮССЭН ХЭРЭГ ГАРЧ БАЙНА.
3 | 1 Хариулах
Зочин [120.142.31.236] 2022/3/14
hiisen ajilaa duustal hiigeerei neeh suriig yzuuleel gants garaach buulgaal bolij bolohgui shuu
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.89] 2022/3/14
Тэнэгтээд замын хажууд цэцэг тариад малтаад байв
0 | 1 Хариулах
Зочин [192.82.71.116] 2022/3/14
mash zuv, demjij bna. Odoo ugasa ene hotod zai duussan, uldsen john gazraa bugdiig nogoon baigulamj bolgoh heregtei, yalanguya hotiin tuv hesger. shiner baishin barih bol shine busuuded l tsegtstei, surguuli tsetserlegtei n hamt barih heregtei
4 | 1 Хариулах
зочин [66.181.179.121] 2022/3/14
Гражуудыг буугахдаа нөхөн төлбөр өгөө .Хувийн өмчийг дээрэмдэж байгаатй адил шүү дээ
4 | 6 Хариулах
Зочин [202.55.188.109] 2022/3/14
Hutsaj bai! Uls gazraa butsaaj avch baina
1 | 1 Хариулах
иргэн [202.9.41.19] 2022/3/15
муусайн дээрэмчид
0 | 0 Хариулах
Зочин [103.161.242.23] 2022/3/14
гарааш буулгаж болно харин буулгасан газарт барилга барихыг хатуу эсэргүүцнэ шүү
7 | 0 Хариулах
IRGEN [66.181.161.124] 2022/3/14
Буулгасан грашийн оронд зарим газарт нь ногоон байгууламж, зогсоол хослуулж хийвэл бас зүгээр шүү. Төлбөрийн зөв систем бий болгочихвол их юм цэгцэрнэ дээ. Эндээс хараарай ажил хариуцсан хүмүүс нь. https://news.mn/r/2532402/
2 | 0 Хариулах
IRGEN [66.181.161.124] 2022/3/14
Demjij bna. Hotiin tuviin zam talbai niitiin zogsooliig tulburtei bolgoh, zogsoj boldog boldogguigeer mash todorhoi yalgaad tsegtsleh irgenii sanaliig ta buhen mini neg unshaad uzeech. Avah sanaa ih baih yum. https://news.mn/r/2532402/
2 | 0 Хариулах
Гэрэл [192.82.72.136] 2022/3/14
Хувь хүний өмчид маш бүдүүлэгээр халдаж бнаа, гараж буулгаж болноо, гэхдээ тодорхой нөхөн олговор өгөх ёстой ш дээ. Зайсангийн том том байрнуудыг ард түмэнд таалагдахгүй бна гээд нураачихтай адил юм биш үү?
2 | 8 Хариулах
Зочин [202.55.188.109] 2022/3/14
Hutsaj bai! Uls gazraa butsaaj avch baina!!
0 | 1 Хариулах
FT [66.181.168.8] 2022/3/14
битгий эргүүтээд байгаач наад захын өмчийн ойлголтгүй дурак вэ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.10] 2022/3/14
Эргүү бөх цирк яаачвааа
2 | 2 Хариулах
FT [66.181.168.8] 2022/3/14
цирк энд ямар хамаатайн сарампай гараашаа аваад зайл
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.10] 2022/3/14
Тр яхвээ цирк яаачваа махан толгой дүүгээсээ циркииг нэхэмжлээчээ сумтайллрааа
0 | 1 Хариулах
Иргэн [150.129.143.192] 2022/3/14
Грашийг нь буулгаж болно. Гэхдээ зохих хэмжээний нөхөн олговор олгож, тухайн граш эзэмшигчийг хохиролгүй болгох ёстой. Хүний хувийн өмч шүү!!! Ингэж бүдүүлгээр халдаж болохгүй. Ямар нийгэмд амьдраад байнаа ер нь
6 | 5 Хариулах
Зочин [202.55.188.109] 2022/3/14
Hutsaj bai! Uls gazraa butsaaj avch baina! Uhseniih chin nuhun tulbur ve. Chi uuruu ter shavar tagzaa durtai gazar ruugaa zuuguud yavahgui yu
2 | 0 Хариулах
иргэн [202.9.41.19] 2022/3/15
чи өөрөө хуц
0 | 0 Хариулах