ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

Амгалан дулааны станцын гэмтлийг 03:50 цагт засварлаж дуусжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2022 оны 1 сарын 28
iKon.MN
 

Амгалан дулааны станцад гэмтэл гарсны улмаас өчигдөр буюу нэгдүгээр сарын 27-ны оройноос Баянзүрх дүүргийн зарим орон сууцнууд хэрэглээний халуун ус, халаалтгүй болсон байна.

Тодруулбал, тус станцад тог тасарснаас сүлжээний насос зогссон аж. Улмаар хэвийн ажиллаж байсан зуухнууд дээрх ус уур болон хувирч хотын дулааны сүлжээний даралт эрс өссөнөөс хоёр газар дулааны сүлжээнд гэмтэл илэрсэн байна. Өөрөөр хэлбэл, дулааны сүлжээний даралт маш богино хугацаанд ажлын даралтнаас хоёр дахин өссөн учир зарим газар нь гэмтэл гарсан хэмээн албаны зүгээс тайлбар хийсэн.

Уг гэмтлийг засварлахаар Улаанбаатар дулааны сүлжээ ХК-ийн хоёр бригад ажиллаж эхэлжээ.

Нийслэлийн хэвлэлийн албанаас өгсөн мэдээллээр 03:50 цагт гагнуур дуусаж, Кино үйлдвэрийн салаанд задарсан 200мм-ийн ган хоолойн гэмтлийг олж гагнаж дууссанаар тэр хавийн салааг залгаж эхэлсэн байна. Ингэхдээ сүлжээний даралт, температурыг аажуухан нэмэгдүүлж ажлын даралтад хүргэх аж. Ийнхүү ойролцоогоор таван цагийн дараагаас хэвийн ажиллаж эхэлнэ гэж үзжээ.

Амгалан ДС-ын гарах халууны хэмийг 07:00 цаг гэхэд 100 хэмд хүргэх даалгаврыг албаны зүгээс өгсөн байна.

Дулааны станцын зуухыг дүүргээд галлаж эхэлсэн бөгөөд өнөөдөртөө хоёр зуух нэмж галлана гэдэг мэдээлэл өглөө.

Мөн 2Г магистралийн “Кино үйлдвэр”-ийн салаа Ф200мм-ийн шугамын гэмтлээс шалтгаалж Кино үйлдвэр орчмын дөрвөн орон сууц, 19 аж ахуйн нэгжийн хэрэглээний халуун ус болон халаалт хязгаарлагдсан гэж “Улаанбаатар дулааны сүлжээ” ХК-аас мэдэгджээ.

Амгалан дулааны станцын гэмтлээс шалтгаалж Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа Зүүн түгээх төвөөс хэрэглээний халуун ус болон халаалтаа авдаг нийт 24 ус дулаан дамжуулах төвийн үйл ажиллагаа доголдсон байна. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
15
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
44 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.26.193.200] 2022/1/29
Сүлжээний ус нь шууд зуухан дундуураа явдаг тийм станцыг 2014 онд 100 сая ам.доллараар барьсан гэхэд итгэмээргүй юм даа. Ядаж дулаан солилцуулагч тавьдаг байгаа даа гэтэл үгүй шүү дулааны станц чинь хоёр өөр эх үүсвэрээс хоёр талын цахилгаан тэжээлтэй байх ёстой биздээ???
0 | 0 Хариулах
Зочин [202.9.41.47] 2022/1/28
Enenees ih shvddee hudlaa shaagaad
0 | 0 Хариулах
Иргэн [64.119.24.144] 2022/1/28
Нягтын шахалтыг салаа шугмууддаа сайн хийх хэрэгтэй, хариуцаж байгаа конторууд хийлгэхгүй тохиолдол байдаг шүү. Сайн хийлгээд тэнцээгүй шугамаа солиод явбал иймэрхүү аваарын үед эрсдэл бага байна
0 | 0 Хариулах
иргэн [103.26.194.145] 2022/1/28
Өвлийн хүйтэн шөнө гадаа ажиллаад зогсож байгаа хэдэн засварчдын цалинг нэмж олгомоор юм.Чанаргүй труба шахцан балиар дарга нарын өмнөө ингээд гэр орондоо ч очиж чадахгүй ажиллаад зогсож байх юм.Гэтэл дарга нар нь худлаа худлаа том том юм бүлтрээд дулаан өрөөндөө сууж байгаа.
1 | 0 Хариулах
Зочин [64.119.20.128] 2022/1/28
Odoo boltol halaalt ireegui l bn, gertee osgoj uhlee
0 | 0 Хариулах
зочин [202.131.248.166] 2022/1/28
Ослын шалтгааныг түргэн шуурхай засварлаж хэвийн байдалд оруулсан бүх ажилтнуудад баярлалаа.
2 | 0 Хариулах
Зочин [64.119.27.234] 2022/1/28
sain ajillajee odoo hewiin bolgochuul bolloo doo. ene huitend hewiin gallagaatai 3n zuuh zogsoogood butsaagaad gallaad hewiin bolgono gedeg bol bus l ih ajil shuu dee. ene olon jil bolson suljeeg butneer ni solij bol chadahgvi shuu dee. chadlaaraa l soliod l bga ni ter bh. ternees gadna achaalal 2 dahin nemegdeed bhad 2 hon gazar zadarsan gedeg bol mash sain bn gej uzeh yum bishu ?
4 | 0 Хариулах
Зочин [64.119.17.132] 2022/1/28
Бичгийн цаас шиг болцон трубаг зун цагт сольж болноодоо здааа
0 | 2 Хариулах
зочин [202.131.248.166] 2022/1/28
Чам шиг боловсролгүй хүн хог байснаасаа байгаагүй нь дээр биш үү.
1 | 0 Хариулах
МОНГОЛ [202.126.88.33] 2022/1/28
Шууд ажилла мэдэхгүйгээр даалгавар өгвөл хорлон сүйтгэх ажиллагаа шүүүү.!! энэ тд д зөвхөн инжинерүүд шийд гаргана, дарга нар зүгээр л хүлээ.. хорлох ажил нэмж битгий хийгээд бай !
7 | 0 Хариулах
Зочин [202.55.188.33] 2022/1/28
Американ дэнжид халаалт халуун ус байхгуй л байна. Нээх унэтэй байранд орчоод сард 42000 Сех телеед байдаг. Тог байнга тасарна, одоо ингээд халаалт халуун усгуй месен хонгил болцон, хэрэг алгаа. Газар авч хашаа хатгаад сайхан байшин барьж нам даралтаар халаагаад бохироо соруулж шийдээд амьдарсан нь ч дээр юмуу гэж суулийн уед бодогдох боллоо.
8 | 0 Хариулах
Баянзүрх дүүрэг 14-р хоро [66.181.184.114] 2022/1/28
Одоо ч гэсэн хүв хүйтэн хэвээрээ л байна 1 сарын 28-ны 11:20минут Нялх нярайтай хүүхэд л өвчин тусчихгүй бол болоо доо гээл халхыг нь хүлээгээл байж байна
2 | 0 Хариулах
Бзд иргэн [66.181.160.73] 2022/1/28
Бзд тэр чигтээ л халаалт халуун усгүй байнаа хэдхэн байрны асуудал шиг л юм бичээд байхын! Өчигдөр 5ц үед тасарсан одоо 11:15 болж байхад ирээгүй л байна шүү!!!
3 | 1 Хариулах
Зочин [202.55.188.83] 2022/1/28
zuun 4 zamd odoo boltol halaalt ireegui aimaar huiten l bn daa huuhed l ovdchihgui bol busad n yah ve ged suuj bn
2 | 0 Хариулах
[64.119.27.96-д [66.181.183.115] 2022/1/28
Тавинбэх сайдаа, Амгалангийн станцын өргөтгөлийн ажлыг эхлүүлээчээ.Энэ олон айл өрх өвлийн хүйтэнд хэцүүдэх нь байна! юу хийгэд цаг алдаад бна вэ
0 | 0 Хариулах
АМГАЛАН [202.179.26.202] 2022/1/28
ЗУРАГ ДЭЭРХИ ХООЛОЙ ЗЭВЭРСЭН БАЙЖ Л ДЭЭ. ЗОЛИГ ЧЭН. КК
0 | 0 Хариулах
Зочин [64.119.17.216] 2022/1/28
сайн ажиллажээ. залуучууд биеэ бодоорой
10 | 0 Хариулах
Иргэн [66.181.182.93] 2022/1/28
Аваар гарсан гол шалтгаан нь Амгалан Дулааны Станцын Цахилгаан хангамж нь тасарсан гэж байна ... 2 талын тэжээлтэй баймаар юм ... Нэг талын тэжээл тасархад нөгөө талаасааа автоматаар залгагддаг ...Үүнийхээ учир шалтгааныг олно биз дээ...
6 | 0 Хариулах
Зочин [66.181.189.254] 2022/1/28
Энэ хоолой хэддүгээр зууных вэ
1 | 0 Хариулах
иргэн [66.181.178.234] 2022/1/28
Засвар хийх ч яахав.Гол нь энэ хоолой хэдэн онд засварт орсонбг нь шалгамаар.Засвар хийж байна гээд жил болгон л ус хаагаад байдаг.Засвараа хийхгүй хийсэн нэрийдлээр улсаас мөнгө авцан ч юм билүү
7 | 2 Хариулах
Зочин [202.9.46.172] 2022/1/28
Газар доогуур явж байгаа шугам сүлжээний гэмтлийг урьдчилан тааварлах боломжгүй. Жил бүр нягтийн шахалт хийж, шаардлагатай магистрал шугам дээр засвар үйлчилгээ хийгддэг. Тэр хугацаанд ОСНААУГ Дулаан дамжуулах төвүүд дээрээ өвлийн бэлтгэл ажил засвар үйлчилгээгээ хийдэг. Тэрнээс биш уйдсандаа газар ухаад муу шугам хоолойгоор солиод байгаа юм байхгүй. Зарим хүмүүс бас л гаригийн бодолтой хэвээрээ байна шүү. Дулааны станц сүлжээний талаар түй ч мэдлэг байхгүй байж ингэж ярьж болохгүйээ.
8 | 1 Хариулах
иргэн [66.181.178.234] 2022/1/28
Өөрөө мөнгө аваад идцэн хүнүү.Айсандаа өөрөө харин мэдлэггүй юм бичиж байна.Гэрээт компаниудаар засвар хийлгэдэг, өөрөө харин гэрээт компани нь хэдэн дулааны дарга нарын танил тал байдаг.Өөрөө гэрээт компанийх нь хүнүү эсвэл мөнгө авахд идцэн мэргэжилтэн үү.Айгаад үхлээл дээ хаха
2 | 4 Хариулах
Зочин [66.181.161.71] 2022/1/28
Хүнийг ингэж хардаж сэрдэх чинь сэтгэцийн өвчин шүү. Эртхэн сэтгэцийн эмчид үзүүлж эдгээрэй, амжилт
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.172] 2022/1/28
Мммм дада гэрээт компани биш Дулааны сүлжээ ТӨХК инженер техникийн алба өөрсдөө засвар үйлчилгээгээ хийдэг шүү.
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.156] 2022/1/28
Цахилгаан дулааны эрчим хүчээ үнэгүй өгөөд байхаар дулааны шугамаа бүрэн сольж чадахгүй байгаа юм бишүү
1 | 0 Хариулах
Gunee [192.82.89.253] 2022/1/28
Sain ajillaj ee amjilt
0 | 0 Хариулах
Зочин [192.82.73.214] 2022/1/28
Хальс болтлоо нимгэрч зэвэрсэн харагдаж байна, гагнуур авахуу?
2 | 0 Хариулах
Mundag ajillaj, huran arg [183.177.99.226] 2022/1/28
Мундаг ажиллаж, хурдан арга хэмжээ авсаан. Маш их баярлалаа. Орой унтахад гэр их хүйтэн байсан, гадаа ажиллаж байгаа хүмүүсийн төлөө санаа зовоод хүүтэйгээ ярьж л байлаа. Энэ хүйтэнд шөнөжин ажилласан байна. Маш их баярлалаа.
18 | 0 Хариулах
Зочин [103.14.38.214] 2022/1/28
Ийм болсон эд гагнуур авах уу.
3 | 1 Хариулах
Зочин [203.98.76.43] 2022/1/28
Shuurhai ajallaj ee. Ubds amjalt.
3 | 0 Хариулах
M [202.126.90.40] 2022/1/28
ter nasos tsahilgaangui bolood untarsan ym bol nuuts erchim huchnii uusguur baidaggui ym uu? disel generator etr baidaggui ym uu.
3 | 0 Хариулах
Zochin [202.9.41.26] 2022/1/28
heldej uhlee halaalt avie
1 | 2 Хариулах
Зочин [66.181.183.115] 2022/1/28
Гэмтэл гарсан гээд бна ш дээ оркоо. Гэр хорооллоос ирсэн эсвэл хедеенеес байрны соел мэдэхгуй байж дураараа хуцдаг. Ямар хашаа байшин шиг байрыг нам даралтаар халаах бищ
5 | 0 Хариулах
Zochin [202.9.41.26] 2022/1/28
tavin beh ogzor irged dulaan haluun us alga evel gadaa 25 gradus huiten bn
0 | 1 Хариулах
Зочин [66.181.176.125] 2022/1/28
Гэмтэл гэнэтийн байдаг. Харин ч шуурхай арга хэмжээ авч байгаа хүмүүстээ баярлах хэрэгтэй.
1 | 0 Хариулах
Тони [66.181.191.66] 2022/1/28
Цахилгаан станц барихдаа томоохон мэргэжлийн компанаар бариулж байгаачээ.5 толгой цахилгаан станцыг бас л мэргэжлийн бус компанид өгөх гээд 10% ын Даваасүрэн зүтгээд байгаа гэхийн
1 | 1 Хариулах
Zochin [202.9.41.26] 2022/1/28
turbo edelgee muudaj jil bolgon gazar uhaj shugam solidog hamagiin muu nimgen hulhi temereer solijee
4 | 1 Хариулах
Gotov [202.9.46.52] 2022/1/28
Ene shugam ch nemergui boljee!!zevendee idegdeed duuslaa,,,
3 | 0 Хариулах
Zochin [202.9.41.26] 2022/1/28
Oron suuz halaalt haluun us tasarsan heldleebayn zurkh duureg
1 | 0 Хариулах
сэтгэгдэл [192.82.92.19] 2022/1/28
Жил болгон л засвар хийж, эвдрэл гэмтэл өвөл болгон л гарах юм. Ядаж 2 жилдээ ямар ч асуудалгүй шугам хоолой тавьж болдоггүй л юм байхдаа. Шөнийн турш ажилласан 2 бригадын залууст баярлалаа. Халаалт одоо ирээгүй байгаач тун удахгүй ирнэ гэж найдья
12 | 1 Хариулах
зочин [202.70.44.46] 2022/1/28
Шугам сүлжээний 60% нь хуучирсан хө
1 | 0 Хариулах
иргэн [66.181.178.234] 2022/1/28
харин тийм.энэ хоолой л лав өчнөөн олон жил болсон л хараг даж байна.тэр хэсэгт хэдэн онд засвар хийснийг шалгамаар ш дээ
1 | 0 Хариулах
Зочин [43.228.131.90] 2022/1/28
ЖИЛ БОЛГОН Л Э НД ТЭНД ШУГАМ СОЛЬДОГ, ХУЛХИ ШУГАМАА БОЛИМООР ЮМ, БААХАН ХҮНИЙ ХҮЧ ХӨДӨЛМӨР, ДАРГА НАР ШУНАЛАА ДАРМААР ЮМ, ТЭГЭЭД ШАМБААРАЛДУУЛААД БААХАН БАРИЛГА, ДУЛААНЫ ЗӨВШӨӨРӨЛ ХЭН ӨГДӨГ БАЙНАА. ХАА ХААНАА ШУДАРГА БАЙЯ. ӨВЛИЙН ХҮЙТЭНД БААХАН ЗАЛУУЧУУД Л ГАЗАР УХАЖ БАЙДАГ БОЛЛОО
0 | 0 Хариулах
G. [202.21.108.10] 2022/1/28
Амжилт залуусаа. Мундаг шүү бахархаж байна
3 | 0 Хариулах