• 6 сарын 12, Пүрэв
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Сумъяабазар: Эхний ээлжид түгжрэл бууруулах хүрээнд сурагчдын хамран сургах тойрог, нийгмийн чиглэлд хөрөнгө оруулалт хийнэ

Т.Саран, iKon.mn
2021 оны 11 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн баталсан.  Ирэх 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхлэх энэхүү хуулийн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазартай ярилцлаа.

-Нийслэл хотын хөгжлөөр улс орны хөгжлийг хэмждэг. Эрх зүйн байдлын тухай хуулиа шинэчлэн батлуулсан Улаанбаатар хот бие даасан төсөвтэйгөөр хөгжих боломж бүрдлээ. Хөгжлийн концепцоо хэрхэн тодорхойлсон бэ гэдгээс ярилцлагаа эхэлье?

-Нийслэл Улаанбаатар хотынхоо түүхийг эргэн харахад хөгжлийн хувьд үсрэлт хийсэн цаг хугацаа нь 1965-1985 он. Тэрхүү 20 жилд өнөөгийн Улаанбаатар хотын өнгө төрх бүрэлдэж, ерөнхий дизайн тавигдсан байдаг. Харин нийгмийн шилжилт, өөрчлөлт явагдсан 1990-ээд оноос хойш төр засгийн зүгээс Улаанбаатар хотын хөгжилд дорвитой өөрчлөлт хийхүйц шийдвэрийг гаргаж байгаагүй. Хот асуудлаа өөрөө зохицуул гээд орхичихсон байх жишээтэй. Тухайн үед 500 мянга гаруй  байсан хүн амын тоо өдгөө 1.6 сая шахам болжээ.

Хүн амын тоо л гэхэд гурав дахин өсөж, нягтаршил нэмэгдсэнтэй  холбоотой дулаан, цахилгаан эрчим хүч, хог цэвэрлэгээ, хот тохижилтын зардал мөн төдий хэмжээгээр нэмэгдэх нь тодорхой.  Хотын захиргаа, удирдлагын зүгээс иргэдийнхээ ая тухтай амьдрах нөхцөлийг хангах үүднээс ажилласаар ирсэн.

Гэхдээ бид цаашдаа энэ байдлаар урагшлах бус, эрчимтэй хөгжмөөр байна. Дэлхийн түвшинд хүрсэн хот болмоор байна. Метрополитон хотын хэмжээнд хүртэл хөгжмөөр байна. Үүнийг манай хотын иргэд хүсэж байгаа, би ч хүсэж байна, та ч хүсэж байгаа. Үүний үндсэн нөхцөл нь юу вэ гэхээр суурь нөхцөлөө маш сайн гаргаж ирж байж шийдэлд хүрэх  ёстой.

Юун түрүүн бид эрх зүйн шинэтгэлийг хийлээ. 3-4 жилийн турш хүчтэй ярьсан Монгол Улсын Үндсэн хуулийн шинэчлэл 2020 оны тавдугаар сард УИХ-аар батлагдсан. Үндсэн хуулийн өөрчлөлтийг дагалдсан органик хуулиудын араас Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчлэлийг батлуулсан. Нэгжийн хуулийн шинэчлэл нь Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн суурь нь болж өгсөн.

-Тэгэхээр Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль нь нийслэл хотын эрчимтэй хөгжлийн эхний боломж гэж хэлж болох нь ээ. Хот төсвийн хувьд бие даахын дээр төсвөө тэлж бонд, концесс гаргах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой болж байгаа. Эдгээрийг эрэмбэлбэл эхэнд нь юуг хэлэх вэ?

-Улаанбаатар хот шатлал ахиж, яамдын түвшинд хүрч буй бол дүүргүүд маань аймгийн түвшинд хүрч байгаа. Хот, дүүргийн төсөв нэлээд хэмжээгээр тэлж байна. Хороо төсөвтэй байх асуудлыг дүүргийн хэмжээнд шийдэх боломжтой гэж харж байгаа. Нэг хороо 10-15 мянган иргэний асуудлыг зохицуулж буй анхан шатны нэгж учраас тодорхой хэмжээний төсөвтэй байж, өөрсдийн хэмжээнд шийдвэр гаргадаг болно. Үүнийг дагалдан төрийн боловсон хүчин, анхан шатанд ажиллаж буй албан хаагчдын дадлага, мэдлэг, чадвар нэмэгдэх давуу тал бодитой бий болж байгаа. Эдийн засаг талаасаа сая хэлсэнчлэн төсвийн хувьд, концесс, бондын хувьд ч бие даана. Мөн гадаадын эх үүсвэр татах боломж өсөн нэмэгдэх нөхцөл бүрдэж байгаа. Үүнийг гадаадын хөрөнгө оруулагч нар олоод харчихсан байгаа юм.

Манай эдийн засаг богино хугацаанд сэргэж болохоор харагддаг

-Хот хөрөнгө оруулагчдыг татах суурь Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн хуулиар тавигдсан гэсэн үг үү. Энэ тал дээр ямар яриа хэлцлүүд хийгдээд байна вэ?

-Гадаадын хөрөнгө оруулагч нар хаана хууль, эрх зүйн зөв зохицуулалт байна, хаана зөв бодлого байна, хаана хөрөнгө оруулбал богино хугацаанд үр дүн  гарах вэ гэдгийг харж хөрөнгө оруулалт хийдэг.  Монгол Улсад  их, бага хөрөнгө оруулж буй гадаадын санхүүгийн байгууллагууд хотын хөрөнгө оруулалтад эхний ээлжид орж ирж байгаа. Тухайлбал, Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпорац, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн  банк,  зарим орнуудын Хөгжлийн банкнууд Улаанбаатар хотын төслүүд рүү орох сонирхлоо илэрхийлээд эхэлсэн.

LRT буюу хөнгөн галт тэрэгний чиглэлээр, нийтийн тээвэр буюу цахилгаан галт тэрэг, дээрээс нь цахилгаан дугуй, цахилгаан такси үйлчилгээ зэрэгт хөрөнгө оруулах хүсэлтэй томоохон компаниуд хүртэл хандаж байна. Хамгийн сүүлд гэхэд Чехийн Элчин сайд ложистикийн салбарт хөрөнгө оруулах хүсэлтээ илэрхийлсэн. Япон Улс дагуул хотуудын чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлсэн. ЖАЙКА-гийн төлөөлөгчидтэй мөн уулзахаар товлоод байна. Инженерийн байгууламж бол хүний нүдэнд харагдахгүй ч газар доорх хот болон оршиж байдаг.

Үүнийг бүрэн  шинэчилж байж, дулаан байх, гэрэл гэгээтэй байх бүх суурь нөхцөлүүд бүрдэх юм. Тиймээс томоохон хэмжээний санхүүгийн эх үүсвэр,  хөрөнгө босгож, томоохон бүтээн байгуулалт хийх шаардлага зүй ёсоор тулгарч байна. Энэ бүхэнд улсын хөгжлийн болоод хөрөнгө оруулалтын бодлого асар том дэмжлэг болж байгаа.

Ерөнхий сайдын өргөн барих гэж буй эдийн засгийг дэмжих хуулийн төслүүд, хөрөнгө оруулалтыг сайжруулах хуулийн төслүүд, Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэс Тавантолгойн төслүүдийг маш сайн цэгцэлж эрэмбэлээд ирвэл манай эдийн засагт хурдтай үсрэлт бий болгож, эдийн засаг гэрлийн хурдаар тэлэх боломж бий болно гэж харж байгаа. Уул уурхайн сайд байсан хүний хувьд хэлэхэд, манай эдийн засаг бол богино хугацаанд сэргэж болохоор харагддаг. Ард иргэд ч тэгж хүлээж байна. Гол нь хариуцаж буй хүмүүс нь манлайлалтай, зориг зүрхтэй, санаачилгатай баймаар байна. Тэгж чадна гэсэн хүлээлт байна. Яагаад гэвэл тэдгээр хүмүүсийн хийж буй ажил Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад шууд нөлөөлж байдаг.

Хот бол хот, нийтийн аж ахуйн чиглэлээр байдаг хүчин чадлаараа чармайн ажиллаж байгаа. Тэгэхээр энэ бүхэн ганц зүйл дээр очиж зогсдог. Энэ бол  хууль. Бид хуулиа нэлээд өргөн хүрээнд батлуулж чадсанаараа бахархаж байгаа. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд ч дэмжиж байгаа. Тэдний дэмжлэг итгэл,  бодлогын дэмжлэгийг алдахгүйн төлөө хотын удирдлагууд ажиллах болно.

-Төрийн бодлого нэгдмэл байж үр дүн тодорхой гарна, тийм үү?

-Тэгэлгүй яах вэ. Төрийн гурван өндөрлөг нэг шугаман дээр, нэг цонхоор харсан шийдвэр гаргаж байгаа. Энэ бол асар том хүч. Энэ хүчийг алдаж болохгүй. Энэ цаг хугацаандаа эзэн байх ёстой.

-Дагуул хот байгуулах, хөрөнгө оруулалт татах таатай бүсүүд бий болгох тал дээр ямар бодлого баримталж байна вэ?

-Улаанбаатар хот дагуул хоттойгоор хөгжих бодлогыг  “Алсын хараа 2050” бодлогын баримт бичиг болоод Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд тусгасан. Улаанбаатар хот  бол улсын хөгжил, улс үндэстний нүүр царай. Тиймээс хотын бодлогыг  дэмжиж хөрөнгө оруулж буй УИХ, Засгийн газрын дэмжлэг оновчтой шийдэл. Цаашид үргэлжлээд явах байх гэж итгэж байгаа. 

Түүнчлэн төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах гарц бол дагуул хот. Дагуул хот бол эдийн засгийн чөлөөт бүс байна, эдийн засгийн чөлөөт бүс нь тусгай зохицуулалттай байна гэж хуульчилсан. Энэ дагуу дагуул хот хариуцсан орлогчтой байх ёстой юм. Дагуул хотод хийгдэх ажлууд маш их байна. Ямар ямар хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх юм, татварын зохицуулалт нь яах вэ гэхчлэн асуудлууд хэлэлцэх түвшиндээ явж байгаа.

Ер нь бол дагуул хот Улаанбаатарын нүүр царай болсон хот байх юм. Инчон гэхэд л Сөүлийн дагуул хот шүү дээ. Инчоныг олон улсын нисэх буудлаар нь дэлхий андахгүй. Түүн шиг  дагуул хотод маань олон улсын нисэх буудал буюу агаарын зам, Богдхан төмөр зам, олон улсын А3 хурдны замын уулзварууд гээд зам, тээвэр ложистикийн томоохон төв болон хөгжих боломж бүрдэнэ. Үүнийг дагасан хот төлөвлөлт, худалдаа үйлчилгээ, ажлын байр бий болно. Тэнд маш том эдийн засаг бий болох юм.

-Хот засаг захиргааны бүтцээ шинэчилнэ гэдгээ мэдэгдсэн. Яаж шинэчлэх вэ?

-Ерөнхий сайд үндэсний хороодыг өөрчиллөө шүү дээ.  Эдийн засгийг эрчимжүүлэх хороо, түгжрэл бууруулах буюу хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах хороо, цахим шилжилт буюу төрийн хүнд суртлыг бууруулах хороо, олимпизмыг дэмжих хороо, орон сууц буюу нийгмийн дундаж давхаргыг дэмжих хороо гэхчлэн. Яг энэ хороодын чиглэлээр хот бүтцээ боловсруулна.  Энэ нь төрийн бодлогын уялдаатай холбоотой. Шууд харилцах, хурдтай явах зохицуулалт байх юм.

-Яг одоо төсөв хэлэлцэж буй цаг үе. Хот ч мөн төсвөө удахгүй батална. Хамгийн эхэнд онилсон хөрөнгө оруулалт юу байх вэ?

-Эхний ээлжид түгжрэл бууруулах хүрээнд сурагчдын хамран сургах тойрог, нийгмийн чиглэлд хөрөнгө оруулалт хийх юм. Түгжрэлийг бууруулах томоохон хэсэг бол  хамран сургах тойрог шүү дээ.  Ганц жишээ дурдъя. Баянзүрх дүүргийн 25, 26 дугаар хороонд 25-31 мянган хүн ам оршин сууж буй. Гэтэл томоохон хороололд нэг ч сургууль, цэцэрлэг байдаггүй.

Энэ бол үнэхээр харамсалтай. Тиймээс цаашдаа Улаанбаатар хотод сургууль, цэцэрлэгтэй, ил, далд зогсоолтой, ногоон байгууламжтай  хороолол, хотхоныг бид бодлогоор дэмжинэ. 2022 оноос Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжиж эхлэхээс гадна өөрийн гэсэн стандарт, норм, дүрэмтэй хот болно. Бидний сэтгэлийг гонсойлгосон стандартгүй байдал 2022 оны эхнээс цэгцэд орно. Өөрөөр хэлбэл, бидний “Тоглоомын дүрэм шинээр эхэлнэ” гэсэн үг.

-Тоглоомын дүрэм тодорхой байвал хотын иргэд ч хотын стандартаар амьдарна биз?

-Тэгэлгүй яах вэ. Улаанбаатар хотын тохижилт, зам харгуй бүхэлдээ стандартгүй байгаагаас иргэд ч, бид ч сэтгэл дундуур байдаг. Энэ байдал арилж, Улаанбаатар иргэн төвтэй хот болно. Машин төвтэй хот биш шүү. Хот маань улам сүр жавхлантай сайхан  хот байгаасай гэж сэтгэл зүрхнээсээ хүсэж ажиллаж байгаа.

 

 

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
11
Зураг
ЗӨВ, ГОЁ
7
Зураг
ТЭНЭГЛЭЛ
5
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
34 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Мгл [66.181.161.98] 2021/11/2
Ярьдаг хийдэг нь таг зөрөөстэй. Хотын төвийн хуучны 3-4 давхаруудыг буулгаад дахин төлөвлөлт нэрээр 16 давхар бариулаад байхад хичнээн гоё яриад хэзээ ч түгжрэл буурахгүй.
0 | 0 Хариулах
зочин [203.91.115.53] 2021/11/1
түгжрэл хүн амын нягтрал бууруулхад 1 Их дээд сургуулийг Аймгуудруу нүүлгэ 2 Том захуудаа хотоос гарга Иймл энгийн юм шдээ уулна
0 | 0 Хариулах
Зочин [202.21.108.158] 2021/11/1
Гаражууд буулгаад маш гоё болсон байна лээ. Уг нь зарим ажлууд нь таалагдаад байгаа
0 | 0 Хариулах
Зочин [202.21.108.158] 2021/11/1
Хөнгөн галт тэрэг жаахан онцгүй ээ. Бангкок нээх нүсэр төмөр баганатай аймаар харагдаад байдаг ш. Дулаан орон тэгээд үргэлж ногоон газар гэхэд тэр дээгүүр замууд нь тулгуур баганууд нь аймаар эвгүй. Гэтэл манайх шиг саарал хот бүүр дайны үеийн бэхлэлт шиг санагдах байхөө. Бүхэл бүтэн улс байж яаж ийгээд метро л барьчаач дээ.
0 | 0 Хариулах
Suhjanjin [66.181.161.66] 2021/11/1
76 gishuuniig awtobusni karttai bolgyo
0 | 0 Хариулах
Suhjanjin [66.181.161.66] 2021/11/1
Magadgui boh hun Ulaanbaatriig hogjuulle ged yrigdah ch ym bilu?
0 | 0 Хариулах
Suhjanjin [66.181.161.66] 2021/11/1
Ordongo 76tai ni uragsh ni ch ymu neg gazarlu tsolyo
0 | 0 Хариулах
Suhjanjin [66.181.161.66] 2021/11/1
Yun turuund nuhen garts uudaa hiih heregtei bnashde teged torin albaa bugdiin nalaih bolon shine nisehru gargyaa
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.111] 2021/11/1
Яахав Ми Су нарын дүлий годилуудаас дээр юм өө тэр 2 ч хамаг цаг алсан даа дээр нь гишгэх газар нету!
2 | 0 Хариулах
Зочин [202.9.40.102] 2021/11/1
Энэ бөх ажил хийж мэдэхгүй юм.Яаж хөгжлийн гацаа болж чардайгаад суугаад байж чадаж байнаа.Ийм зальтай зэвүүн байхыг эцэг эх нь сургадаг юм уу.
0 | 0 Хариулах
Сумьяабазар огцор [103.212.117.110] 2021/11/1
Попор бөх хэдэн сарын өмнө замын түгжрэлд олон улсын геополитик ордог гэж хэлж байсан тэнэг бөх
0 | 0 Хариулах
Иргэн [192.82.74.49] 2021/11/1
Явж бөхөө барилд
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.157] 2021/11/1
Чи бид хоёр түгжрэлийг яг бууруулж харагдаач
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.19] 2021/11/1
Yaarmagt 2 3 ulsiin surguuli bariad ogooch Dee. Tegvel naashaa hotiin tovruu ajild yavakh unendee sonirhol alga.
0 | 1 Хариулах
зочин [66.181.161.90] 2021/11/1
ХӨӨЕ ЦИРКЭЭ БУЦААЖ УЛСАД НЬ ЭРГҮҮЛЖ ӨГ ГЭЖ ЭХНИЙ ЭЭЛЖИНД ДҮҮДЭЭ ХЭЛ АЙН
1 | 0 Хариулах
овоо шүү [150.129.143.247] 2021/11/1
ОРБИТ, ТАХИЛТ, найрамдалын нийтийн эзэмшлийн авто замынхаа НҮХНҮҮДИЙГ бөглөж өгөөч. АЮУЛТАЙ байна. ХОТЫН замынхан мэдэж байгаа боловч юу чхийхгүй юм даа.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.17] 2021/11/1
хотын төвийн нүхнүүдийг бөглөх ухаангүй хүнээс юу нэхнэ вэ
0 | 0 Хариулах
манлай [43.242.242.68] 2021/11/1
Яармагийн түгжирлээс айгаад хотын захиргаагаа нүүлгэхгүй байж ямар юмны ажил хийхэв дээ чи.Хувиа л бодохоос Улсаа бодож ажиллахгүй байна шүү Сумъяабазар гуай...
2 | 1 Хариулах
Зочин [66.181.160.17] 2021/11/1
Ишш зайлуул даа.Тархиа мянга шавхаад ухаан нь хүрэхгүй штэ хот удирдахад.Угаасаа ирэх сонгуулиар суудлаасаа буух нь тодорхой учир хувийн ашиг сонирхолоо тултал нь хэрэгжүүлээд бууна даа.Харж л бгаарай бөхөд дуртай ард түмэн минь
3 | 1 Хариулах
Зочин [202.126.89.157] 2021/11/1
Тэгнэ ингэнэ гэж гоё юм ярь сууж байгаад дөрвөн жилийг өнгөрөөх зорилготой хүн. Дөрвөн жил ч юу байхав дээ? Бараг талдаа орлоо доо.
2 | 1 Хариулах
Зочин [202.126.89.157] 2021/11/1
Циркийг аваач гээд циркчин бүсгүй уйлаад гуйгаад ирэхээр нь уран үгтэй захиа нэгийг атгуулчихсан гэж байгаа, мань хүн.
2 | 0 Хариулах
Зочин [59.153.115.231] 2021/11/1
Ашиг сонирхлын зөрчилтэй, нийслэл рүү шунан орж ирсэн энэ хүнийг үтэр түргэн зайлуулаач ээ. Энэ гэр бүлийхний иргэд, төрийг хохироох үйлдэл нь хэрээс хэтэрч байна.
1 | 1 Хариулах
Зочин [192.82.81.215] 2021/11/1
Дагвадорж та 2 банкны асуудлаа шийдээчээ төрийн мөнгийг гаргаж өгөөчээ хулгайчаа
1 | 0 Хариулах
жагаа [202.55.183.178] 2021/11/1
сургууль цэцэрлэгээ тухайн хороолол дотор барихад түгжрэлийг амархан шийдэх байхдаа
0 | 0 Хариулах
Зочин [192.82.78.83] 2021/11/1
ФЕТИША ЗАЙЛ
1 | 1 Хариулах
Зочин [202.126.89.215] 2021/11/1
Энэ улс буцаад коммунизм руугаа шaaж байна.
0 | 2 Хариулах
Зочин [43.228.129.131] 2021/11/1
Цахилгаанжина гэж туйлширч хятадын цэнэглэдэг баттарейтай юм оруулж ирж мөнгөө үрж байхаар солонгосын Hyundai Aero City гэдэг 2021 онд үйлдвэрлэсэн тохь тухтай автобус 1000 ш оруулж ирээд ард иргэдээ шинэ тохилог унаатай болговол дээрсэн. Дан дизель эсвэл дизель хайбрид хосолсон хөдөлгүүртэй нь ч байна.
1 | 2 Хариулах
Зочин [202.126.89.157] 2021/11/1
МАН намын сүргийн манлайнууд нь дарга болоод байгаа нь энэ үү? Тэгвэл намаараа зайл
0 | 1 Хариулах
Зочин [202.126.88.59] 2021/11/1
Нийслэлээс зайлна уу Сумтай гар аа
0 | 1 Хариулах
Зочин [202.126.89.168] 2021/11/1
Сумъяабазар нийслэлийн төсвийн мөнгөнд шунаж л очсон. Хөрөнгө Оруулалтын Банкийн хоосолсон, хотод гийгүүлсэн юм алга. Зайлаач!
0 | 1 Хариулах
Зочин [202.126.89.168] 2021/11/1
Чам шиг махан толгойт энэ насандаа түгжрэлийг шийдэж чадахгүй.
0 | 1 Хариулах
Зочин [192.82.67.223] 2021/11/1
та хэд ингэнэ тэгнэ гэж ярьдагаа одоо болио залхаж байна
1 | 1 Хариулах
Зочин [202.126.89.250] 2021/11/1
ХО банкны мөнгө хаачсан бэ? Циркийг улаан цайм дээрэмдэхээсээ ичнэ үү, нoвш оо!
1 | 1 Хариулах
Зочин [203.91.115.55] 2021/11/1
Тэгвэл эхлээд Улсын цирк түүнийг дагасан лувардсан газрыг буцаагаад өгчих. Тэр цагт таныг бас юм хийнэ гэж итгье. Өнгөрсөн хугацаанд попорхоос хэтэрсэнгүй. Нэг л их тэгнэ ингэнэ, нэг л их зохион байгуулалтанд орсон хүмүүс мөнгө идээд л сонин байгаа шүү. Толгой нь хүрэхгүй байна, боловсрол дутаад байна гэж л харагдаад байна даа.
1 | 0 Хариулах