Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

Ая тухтай GS25 дэлгүүрийн 25 дахь салбарыг 10 сарын 25-нд нээнэ

ikon.mn
2021 оны 10 сарын 25
Сурталчилгаа
 

Үйлчилгээний стандартаараа БНСУ-д тэргүүлэгч GS25 нь Монголд анхны салбараа 5 сарын 18-нд нээсэн. Өргөн сонголттой, өндөр чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгосон ая тухтай дэлгүүр-GS25 нь өдгөө 400 орчим ажилтантай найрсаг хамт олон болж чаджээ. Тэд өнөөдөр буюу 10 сарын 25-нд Баянгол дүүргийн 8 дугаар хороонд байрлах UK товерт 25 дахь салбараа нээж байна.

25 дахь салбараар үйлчлүүлсэн эхний 25 хэрэглэгчдэдээ GS25 гарын онцгой бэлэг, 100 хэрэглэгчдэдээ  GS25 аппликейшн ашиглан  cafe25  латте авах эрх болон тус салбараар үйлчлүүлсэн хэрэглэгч таныг GS25 аппликейшн дээр суурилсан олон төрлийн урамшуулал хүлээж байгаа юм.

GS25-ын онцгой давуу тал бол дижитал хэрэглээг дэмжсэн дэлгүүрийн төгс аппликейшн. Хэрэглэгч төвтэй энэ байгууллага урамшуулалд авсан бүтээгдэхүүнээ хадгалах “Миний хөргөгч” цэсийг бүтээснээр хүссэн үедээ урамшууллын бараа авах боломжийг нээсэнд үйлчлүүлэгчид сэтгэл ханамжтай байдаг. Мөн хайртай дотнын хүмүүстээ энэхүү аппликейшнийг ашиглан бэлэг илгээх, тоглоом тоглож бэлэг хожих зэрэг олон сонирхолтой цэсүүдтэй. Дижитал Концепт ХХК нь GS25 аппликейшны патент эрхийг авсан бөгөөд, хэрэглэгчид рүү чиглэсэн үйлчилгээ, урамшууллаа улам боловсронгуй болгох зорилгоор тасралтгүй хөгжүүлэлт хийдэг тул  хэрэглэгч танд илүү олон шинэ боломжууд цаашид ч нэмэгдэх болно.

 

10 сарын 25-нд 25 дахь салбараа нээж байгаа GS25-чууд 2021 оны төгсгөл гэхэд 50 дахь салбараа нээхээ үйлчлүүлэгчдэдээ амласан билээ. Хэрэглэгчдийн эрэлт их, иргэд тус дэлгүүрийг ойр байлгах хүсэлт ирүүлж байгаа тул GS25 ая тухтай дэлгүүр нь солонгос улсын стандартын дагуу 1 дэлгүүрийг нээж, үйл ажиллагааг эхлүүлэхэд дунджаар 16 хоног зарцуулдаг байна. Энэ эрчээрээ тэд 2022 онд дахин 100 дэлгүүрийг нээж, 2022 оны төгсгөлд 150 дэлгүүрээр хэрэглэгч танд үйлчлэхээр төлөвлөжээ. GS25 дэлгүүрийн франчайз эрхийг 2022 оноос бизнес эрхлэгчдэд олгох бэлтгэлээ хэдийнээ хангасан байна.

Үйл ажиллагаагаа эхлүүлсэн цагаасаа хойш тасралтгүй салбарын тоогоо нэмж, өргөжиж байгаа тэд одоогийн байдлаар 400 ажлын байрыг бий болгожээ. Мөн цаашид нээгдэх салбарууддаа зориулан 300 орчим “Дэлгүүрийн ажилтан” ажлын байрыг зарласан байгаа нь GS25-чуудын нийгэмд оруулж байгаа хувь нэмэр яах аргагүй мөн.

Урам зоригтойгоор 25 дахь салбараа нээн урагшлах GS25 дэлгүүрээр зочилж, шинэ содон бүхнийг биеэр мэдрэх боломжийг хэрэглэгч танд үлдээлээ. 25 дахь салбар дэлгүүрээр тавтай морилж, хэрэглэгч танд бэлдсэн онцгой бэлгүүдтэй хамт байгаарай. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.