Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консерциум (ICIJ) байгууллага дэлхийн олон орны улстөрчид, төрийн тэргүүнүүдийн оффшор хөрөнгийн мэдээллийг “Pandora Papers” нэрийн дор Ням гарагт ил болгосон талаар мэдээлсэн.
The Washington Post, BBC, The Guardian зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагуудын 600 орчим сэтгүүлч оролцож, боловсруулсан энэхүү ажиллагааны дүнд дэлхийн 90 улсын 336 улстөрч, төрийн өндөр албан тушаалтны нууц хөрөнгийг ил болгож буй. Эдгээр 336 улстөрч нь татвараа нуун дарагдуулах замаар, эсвэл татваргүй бүсэд үл хөдлөх хөрөнгө худалдаж авах, мөнгөө хадгалах, бусад компани болон эд хөрөнгийг эзэмшсэн гэсэн үг юм.
БНХАУ-аас л гэхэд хоёр улстөрч байгаа бол хамгийн олон төрийн өндөр албан тушаалтан Украйн улсаас гаралтай байна. Тус улсаас 38 улстөрчийн нууц хөрөнгийг ил болгожээ.
"Pandora papers" олж авсан мэдээллийнхээ 4%-ийг л боловсруулаад байгаа аж. Тиймээс одоогоор улс орон бүрээр нарийн мэдээллийг харах боломжгүй буюу зөвхөн ICIJ-ийн гишүүд хандах боломжтой байгаа юм. Цаашид эдгээр мэдээлэл ил болмогц бид мэдээлэх болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!