ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Pandora Papers: Дэлхийн 90 улсын 330 гаруй улстөрчийн оффшор хөрөнгийн мэдээлэл задарлаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консерциум (ICIJ) байгууллага дэлхийн олон орны улстөрчид, төрийн тэргүүнүүдийн оффшор хөрөнгийн мэдээллийг  “Pandora Papers” нэрийн дор Ням гарагт ил болгожээ.

Уг ажиллагаанд The Washington Post, BBC, The Guardian зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагуудын 600 орчим сэтгүүлч оролцож, татваргүй бүсүүдэд байрладаг 14 санхүүгийн компаниас алдагдсан 11.9 сая бичиг баримтыг нэгтгэж боловсруулсан байна.

Үүний үр дүнд Британийн Виржиний арлууд, Панам, Белиз, Кипр, Арабын Нэгдсэн Эмират, Сингапур, Швейцар зэрэг татваргүй бүсүүдэд бүртгэлтэй 1,000 орчим оффшор компанийг илрүүлсний гуравны хоёроос илүү нь Британийн Виржиний арлуудад бүртгэлтэй байжээ.

“Pandora Papers” багийнхан эдгээрээс дэлхийн 90 улсын 336 улстөрч, төрийн өндөр албан тушаалтны нууц хөрөнгийг ил болгосон байна. Эдгээрээс 35 нь аль нэг улсын төрийн тэргүүнээр одоо ч ажилладаг, эсвэл ажиллаж байсан хүмүүс байгаа юм.

Тухайлбал Йорданы хаан Абдуллах II олон тооны оффшор компаниудаараа дамжуулан Малибу, Калифорни, Вашингтон, Лондонд нийтдээ $100 саяын үл хөдлөх хөрөнгө авсан байжээ.

Азербайжаны ерөнхийлөгч Илхам Алиевын гэр бүл, тойрон хүрээлэгчид оффшор компаниараа дамжуулан Их Британид хэдэн зуун саяын үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө авсныг бас илчилсэн байна.

Чех улсын ерөнхий сайд Андрей Бабиш мөн адил замаар Францын өмнөд нутагт $22 саяын үнэ бүхий шилтгээн худалдаж авсан байжээ.

Их Британийн ерөнхий сайд асан Тони Блэйр гэргийн хамт Лондон хотод олон саяын үнэтэй үл хөдлөх хөрөнгө авахдаа өөрийн эзэмшлийн оффшор компанийг ашиглаж, татвараас зайлсхийсэн нь ил болсон байна.

Улстөрчдөөс гадна Колумбийн поп од Шакира, Германы супермодель Клаудиа Шиффер, Энэтхэгийн крикетийн од Сачин Тендулкар зэрэг олны танил хүмүүсийн оффшор компани ашиглан татвараас зугтсан баримтууд ил болжээ.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Пакистаны ерөнхий сайд Имран Хан нарын шууд холбоотой эд хөрөнгө “Pandora Papers”-т илрээгүй ч тэдний ойр хүрээллийн хүмүүсийн нууц хөрөнгүүд ил болсон байна.

Мөн Украины ерөнхийлөгч Володимир Зеленский 2019 онд сонгогдохынхоо өмнөхөн өөрийн эзэмшлийн оффшор компаниа бусдын нэр дээр шилжүүлж байжээ.

ICIJ байгууллага 2014 онд анх LuxLeaks, 2016 онд Panama Papers, 2017 онд Paradise Papers, 2020 онд FinCen нэрээр оффшор компаниудын нууц баримтуудыг ил болгож байсан юм.

 

Эх сурвалж: AFP

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
17
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
19 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [59.153.115.249] 2021/10/4
MAN dotor Svvgiin praktsiig barahgvi ee Tsogtbaataraas abhuulaal olon ofshirchid bgaa gadaadad elchin saiduud ch olon bgaa
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.67] 2021/10/4
Луйварчидаа өмөөрөөд унаваа хар үхдэлүүд минь.
0 | 0 Хариулах
Оыо [66.181.177.216] 2021/10/4
Британи Америкийн оффшор бүсүүд тэдгээр мөнгийг дуртайяа хүлээн авч ашиглах тэгсэн мөртөө өөр орнуудыг хориглох энэ ариун явдал уу? Манайх ч гэсэн офшор болж мөнгө олы л доо.
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.249] 2021/10/4
Манай Сү.Батболд дээгүүр толгой цохиж байгаа байхоо
1 | 0 Хариулах
Baigaa baih geshhh [202.126.88.237] 2021/10/4
Baigaa baih baih baih
0 | 0 Хариулах
Зочин [192.82.83.96] 2021/10/4
Хэдэн жилийн өмнө Panama papers гээд зөндөө офшоорчингууд илэрсэн, тэд нар бүгд гишүүнээр сонгогдоод, зарим нь сайд болчихсон байгаа.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.166.147] 2021/10/4
Сү.Батболд чааж явна https://www.icij.org/investigations/pandora-papers/power-players/?player=sukhbaataryn-batbold
9 | 0 Хариулах
Neg huniih dutuu bna [175.193.158.11] 2021/10/4
Manai ulaiin neg nuhriih dutuu baina daa.
2 | 0 Хариулах
зочин [202.170.68.162] 2021/10/4
330 улс төрлийн мэдээлэл дотор монголын улс төрчдийн мэдээлэл албан ёсоор байгаа үгүйг нь судалж мэдээллэх хэрэгтэй ш дээ.
2 | 0 Хариулах
Зочин [192.82.72.193] 2021/10/4
чи өөрөө ч чадна
2 | 0 Хариулах
Зочин [202.9.47.55] 2021/10/4
мэдээлэх гэж бичнэ
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.108] 2021/10/4
Нөө шударга ёсны туйл өөрийхөө нэрээр данс нээхээсээ ичмэр аядаж дээ. 10 жилийн дараа бөгсийн долоож бсан улс нь мартаад хоосон хоцрох вийдээ
3 | 0 Хариулах
Зочин [192.82.73.225] 2021/10/4
Suugiinh bas...
5 | 0 Хариулах
Зочин [68.183.239.227] 2021/10/4
Jenkogiinx geed vrgeljilenldee. Mongoliin xamgiin tom offshorchin ium ug n.
5 | 0 Хариулах
Зочин [202.9.46.255] 2021/10/4
манай хэдийн нэр ч дхлхй дотор хөвж л яваа даа
8 | 0 Хариулах
Зочин [66.181.178.113] 2021/10/4
манай сэтгүүлчид монголтой холбоотой оффшорын мэдээллийг нь олж нийтлээрэй
16 | 0 Хариулах
Зочин [103.57.95.70] 2021/10/4
manai setguulchid bugd hudaldagdsan, bugd ardaa ezentei. zahiin nohoi ch medne
21 | 0 Хариулах
Зочин [192.82.83.96] 2021/10/4
Өөрсдөө олоод уншичихаач. Манай сэтгүүлчид айгаад тэр бүрийг бүгдийг нь бичиж чадахгүй шдээ.
2 | 0 Хариулах
Зочин [112.72.6.138] 2021/10/4
хаалтын гэрээ, амаа үдүүлсэн бичихгүй нь тодорхой
0 | 0 Хариулах