Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

Ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно

Б.Дэлгэр, iKon.mn
2021 оны 9 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутгаар, цаашдаа төв болон зүүн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Тодруулбал, Булган, Сэлэнгийн нутаг, Архангайн зүүн, Төв аймгийн баруун хэсгээр ахиу хэмжээний бороо орох нь. Энэ сарын 4-6-ны өдрүүдэд газар тариалангийн бүс нутгаар шөнөдөө хөрсөн дээр цочир хүйтрэхийг Цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулж байна.

Иймд 

  • Тариа, ногоогоо хяруунд цохиулахаас сэргийлэх 
  • Ургац, хадлан тэжээлээ хүйтрэлээс хамгаалах 
  • Төмс, хүнсний ногоог хөлдөж, хайрагдахаас хамгаалах, хучлага бэлтгэх
  • Таримлыг хяруу, цочир хүйтрэлтээс хамгаалж  утаа май тавих бэлтгэл хангах
  • Бага насны хүүхдээ дулаан хувцаслахыг зөвлөлөө. 

-20:00 хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ-

Ихэнх нутгаар үүлэрхэг байна. Баруун аймгуудын нутгийн зүүн, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, нутгийн зүүн хагаст баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 9-14 градус, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 24-29 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 20-22 градус дулаан байна.

Багануур орчмоор: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 20-22 градус дулаан байна.

Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 18-20 градус дулаан байна.

Өнөөдөр 05:00 цагийн үед Улаанбаатар хотод агаарын харьцангуй чийг 82 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байсан бөгөөд агаарын даралт өдөртөө тогтвортой байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.