ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

Сибирийн түймрийн улмаас Улаанбаатарт тоосонцор эрс нэмэгджээ

ikon.mn
2021 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ОХУ-д гарсан ой, хээрийн түймрийн утааны улмаас манай орны төвийн болон зүүн аймгуудын нутгаар утаан хөшиг тогтож агаарын чанар муудах нөхцөл үүссэн.

Агаарын чанарын харуулуудын хэмжилтээр PM2.5 тоосонцорын хоногийн дундаж агууламж 8 сарын 4-ний өдөр 38-69 мкг/м3 байсан нь өмнөх өдрөөс 4-10 дахин их байгаа бөгөөд Хайлааст, нэгдүгээр хороолол, 5 буудал, баруун 4 зам орчимд агаарын чанарын стандартад заасан хүлцэх агууламжаас 1-1.4 дахин давжээ.

Улаанбаатар хотод байрлах агаарын чанарын хяналтын харуулуудын дүнгээс харахад агаар дахь тоосонцрын дундаж агууламж 2021 оны наймдугаар сарын 4-ний өдрийн 15:00 цагаас эхлэн эрс нэмэгдэж PM10 тоосонцорын нэг цагийн дундаж агууламж 168мкг/м3, PM2.5 тоосонцорын нэг цагийн дундаж агууламж 103мкг/м3 хүрсэн байна.

 

Эх сурвалж: ЦУОШГ

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ХАХА
3
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.161.65] 2021/8/7
Барилгын суурийн шороог шөнөжин зөөгчихөөд өглөө болоход юу болоогүй юм шиг байж байдгийг мэдэхгүй ийм төртэй, тэгээд бас ийм мэдээ бичээд сууж байдаг сэтгүүлчидтэй байхаар ёстой юу ч хэлэхэв дээ
1 | 1 Хариулах
Зочин [66.181.161.37] 2021/8/8
🖕🏿🖕🏿🖕🏿🖕🏿
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.231] 2021/8/6
Lens-ee tseverleechee ene odoo
1 | 0 Хариулах
Зочин [103.10.21.28] 2021/8/6
Ковид тараана, утаагаар утна, бензин шатахуунаар бооно. Тэгсэн хэрнээ УЦС бариулахгүй, газрын тосны үйлдвэр бариулахгүй, газар нутгаас байнга мэрнэ.Оросын Хулмастын Улс (ОХУй) хурдан тарж бутраасай.
6 | 2 Хариулах
Зочин [188.170.73.8] 2021/8/6
😂
0 | 0 Хариулах
Ай хөөрхий монголчуудаа.. [103.80.211.219] 2021/8/6
Угаасаа өвөл, зунгүй байнга утаа, тоосон дунд байдаг биз дээ
4 | 0 Хариулах