• 6 сарын 12, Пүрэв
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

Боловсролын хуульд заавал эзэмших боловсролыг 12 жил, үндсэн гадаад хэл нь англи байх зохицуулалтыг тусгажээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2021.06.24) Монгол Улсын Засгийн газраас Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон түүнийг дагалдан гарах хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өргөн барив.

Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон түүнийг дагалдан гарах хуулийн төслүүдийг өмнө нь Монгол Улсын Засгийн газрын 2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтсон.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Улсын Их Хуралд өргөн баригдсан байсан Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон түүнийг дагалдан гарах хуулийн төслүүдийг дахин эргэн харах, сайжруулах, илүү боловсронгуй болгох, эрдэмтэн, судлаачдын саналыг тусгах шаардлага буйг хуулийн төсөл өргөн барих үеэр хэлэв.

Тэрбээр,

  • Засгийн газрын 100 хоногт их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, мэргэжлийн эрдэмтэн, судлаачдыг оролцуулан найман зөвлөх багийг байгуулан ажилласны үр дүнд хүний насан туршдаа суралцах боломж, хэлбэрүүдийг тодорхой болгож, амьдрах орчноос суралцах асуудлыг боловсролын тогтолцооны салшгүй хэсэг гэж хүлээн зөвшөөрөх;
  • Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу заавал эзэмших боловсролыг 12 жил байхаар тусгах; иргэний эзэмшсэн мэдлэг ур чадварыг үнэлэх, мэргэжлийн үндэсний шаталсан бүтцийг шинэчлэх, олон улсын ISCED 2011 ангилалд шилжүүлэх;
  • Дэлхийн иргэнийг хөгжүүлж, “Үндсэн гадаад хэл нь англи хэл байна” гэсэн эрх зүйн зохицуулалтыг тусгах;
  • бүх шатны боловсролын чанарын баталгаажуулалтын асуудлыг тусгах;
  • боловсролын сургалтын байгууллагын бүтэц, статус, чиг үүрэг, тэдэнд тавигдах шаардлагыг оновчтой болгох; боловсролын санхүүжилтийг боловсролын үйлчилгээний гүйцэтгэл, чанар, үр дүнд чиглэдэг болгох; сурлагын ахиц дэвшлийн үнэлгээний тогтолцоог бий болгож, сургалтын чанарт суурилсан багшийн ажлын үнэлэмж, цалин, урамшуулал, нийгмийн баталгааг боловсронгуй болгох зэрэг олон сайхан санал, зөвлөмжүүдийг Боловсролын ерөнхий хууль болон түүнийг дагалдан гарах хуулиудын төсөлд тусган орууллаа гэв.
 
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Хууль хэрэгжснээр Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод дэвшүүлсэн “Хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгж боломж бүрдүүлж, боловсролыг хувь хүний хөгжил, гэр бүлийн амьдралын баталгаа, улс орны хөгжлийн суурь болгон насан туршдаа суралцахуйн тогтолцоог бэхжүүлэх” зорилгоо хэрэгжүүлэх таатай боломж бүрдэнэ хэмээн хууль санаачлагч хэллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
16
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.88.237] 2021/6/25
12 jil huuhdnii eruul mended hortoi
0 | 2 Хариулах
Зочин [107.116.7.68] 2021/6/24
Zuw2
1 | 0 Хариулах
mhm [59.153.115.130] 2021/6/24
7 НАСТАЙ СУРГУУЛЬД ОРДОГ БОЛГООЧЭЭ ӨЧНӨӨН ОЛОН ХҮН САНАЛАА ӨГӨӨД БАЙХАД ЧИНЬ ХААШАЙН БЭЭ ХӨӨРХИЙ ЖИЖКЭН ХҮҮХДҮҮДИЙГ ЗОВООХОО БОЛЬ !!!
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.35] 2021/6/24
Орос хэл зааж хүүхдүүдийн цаг зав, төсвийн мөнгө төгрөг зарлагадахаа болиорой.
9 | 0 Хариулах
mhm [59.153.115.130] 2021/6/24
яг үнэн орос хэлээр одоо баасаа хийхэв дээ Орос сургуулиуддаа л заана биз
7 | 0 Хариулах
Зочин [59.153.114.59] 2021/6/24
Англи хэл алхам тутамд хэрэг болж байна. Зөв зөв
7 | 0 Хариулах
Зочин [203.91.115.51] 2021/6/24
Хэлтэй бол хөлтэй. Тэрнээс гадна хүнлэг Монгол иргэнийг бий болгоход анхаараа
3 | 0 Хариулах
Шамдан суралцаарай!!! [88.130.155.163] 2021/6/24
За ашгүй дээ. Залуучууд минь гадаад хэлэнд шамдан сайн суралцаарай. МАНАН-гийн тархи угаалтаас хамгаалах хамгийн сайн вакцины нэг англи, ер нь гаднын хэлүүд шүү. Олон иргэд энэ вакцинд хамрагдвал МАНАН бүлгийн мөхөл айсуй.
3 | 0 Хариулах
Санал [202.179.27.101] 2021/6/24
12 жилийг 10 болгох 7 наснаас нь оруулдог болгоё
2 | 4 Хариулах
haraa [203.23.49.170] 2021/6/24
300K!!!!
0 | 0 Хариулах
Зочин [64.119.25.149] 2021/6/24
Заавал бусад улсыг дууриаж 9 сарын 1-нд хичээл эхлэхээ боливол зүгээр байна. хичээлийн шинэ жил 8 сарын 1-ээс эхлээд ирэх оны 7 сарын 1 гэхэд дуусдаг байвал энэ улсад илүү тохиромжтой байна. Өвлийн амралт нь урт байвал хүүхдүүд өвчин тусахгүй, хотын түгжрэл ч багасна.
1 | 3 Хариулах
haraa [203.23.49.170] 2021/6/24
1SAY 500K !!!!!
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.159] 2021/6/24
Яг зөв.Дэмжиж байна
0 | 0 Хариулах