УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Хэлэлцүүлгийн үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд эрүүл мэндийн салбар хүний нөөцийн хомсдолд орсон талаар мэдээлэл өгөв.
Тэрбээр "Улсын хэмжээнд 27 мянган ор байдаг. Өнөөдрийн байдлаар 11,200 ор дэлгэн ажиллуулж байна. Бүх хүний нөөцөө шавхаж, хүний нөөцийн хомсдол үүсэж байна. Ялангуяа эрчимт эмчилгээ, яаралтай тусламж гээд нарийн мэргэжлийн эмч нарын хомсдол үүсэж байгаа. Нарийн мэргэжил эзэмшиж байгаа резидент эмч нар, төгсөх курсийн оюутнуудыг хүний нөөцөд бүртгэж байна.
Нөхцөл байдал хүнд байна. Эрүүл мэндийн салбарын ажилчид бүх чадлаараа ажиллаж байгаа. Тиймээс цалин урамшуулал нэмэх тогтолцоог хуульд оруулж өгсөн" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!