• 6 сарын 13, Баасан
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/17-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: Цөлжилт хээрийн бүс рүү түрж орсон

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 6 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Жил бүрийн зургаадугаар сарын 17-нд "Цөлжилттэй тэмцэх Дэлхийн өдрийг тэмдэглэж байхаар НҮБ-аас зарласан байдаг.

Цөлжилт нь зөвхөн нэг улс орны асуудал биш. Дэлхийн эх газрын 40 гаруй хувь нь доройтолд өртсөн. Эдгээр бүс нутагт 1.5 тэрбум орчим хүн оршин суудаг бөгөөд тухайн ард иргэдийн амьжиргаа, эрх тэгш байдлыг бууруулах зэрэг эдийн засгийн сөрөг үр дагавар ихтэйд тооцогддог. 

Монгол орны цөлжилтийн төлөв байдлын үнэлгээг 5 жил тутамд нэг удаа хийдэг. Хамгийн сүүлд буюу тав дахь удаагийн үнэлгээг 2020 онд хийсэн байна. Тус судалгаагаар нийт газар нутгийн 76.9 хувь их, бага хэмжээгээр цөлжилт, доройтолд өртсөн байгаа нь өмнөх 1996 оныхтой харьцуулахад ихээр нэмэгдээгүй ч хээрийн бүс рүү түрж орсон байгааг тогтоосон. Иймээс цөлжилттэй тэмцэх, нөхөн сэргээж ажлыг эрчимжүүлээд байна. 

2021 онд Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр гэсэн зургаан аймагт хамгаалалтын зурвас байгуулах ажлыг хийж эхлүүлсэн. Мөн ондоо багтаан нийт 200 орчим га талбайд цөлжилттэй тэмцэх ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байгааг БОАЖЯ-наас мэдээлэв.

Дэлхийн эх газрын 40 гаруй хувь нь доройтолд өртсөн судалгааг НҮБ-аас гаргаж Цөлжилт нь зөвхөн нэг улс орны асуудал биш гэдгийг анхааруулж Улс орнууд цөлжилттэй тэмцэх, түүний эрчийг сааруулах зорилгоор 1994 онд “Ган цөлжилтөд ноцтой нэрвэгдэж буй орнууд цөлжилттэй тэмцэх тухай” НҮБ-ын конвенцыг баталсан бөгөөд өнөөдрийг хүртэл 195 улс орон нэгдсэн байдаг.

Манай улс 1996 онд цөлжилттэй тэмцэх конвенцыг соёрхон баталж эхний 50 улсын нэг болжээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
БУРУУ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [107.117.172.53] 2021/6/18
Энэ их засаг замабараагүй өссөн мал сүрэг,дуртай газраараа сүлжилдэж олон салаа ам гаргаж давхилдсантоо томшгүй олон том жижиг автомашинууд л Монголыг цөлжүүлж байна даа
0 | 0 Хариулах
хэт их малаас л болж байг [66.181.167.190] 2021/6/18
Ер нь малын хөлийн татвараа нэмээд, цөлжилт болж байгаа газар бүр их нэмэх хэрэгтэй.
0 | 0 Хариулах
zochin [58.108.51.214] 2021/6/17
Unelgee neg hereg Govi heeriig usjuulah, usan san baiguulah, goluudaas suvag tath, usan san baiguulah, ueriin usiig ashiglah dorvitoi ajil hiihgui Ih hurliin gishuud ni nomiin bayar, duihcin udur, halamjaas uur yum medehgui yum
0 | 0 Хариулах
Зочин [66.181.166.147] 2021/6/17
Болдогсон бол энэ үерлээд байгаа том голуудаасаа говь руу суваг татахсан. Даанч оросуудаасаа айгаад чадахгүй л дээ
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.24] 2021/6/17
Mah ni unetei, belcheer duitgesen 60-70 say maliin hereg baina uu nuhuduu?
2 | 0 Хариулах
Иргэн [192.82.89.181] 2021/6/17
Урд аймгуудаар том машин сүлжээд хөрс нь хууларцан битүү шороо манарч байдаг юм байна лээш. Нүүрсний уурхайн хог нь богд уулын хэмжээтэй болцон сумынхаа урд талд сүндэрлэдэг
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.237] 2021/6/17
Ойн модоо устгаад газраа ухаад нүүрсээ газрын тосоо шатаагаад хог хаягдлаар байгаль орчноо бохирдуулаад байхаар цөлжилт үүсээд л байна
0 | 0 Хариулах
Зочин [103.136.254.8] 2021/6/17
Португаль улсын хуулиар тайрч унагахыг хорьсон Cork oak гэж мод байна. Холтосоор нь үйсэн бөглөө гэх мэт зүйлс хийдэг. Тэрийг нутагшуулаад говь, цөл, хээрийн бүсээр тарьж чадвал цөлжилтөөс хамгаалахаас гадна хойч үедээ бас нэг орлогын эх үүсвэр нээж өгөх нь байна.
1 | 0 Хариулах
Зочин [119.40.99.210] 2021/6/17
Малаа багасгаачээ.
4 | 0 Хариулах
Зочин [202.55.191.130] 2021/6/17
usan sanguud ih hemjeegeer baiguulmaar bnaa, ireeduid usaa zarj amidrana shuu ertnees usaaa nootsoolj bsn deer
1 | 0 Хариулах