Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн халдварын тоо 1,393-аар нэмэгдэж, 6 хүн нас баржээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2021 оны 6 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

https://fb.watch/5WEL7Is_kq/

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 10,700 гаруй хүний сорьцод шинжилгээ хийхэд 1,393 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 63,978 болж нэмэгдэж байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд батлагдсан 1,393 тохиолдол нь манай улсад коронавирусийн халдвар тархснаас хойших хамгийн өндөр тоо юм. Үүнээс өмнө 2021 оны дөрөвдүгээр сарын 30-нд 1,356 тохиолдол бүртгэгдэж байв. 

 Мөн 463 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол 6 хүн энджээ.

Шинээр илэрсэн 1,393 тохиолдлыг задалж үзвэл 1,091 нь дотоодоос, зөөвөрлөгдсөн хоёр тохиолдол байна. Тавдугаар сарын 29-ний өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирсэн хоёр иргэнээс коронавирус илэрчээ. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.