Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

Шинээр 515 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг эхэллээ.

ШУУД ҮЗЭХ: /2021.05.14/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/303886304661302

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 7,419 хүний сорьцод шинжилгээ хийхэд 515 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 47,548 боллоо.

Мөн хугацаанд 1,049 хүн эдгэрсэн бол долоон хүн уг өвчний хүндрэлээр нас барсан байна.

Нас барсан хүмүүсийн тухайд 45-81 насны иргэд бөгөөд бүгд эмнэлэгт хэвэн эмчлүүлж байсан. Өнөөдрийн байдлаар 38,330 хүн эдгэрээд байгаа бол уг өвчний хүндрэлээр 200 хүн нас бараад байгаа юм.

Одоогоор 4,434хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн тусгаарлалтад 4,044 хүн эмчилгээнд байгаа юм. Түүнээс гадна 519 хүний тандалт судалгаа үргэлжилж байгаа буюу эмнэлэгт хүргэх эсвэл гэр тнь үлдээх эсэхийг шийдвэрлээгүй байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-2,348
  • Хүндэвтэр-1,454
  • Хүнд-512
  • Маш хүнд-120 хүн байгаа юм
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.