Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

С.Эрдэнийн бичиг баримтыг СЕХ хүлээн авчээ

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

С.Эрдэнэ даргатай АН-ын зүгээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн баримт бичгийг нь СЕХ хүлээн авсан болохыг мэдэгдлээ. 

Тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "АН-аас хуульд заасан баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өглөө. СЕХ-ноос Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасан бичиг баримтын бүрдлийг хангасан гэж үзээд бидний материалыг хүлээж авсан. Улмаар СЕХ бүртгэх эсэх шийдвэрээ гаргана" гэв. 

Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасан УИХ-д суудалтай нам, эвслээс Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн бичиг баримтыг СЕХ-нд хүлээлгэн өгөх хуулийн хугацаа 00:00 цагаар дуусгавар болж байна. 

Нэр дэвшигчдийн бичиг баримтыг хүлээн авснаас хойш гурав хоногийн хугацаанд хянан үзээд, энэ сарын 8-наас өмнө бүртгэж авсан эсэхээ олон нийтэд мэдээлэх юм.