Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

“UNLOCK сургалтын тэтгэлэг, ментор хосолсон хөтөлбөр” зарлагдлаа

ikon.mn
2021 оны 5 сарын 4
Сурталчилгаа
Зураг зураг

"UNLOCK Podcast" нь 2017 оны 6 дугаар сард анхны дугаараа сонсогчдодоо хүргэснээс хойш дөрвөн жилийн хугацаанд 60,000 үнэнч сонсогчтой болжээ.

Номын тухай ярилцдаг энэхүү аудио талбартаа бид залуусын оюуны түгжээг тайлах зорилгоор сонсогчдод мэдлэг өгч, сонирхлыг татах мөн сүүлийн үед олны анхааралд байгаа номуудыг сонгон уншиж, гол агуулга санаануудыг хураангуйлан хүргэдэг билээ. 

Бид монгол залуусынхаа оюунд хөрөнгө оруулах зорилгоо улам өргөжүүлж дотоодын их, дээд сургуулиудад суралцаж буй оюутан залуусынхаа дунд “UNLOCK сургалтын тэтгэлэг, ментор хосолсон хөтөлбөр” зарлаад байна.  

Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь их дээд сургуулиудад суралцах зайлшгүй шаардлагатай боловч санхүүгийн боломж, мэдээлэл дутмаг байдлаас болж суралцах боломжгүй оюутнуудыг тэгш боломжоор хангах, мэргэжлийн чиглэлээр нь зөвлөх, чиглүүлэх сургалтуудад хамруулж оюутан залуучууддаа оюуны хөрөнгө оруулалт хийх юм.

Хөтөлбөрт оролцох хүсэлтээ илгээсэн оюутнууд дундаас хоёр үе шат бүхий сонгон шалгаруулалт хийж, эцсийн шатанд 13 оюутанг шалгаруулж, 2 сая төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлэг, суралцаж буй мэргэжлийн чиглэлээр нь 1:1 менторшип хөтөлбөрт хамруулж,  тогтмол сургалт, чиглүүлэх хөтөлбөрүүдийг зохион байгуулна.

ХЭН ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ ВЭ?

  • Монгол улсын иргэн 
  • 2021-2022 оны хичээлийн жилд Монгол улсын их, дээд сургуульд бакалавр, МСҮТ, коллежид суралцаж байгаа оюутнууд  
  • Мэргэжил харгалзахгүй
  • UNLOCK Podcast-н сонсогч байх 
  • Хариуцлагатай, цагийн менежмент сайтай, сурах, өөрийгөө хөгжүүлэх чин эрмэлзэл хүсэлтэй, санаачлагатай, эерэг 
  • 2021-2022 оны хичээлийн жилд ижил төрлийн тэтгэлэгт хөтөлбөрт давхар хамрагдаагүй байх гэсэн шаардлагуудыг хангасан бол оролцох бүрэн боломжтой юм.

УГ ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦСОНООР ЯМАР ДАВУУ ТАЛУУД ҮҮСЭХ ВЭ?

  • Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар мэргэшсэн судлаачид болон тухайн салбартаа 3 болон түүнээс дээш жил ажилласан мэргэжилтнүүдээр нүүр тулан менторлуулна.
  • Хувь хүний хөгжлөө сайжруулж, өөрийгөө илүү танин мэдэх боломж.
  • Олон төрлийн даалгаварууд биелүүлж өөрийгөө сорих боломж 
  • Ажлын чадвар дээр хэрэглэдэх ур чадваруудыг суралцах
  • Хөтөлбөр урт хугацаанд үргэлжлэх тул тууштай байснаар амьдралд тань нөлөөлөх туршлагуудтай болно.

ШАЛГАРУУЛАЛТ ХЭРХЭН ЯВАГДАХ ВЭ?

Эхний шат: 5 дугаар сарын 1-ний өдрөөс 5 дугаар сарын 31-нийг  хүртэл үргэлжилнэ.

Өргөдөл илгээх бол: https://forms.gle/5gb3dVy1oNieWwYw8

Хоёрдугаар шат: Эхний шатанд тэнцсэн оролцогчидтой ярилцлага хийнэ

Ийнхүү ярилцлагын шатнаас шалгарсан оюутнууд "UNLOCK ментортой тэтгэлэгт хөтөлбөр"-ийн албан ёсны оролцогчид болох боломжтой юм. 

Уг хөтөлбөртэй холбоотой асууж лавлах зүйлс байвал unlockpodcast@gmail.com болон бидний цахим хаягууд руу холбогдоорой. 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг