Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

1,263 иргэнээс коронавирусийн халдвар илэрлээ

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг эхэллээ.

ШУУД ҮЗЭХ: /2021.04.24/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://fb.watch/53gWC7Xhqc/

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 13,000 гаруй хүний сорьцод шинжилгээ хийхэд 1,263 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.

Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 29,219 боллоо.

Мөн хугацаанд 487 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол 5 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.

Өнөөдрийн байдлаар халдварын тохиолдлуудын 14,745 нь эдгэрээд байгаа бол 74 хүн уг өвчний хүндрэлээр нас бараад байна.