ЭМЯ: 377 хүнээс коронавирусийн халдвар илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн тохиолдол 8,447 боллоо
Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг эхэллээ.
ШУУД ҮЗЭХ: /2021.03.31/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)
Өчигдөр улсын хэмжээнд 10,52 хүний сорьцод шинжилгээ хийхэд 377 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол нийтдээ 8,447 боллоо.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 95 хүн эдгэрч эмнэлгээс гарав. Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо 4,920 болж, нийт батлагдсан тохиолдлын 58 хувийг эзэлж байна. Одоогоор 1,902 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлын үнэлбэл,
- Хөнгөн-1,637
- Хүндэвтэр-219
- Хүнд-34
- Маш хүнд-12 хүн байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
