575 хүнээс коронавирусийн халдвар илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн тохиолдол 7,589 болов
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
ШУУД ҮЗЭХ: /2021.03.29/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)
Өчигдөр 13,210 хүний сорьцод шинжилгээ хийхэд 575 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.
Энэ нь цар тахал гарснаас хойш Монгол Улсад нэг хоногийн дотор бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болж байна.
Ингэснээр улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 7,589 боллоо. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 185 хүн эдгэрч, эмнэлгээс гарав. Өнөөдрийн байдлаар нийт эдгэрсэн хүний тоо 4,711 болж байна.
Одоогоор нийт 1,693 хүн коронваирусийн улмаас эмчлүүлж буй.
Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,
- Хөнгөн-1,436
- Хүндэвтэр-219,
- Хүнд-29,
- Маш хүнд-9 хүн байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
