Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн халдварын 321 шинэ тохиолдол бүртгэгджээ

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж ЭМЯ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/watch/?v=480466532979971

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа “Сүүлийн 24 цагийн хугацаанд 13,057 шинжилгээ хийгдсэнээс 321 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдлын тоо 7,014 боллоо.

104 тохиолдол эдгэрсэн байна. Ингэснээр 4,341 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна.

Сүүлийн 24 цагт бүртгэгдсэн 321 тохиолдол бүгд дотоодод халдвар авсан тохиолдол. Эдгээрийн 262 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэнээр нийслэлд нийт 5,868 болж байна. Орон нутагт шинээр 59 тохиолдол бүртгэгдэж, нийт 610 тохиолдол болжээ" гэв.   

Сүүлийн 24 цагт орон нутагт бүртгэгдсэн шинээр 59 тохиолдол бүртгэгдэв /2021.3.28/

Орон нутаг дахь нийт бүртгэгдсэн тохиолдол 610. Үүнээс:

  • Дархан-Уул 10
  • Баянхонгор 7
  • Архангай 19
  • Өвөрхангай 8
  • Орхон 10
  • Говьсүмбэр 2
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.