Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Байгалийн аюулт үзэгдлийн улмаас Дундговь аймагт тав, Архангай аймагт таван настай нэг хүүхэд нас баржээ

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг
ОБЕГ

Хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ОБЕГ-аас мэдээллээ. 

ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Тамир "Дээрх аюулт үзэгдлийн улмаас Дундговь аймагт таван хүн, Архангай аймгийн Өгийнуур суманд таван настай нэг хүүхэд нас барсан харамсалтай мэдээ бүртгэгдсэн" гэлээ. 

Цасан болон шороон шуурганы улмаас төөрч алга болсон 467 хүнийг эсэн мэнд олсон.

Өнөөдөр 10:00 цагийн байдлаар үлдсэн 81 иргэнийг хайх ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа аж. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/750793029206785