Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

С.Амарсайхан: Хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 14 хоног зогсооно. Сургууль, цэцэрлэгийг хэзээ эхлүүлэхийг хэлэх боломжгүй

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг гуравдугаар сарын 15-наас буюу Даваа гарагаас эхлэн 14 хоног хязгаарлах юм байна. Улбар шар түвшний хязгаарлалт Улаанбаатарт 14 хоног хэрэгжих аж.

Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан "Хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг мөн ижил хугацаанд хязгаарлаж буй. Улбар шар түвшний энэхүү хязгаарлалт нийслэл даяар хэрэгжинэ.

Мөн сургууль цэцэрлэгийн танхимын хичээлийг эхлүүлэхгүй байхаар өмнө нь шийдвэрлэсэн.

Дөрөвдүгээр сараас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлнэ гэсэн төлөвлөгөө байхгүй. Энэ хугацаанд хэт их эрсдэлтэй байгаа тул аль болох хүүхдүүдэд эрсдэл үүсгэхгүй байх чиглэлд арга хэмжээ авч ажиллаж байна.

Одоогоор сургууль, цэцэрлэгийг хэзээ эхлүүлэхийг хэлэх боломжгүй" гэв.

Зөвхөн эмнэлгийн үйлчилгээ, хүндэтгэх шалтгаантай иргэд PCR шинжилгээтэй хувийн унаагаараа ирж, очно / тус хугацаанд хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно/