УОК-ын Шуурхай ажлын хэсгийн өчигдрийн хуралдаанаар халдварын тохиолдол олон илэрсэн байршлуудад хэсэгчлэн хөл хорио тогтоох тухай хэлэлцжээ.
Мөн цар тахлын үeийн шар буюу хоёрдугаар зэрэглэлд дагаж мөрдөх түр журмын хүрээнд зарим үйл ажиллагааг нэмэлт зохицуулалтаар зохион байгуулахаар заасан. Энэ дагуу зарим аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хязгаарлах саналыг УОК-ын хурлаар шийдвэрлүүлэхээр болжээ.
Энэ талаар УОК-ын дарга С.Амарсайхан "Асуудал гаргаад байгаа худалдаа үйлчилгээний газруудыг ажиллуулахгүй байх шийдвэр гаргана. Караоке болон ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг газруудын үйл ажиллагааг хязгаарлана. Караокег 14 хоногийн хугацаатай хаана" гэв.
Харин УОК өнөөдөр 14:00 цагаас хуралдаж эхэлжээ. Өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатараас орох, гарах хөдөлгөөн болон үзвэр үйлчилгээ болон зарим үйлчилгээний газрын үйл ажиллагааг зогсоох зохицуулалт хийх тухай хэлэлцэж байна.
Хурлын дараа олон нийтэд шийдвэрээ танилцуулах үед мэдээлэх болно.
Коронавирусийн халдвар Улаанбаатар хотод эрчимтэй нэмэгдэж өнөөдөр хамгийн олон буюу 169 тохиолдол шинээр батлагдаад байгаа билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!