Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

С.Энхболд: "Оюу толгой" компанид сэжигтэй тохиолдол илэрсэн. PCR шинжилгээний хариу гараагүй байна

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн сайд С.Энхболд сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Оюу толгой компанийн нэг ажилтан коронавирусийн халдвар авсан гэх мэдээлэл үнэн үү. Хэрэв үнэн бол тус компани дээр цаашид ямар хариу арга хэмжээ авч ажиллах вэ?

Оюу толгой компани дээр зөвхөн сэжигтэй тохиолдол гарсан. Энэ нь коронавирусийн батлагдсан тохиолдол биш гэдгийг хэлье.

Тухайн иргэнд эмнэл зүйн зарим шинж тэмдэг илэрсэн буюу халуурсан гэх өгүүлэмжтэй байна.

Тус иргэний PCR шинжилгээний хариу хараахан гараагүй. Шинжилгээний хариу гарсны дараа хариу арга хэмжээг авна.

-Вакцинжуулалтын ажил хэр эрчимтэй явж байгаа вэ?

-Коронавирусийн эсрэг вакцинжуулалтын ажил төлөвлөгөөний дагуу явагдаж буй. Өнөөдрийн байдлаар 90,000 гаруй хүнийг вакцинжуулаад байгаа бөгөөд бид өдөрт 15,000-20,000 иргэнийг вакцинд хамруулж буй. 

Ирэх 7 хоногоос 50-64 насны 185,000 гаруй иргэнээ вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөсөн. 50-64 насны иргэдийг вакцинжуулахтай зэрэгцээд хөгжлийн бэрхшээлтэй 35,000 орчим иргэнээ ч вакцинд хамруулна.

Дээрх иргэдийг нийтдээ хоёр долоо хоногийн хугацаанд вакцинжуулах юм.

Дараагийн ээлжид 18-25, 26-49 насны гэх мэтээр тодорхой насны бүлгүүдээр ангилж, тавдугаар сарын 1-н гэхэд нийслэлийн хэмжээний насанд хүрсэн иргэдээ вакцинжуулалтад бүрэн хамруулахаар төлөвлөж байна.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/873542046555505