Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/16-НД НИЙТЛЭГДСЭН

AstraZeneca компанийн бүтээсэн вакцинд ДЭМБ яаралтай горимд хэрэглэх зөвшөөрөл олголоо

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 2 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Британи-Шведийн AstraZeneca компани, Оксфордын их сургуулийн хамтран бүтээсэн коронавирусийн эсрэг вакцинд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага яаралтай горимд хэрэглэх зөвшөөрөл олголоо.

Ингэснээр уг вакциныг дэлхийн олон орон хүн амынхаа дархлаажуулалтад ашиглах боломжтой болсноос гадна COVAX хөтөлбөрийн хүрээнд ядуу буурай орнуудад түгээх зам нээгдэж байна.

Өмнөд Солонгосын SKBio, Энэтхэгийн Serum Institute of India компаниудад үйлдвэрлэсэн AstraZeneca вакцины хувилбарт зөвшөөрөл олгосноо ДЭМБ мэдэгдэлдээ дурджээ.

Уг вакциныг 8-12 долоо хоногийн зайтай хоёр тунгаар бүх насанд хүрэгчдэд хийх зөвлөмжийг ДЭМБ-ын мэргэжилтнүүд гаргасан байна. Мөн Өмнөд Африкаас гаралтай коронавирусийн мутацлагдсан хувилбар тархсан улс орнуудад ашиглах боломжтойг заажээ.

AstraZeneca/Oxford-ийн вакцин нь хямд өртөгтэй, хадгалах, түгээхэд хялбар тул өрсөлдөгч Pfizer/BioNTech-ийн вакцинаас давуу талтай юм.

Pfizer/BioNTech компаниудын бүтээсэн вакцинд ДЭМБ өнгөрсөн оны арванхоёрдугаар сард яаралтай горимд хэрэглэх зөвшөөрөл олгож байв.

 

Эх сурвалж: Reuters