Өмнөговь аймгийн Ханбогд сумын Номгон багийн “Үзүүр улаан” гэдэг газар өчигдөр буюу нэгдүгээр сарын 7-ны 21:12 цагт 4.2 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Энэ тухай мэдээллийг 21:29 цагт Одон орон, геофизикийн хүрээлэнгээс онцгой байдлын алба хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга, “Оюу толгой” ХХК-ийн Гэнэтийн ослын хариу үзүүлэх багийн хяналтын ахлах мэргэжилтэн нараас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлжээ.
Газар хөдөлсөн солбицол: Ханбогд сумын төвөөс зүүн урд зүгт 21 км-т, Ө-43°03’36”, У-107°22’12″
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!