Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/05-НД НИЙТЛЭГДСЭН

COVID-19-ийн сэжигтэй тохиолдол илэрсэн тул ГССҮТ-ийг тусгаарлалтад авав

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 1 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг Гэмтэл согог судлалын үндэсний төвийг өнөөдрийн 18:00 цагийн орчимд тусгаарлалтад авсан байна.

Тодруулбал, тус эмнэлгээр коронавирусийн халдвартай байж болзошгүй хүн үйлчлүүлснийг тогтоосон аж. Улмаар тухайн иргэнээс PCR шинжилгээ авч, ХӨСҮТ-д сорьцыг хүргүүлжээ. 

Шинжилгээний хариу гартал ГССҮТ-ийн эмч, ажилтнуудыг гаргалгүй хөл хорьсон байна.