Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/01-НД НИЙТЛЭГДСЭН

2021. 01.01: Таван хүнээс коронавирус илэрч, улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 1,220 бүртгэгдэж байна

ikon.mn
2021 оны 1 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавиурсийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна. 

ШУУД ҮЗЭХ: /2021.01.01/

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцуулав.

Тэрбээр “2020 оны арванхоёрдугаар сарын 31-нд улсын хэмжээнд нийт 17,764 хүнд PCR шинжилгээ хийхэд таван хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Нэг нь ХӨСҮТ-ийн сувилагч, хоёр нь БЗД-ийн эмнэлгээс гаралтай халдварын хавьтал, Мөнххада компанийн хоёр ажилтнаас өчигдөр орой халдвар илэрлээ. Тус компанид 116 ажилтан байгаа. Үүнээс ойрын хавьтал 24 хүнийг тусгаарласан. Хоёрдогч хавьтал 92 хүн байна. Нийт ажилтнуудыг шинжилгээнд хамруулж байна" гэв.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.